Хялбар аргаар Гуляш, Тефтель хийж сурцгаая!

Амралтын өдрийн тань чимэг болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гол зүйл мэдээж амтат хоол байдаг. Бид та бүхэндээ өнөөдөр гуляш болон тефтелийг хэрхэн хийх жор, зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

1. Гуляш

Орц:

  • Үрхийн мах- 1 кг
  • Наран цэцгийн тос- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Сонгино- 3 ширхэг
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбага
  • Үхрийн шөл амтлагч- 1 ширхэг
  • Ус- 600 мл
  • Улаан лооль- 4 ширхэг
  • Улаан лоолийн соус- 2 халбага
  • Лаврын навч- 2 ширхэг
  • Улаан чинжүү- 1 ширхэг
  • Ногоон чинжүү- 1 ширхэг
  • Шар чинжүү- 1 ширхэг
  • Далайн давс- амталгаагаар
  • Хар перец- амталгаагаар

Хийх арга:

Махаа 4 см хэмжээтэй хэрчиж, давс, хар перец зэргээр амталж базна. Наран цэцгийн тосоо хайруулын тавганд хийж халаагаад махаа хийж бор болтол нь шарж, хуураарай. Үүн дээрээ сонгино, сармисаа хийж таван минут хутгах байна.

Дараа нь нунтаг халуун чинжүү, үхрийн мах амтлагч, дөрвөлжилж хэрчсэн улаан лооль, улаан лоолийн соус, лаврын навч зэргээ махан дээр нэмж, усаар шингэлээрэй. Үүнийгээ хагас цаг буцалгаж, болгох аж.

Харин энэ хооронд чинжүүгээ 3 см хэмжээтэй хэрчиж, шөлөндөө нэмээрэй. Үүнийгээ дахин хагас цаг зөөлөн гал дээр болгоно.

Мөн та будаа агшааж, гуляштайгаа хольж идэх боломжтой бөгөөд энэ нь таны хоолыг илүү амтлаг, үзэмжтэй болгох байна шүү.

2. Тефтель

Бөөрөнхий мах бэлтгэх:

Талхаа жижиг аяганд хийж тавиад үүн дээрээ сүүгээ хийж, дэвтээнэ.

Харин татсан мах, будаа, жижиглэн хэрчсэн сармис, сонгино, тараг, өндөг зэргээ том аяганд хийж хутгаарай. Үүндээ өмнө бэлдсэн сүүтэй талхаа сүүнээс нь шүүж, нэмээд, давс, перецээр амталж гараараа сайн гэгч нь базна.

Одоо харин та махаа бөөрөнхийлж бэлтгэх хэрэгтэй. 4-5 см хэмжээтэй махаа бөөрөнхийлж бэлтгээрэй. Үүнийгээ та халаасан тосонд 3-4 минут хоёр талаар нь шарж авна.

Соусны орц:

  • Оливын тос- 1 халбага
  • Сонгино- дөрөв хуваасны нэг
  • Лууван- дөрөв хуваасны нэг
  • Гурил- 1 халбага
  • Тахианы шөл- тал аяга
  • Нунтаг халуун чинжүү- 1 халбага
  • Нунтаг гич- тал халбага
  • Турмерик- 0,5 гр
  • Алимны цуу- 1 халбага
  • Улаан лоолийн соус- 2 халбага
  • Цөцгий- 2 халбага
  • Давс, перец- амталгаагаар
  • Бөөрөнхий махны орц:
  • Талх- нэг зүсэм
  • Сүү- 4-6 халбага
  • Үхэр эсвэл гахайн мах- 225 гр
  • Агшаасан будаа- 1 аяга
  • Сармис- 2 хумс
  • Сонгино- тал
  • Тараг- 2 халбага
  • Өндөг- 1 ширхэг
  • Давс, перец- амталгаагаар
  • Оливын тос- 4-6 халбага

Оливын тосоо халааж, хэрчсэн сонгино, лууван зэргээ хийж 3 минут хуурна. Харин үүн дээрээ гурилаа нэмж дахин нэг минут хуурах байна шүү.

Хуурмаг дээрээ тахианы шөлөө хийж, 2 минут зөөлөн хутгаж, буцалгах аж. Үүндээ Нунтаг халуун чинжүү, турмерик, алимны цуу, улаан лоолийн соусаа нэмээрэй. Дахин минут буцалгасны дараа цөцгий, кремээ нэмж, зөөлөн гал дээр болгоно.

Үүнийгээ давс, перецээр амтлаад бөөрөнхий махаа хийж дуусах хүртлээ дулаан газар тавьж байлгаарай.

Ингээд таны хоол бэлэн болох бөгөөд бөөрөнхий махаа соусаараа амталж идээрэй.

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed