Эрүүл бэлгийн амьдралын тухай арван асуулт, хариулт

Хэн нэгнээс асуух гэвч зүрхэлж чаддаггүй, хэн нэгэнд хэлэх гэхээр ичээд байдаг “дотно” асуултын талаар ярилцахаар шийдсэн юм. Бүсгүйчүүдийн бэлгийн амьдралд байнга тохиолддог асуудлуудын талаар энд хариулт өглөө.

Би сүүлийн нэг жил бэлгийн харьцаанд орсонгүй. Харин дахин секс хийж эхлэх үед надад ямар нэгэн нөлөө үзүүлэх болов уу?

Үгүй ээ. Харин залуу нь чамд хүрэхэд бага зэрэг өвдөлт мэдэрч болох ч мэдээж энэ бол том асуудал биш шүү дээ.

Би нэг залуутай болзож эхлээд удаагүй байгаа. Биднийг бэлгийн харьцаанд орж байх үед бэлгэвч цоорчихсон. Энэ аюултай юу?

Бэлгэвч цоорохгүй гэсэн баталгаа байдаггүй шүү дээ. Харин чи БЗХӨ-ий шинжилгээ өгч, жирэмсэн болсон эсэхээ тестээр шалгаж үзэх хэрэгтэй. Дараагийн удаа секс хийх үедээ тослог ихтэй бэлгэвч хэрэглэвэл урагдаж, цоорох эрсдэл нь багасна.

Би 23 настай. Гэтэл сексийн жолоодлогоо “алдчихлаа”. Үнэндээ ямар ч сэрэлгүй болчихсон юм шиг санагдаад байх юм. Найз залуутайгаа маш сайн харилцаатай байдаг. Гэтэл яагаад миний сэрэл хөдлөхгүй байгаа юм бол?

Энэ тохиолдолд гол төлөв хэт их стресст өртсөнтэй холбоотой байдаг. Эмэгтэйчүүдийн эмчтэй сайн ярилцаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Сексээр мөөгөнцөр халдварлах уу?

Мөөгөнцөр сексээр халдварладаггүй. Гэхдээ дулаан, чийгтэй орчинд өсөж, үрждэг. Яг л сексийн дараа чиний үтрээ томорсон байдаг шиг. Тиймээс сайн арчих хэрэгтэй шүү.

Миний хөх нэлээд үстэй. Энэ хэвийн зүйл мөн үү, хусчихаж болох уу?

Энэ бол хэвийн л зүйл. Ялангуяа товчны эргэн тойронд илүүтэй байх нь нийтлэг. Хөхнийхээ үсийг зулгааж, хусч болно. Гэхдээ мэдээж үс гуужуулагч тос хэрэглэвэл илүү аюулгүй.

Миний найз залуугийн бэлэг эрхтэн босохдоо удаан. Яагаад гэдгийг нь ойлгохгүй юм?

Эр бэлэг эрхтэн хөвчрөхдөө удаан байх нь бие физиологийн эсвэл сэтгэл хөдлөлийн шалтгаантай байдаг. Найз залуугаасаа ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа эсэхийг нь асууж, ярилц.

Би 30 настай. БЗХӨ-ийн вакцин хийлгэхэд хэт оройтсон уу?

Энэ төрлийн вакциныг гол төлөв 25-аас доош насны эмэгтэйчүүдэд хийдэг. Гэхдээ эмчтэйгээ зөвлөхөд илүүдэхгүй.

Миний ээж хэд хэдэн зулбаж байсан. Намайг жирэмсэн болох үед ийм хүндрэл тохиолдох вий гэж айх юм?

Үр зулбалт гэдэг бол олон янзын шалтгаанаас үүддэг. Гэхдээ энэ удамшдаггүй.

Төрөлт сэтгэл санааны дарамтыг арилгадаг гэсэн. Үнэн болов уу?

Үгүй.

ЗӨВЛӨГӨӨ: Сарын тэмдэг тогтворжуулах аргууд

Сард нэг л удаа зочилж ирээд чиний биеийн байдал, эрүүл мэндийн асуудлыг “хүүрнэчихээд” явдаг дотно “найз” чинь хааяа алга болчихдог уу? Эсвэл ойр ойрхон ирээд асуудал үүсгээд байна уу?

Эмэгтэй хүний биеийн эрүүл эсэхийг харж болдог нэвтэрхий толь учраас сарын тэмдэгийн тогтворгүй мөчлөгийг хэвийн байдалд оруулах шаардлагатай байдаг. Мөчлөг алдагдах нь олон шалтгаантай бөгөөд амьдралын хэв маягаас үүдсэн бол тогворжуулахад их амархан. Сарын тэмдгийг тогтворжуулах арга хэмжээ 3 үе шаттай бөгөөс хөнгөн хэлбэрээс хүнд рүү явдаг.

Гэрийн нөхцөлд:
Сарын тэмдгийн мөчлөгийн тогтворжуулахад амьдрах хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.
-Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх,
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх,
-Гурилан бүтээгдэхүүн, нүүрс усныхаа хэрэглээг багасгах,
-Кальци, магни зэрэг хүний биед хэрэгтэй эрдэс агуулсан, чанартай, эрүүл хооллолтыг дэглэм болгох,
-Тамхи, согтууруулах ундаа, кофейны хэрэглээгээ багасгах, аль болох бага хэрэглэх,
-Иог, бясалгал гэх мэт стресс тайлах аргуудыг хэрэглэх,
-Сарын тэмдгийн үед ус их хэмжээгээр уух,
-Өвдөлтийг намдаахын тулд харшлах зүйлгүй бол эм хэрэглэх

Уламжлалт эмчилгээ:
Амьдрах хэв маягаа өөрчлөөд үр дүнгээ өгөхгүй бол эмчид хандаж таарсан эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Эмчилгээ таарвал үр дүн маш өндөр байдаг.

Эмийн ургамлын эмчилгээ- Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулахын тулд эстроген агуулсан фитоэстроген ургамлууд, эстрогений бус үйлчилгээтэй ургамлууд хэрэглэдэг. Фитоэстроген ургамлууд нь дааврыг тэнцвэржүүлж, сарын тэмдэгийг тогтворжуулдаг бол эстроген бус ургамлууд нь өнчин тархи, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, даавар ялгаруулах явцыг зохицуулдаг.

Эмийн ургамлын эмчилгээтэй хавсарч бариа засал, зүү төөнүүрийн эмчилгээг хийлгэвэл илүү үр дүнтэй. Зүү эмчилгээ нь энергийн сувгийн дагуу хатгаж энергийг тогтворжуулдаг бол бариа засал алжаал тайлж, дотор эрхтэнд сайнаар нөлөөлдөг.

Дээрх аргыг хэрэглэсэн ихэнх тохиолдолд маш өндөр үр дүнд хүрэх боловч зарим эмэгтэйчүүдэд мэс заслын арга хэрэгтэй болдог.

Эм тариа, мэс заслын эмчилгээ:
Сарын тэмдгийн тогтворгүйжилт маш хүнд байдалд орсон тохиолдолд дараах аргыг хэрэглэх шаардлагатай. Юун түрүүнд эмчид хандаж зааврын дагуу эм уухаас гадна яаралтай үед мэс засалд орох хэрэгтэй байдаг. Энэ төрлийн мэс засал эрсдэл ихтэй, зардал өндөртэй ч шаардлагатай үед хэрэглэхээс өөр арга байдаггүй. Жишээ нь: Баруун Европод даавар орлуулах эмчилгээг түгээмэл хэрэглэдэг. Ингэхдээ хүн бүрийн биеийн онцлог, эмгэг байдлыг шинж тэмдэг, тунг тохируулахдаа нарийн мэргэжлийн хяналтанд хийдэг.

Мэс ажилбарын төрөл нь сарын тэмдгийн тогтворгүйжилтийг үүсгэсэн шалтгаанаас болж өөр өөр байдаг. Хавдрын үед зайлшгүй мэс засал хийгддэг. Халдварт болон үрэвсэлт өвчний үед тусгай физик эмчилгээ хийлгэж, эмчийн заавраар эм ууж эмчилнэ.

Comments

comments