8 дугаар сарын зурхай

Хонины орд

Энэ сард хонины ордныхон хайр дурлалын тал дээр асуудалтай байх бололтой. Таны зүгээс маш их тэсвэр тэвчээрийг шаардана. Та ганцхан өөрийн ашгийг харалгүй хайртай хүн тань таниас юу хүсэж байгааг ч гэсэн бодолцоххэрэгтэй. Түүний төлөө ямар нэгэн зүйлийг хий. Хамтран ажилагсадтайгаа ч хэл амаа ололцоход таны ур чадвар хэрэгтэй. Харилцаа ямар байх ганцхан таниас шалтгаална. Ямар нэг жагсаал цуглаан, эсэргүүцлээс хол бай, таньд амжилт авчрахгүй. Та энэ сард үгээр гэхээсээ илүү бичгээр болон зургаар өөрийгөө илэрхийлж чадна. Өөрөөр хэлвэл бүтээлч сэтгэлгээ сайжирна гэсэн үүг. Санхүүгийн тал дээр болгоомжтой байгаарй. Дэмий зардал их гарч, мөнгө чинь гарын салаагаар урсаж алга болоод байх вий. Зөв зохицуулж чадвал энэ сард зээл авахад тохиримжтой. Таны эрүүл мэнд энэ их ачааллаас болон сульдаж болошгүй. Ажил амьдралдаа анхаарлаа хандуулдах хэрэгтэй ч өөрийгөө зөнд нь хаяж болохгүй. Та амралтаа аван зугаалгаар явж толгойгоо амраагаарай. Амралт хайрттайгаа ч ойлголцоход нэмэр болж болох юм.

Үхрийн орд

Үхрийхэний хайр дурлалын амьдрал энэ сард харьцангуй тайван байх болно. Ямар нэг зөрчил гарсан ч та 2 амархан бие биенийгээ ойлгож чадна. Харин таньд энэ харьцангуй тайван байдал уйтгартай санагдвал хайртайгаа санаа бодлоо чөлөөтэй ярилцаарай. Та энэ сард өөрийнхөө төсөөлөөгүй их тэсвэр тэчээрийг гаргаж чадна. Амарч дууссан бол одоо ажилдаа орох цаг ирж байна. Таны урд ажилаар дүүрэн сар хүлээж байна. Ачаалалтай байх учир та ажил дээрээ ч гэсэн тэвчээртэй зангаа харуулаарай. Хүнд тоног төхөөрөмж, машин техниктэй ажилладаг бол болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн тал дээр хоёр дахь долоо хоногоос эхлэн амжилт олно. Гэнэтийн осол аваараас болгоомжлон машинаар явахдаа дүрэм зөрчихөөс зайлсхий.

Ихрийн орд

Энэ сарын эхний 7 хоногт элдэв асуудалгүй, баяр баяслаар дүүрэн өнгөрнө. Таатай үйл явдлууд ар араасаа болох болно. Харин 2 дөхь долоо хоногоос эхлэн та амьдралдаа дүгнэлт хийж эхлээрэй. Танд яг юу хэрэгтэй байгааг олж мэдэхийн тулд өөртэйгөө бага зэрэг ярилцан бясалгал хий. Энэ сард шинэ шинэ боломжууд таны өмнө гарч ирэх ба уран бүтээлч чанар, сэтгэн бодох чадвараараа та бусдаас илүү байна. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бод, гэхдээ эрсдэлтэй алхам хийж чадах юм бол та амжилтанд хүрнэ. Таны замд жижиг саад бэрхшээлүүд тохиож болох ч зорилгодоо тэмүүлэн ургагш тэмүүлвэл таньд юу ч саад хийж чадахгүй гэдгийг бүү мартаарай. Энэ сард таны цалин нэмэгдэх магадлалтай. Эрүүл мэнд ч сайн байх болно. Жижиг хэмжээний дасгал өдөр бүр хийж зүршаарай.

Мэлхийн орд

Ямар ч адал явдалгүй олон сар үргэлжилсэн. Харин одоо өөрчлөгдөх цаг ирж байна. Шинэ адал явдлаар дүүрэн сар таныг хүлээж байна. Хайр дурлалаа хайж яваа мэлхийнийхэн түүнтэйгээ учрах болно. Хосууд ч гэсэн сайн харилцаатай байх болно. Энэ сард мэлхийнхний урхидах чадвар маш сайн байх болно. Шархалсан зүрх эдгэж цаашаа явах эрч хүчийг олж авна. Ажил хэргийн тал дээр та амралтаа авбал зүгээр болов уу. Хувийн амьдралд тань маш олон үйл явдал болж байхад та хараахан ажилдаа 100% анхаарлаа төвлрүүлж чадахгүй. Зуны сүүлийн сар болохоор та зун хийнэ гэж төлөвлөөд хараахан хийж чадаагүй байгаа төлвөлгөөнүүдээ хэрэгжүүлээрэй. Энэ сард та урлагтай урьд урьдынхаасаа илүү ойр байна. Урлагтай ойр байх тусам та амар амгаланг мэдэрч чадна.

Арслангийн орд

Энэ сард таны хайр дурлалын харилцаа тийм ч таатай байхгүй бололтой. Бүх зүйл таны нүднээс далд болж өнгрөн та хууртагдаж буй мэт санагдана. Энэ үнэн байх магадлал маш өндөр. Энэ нь тэр таныг хуурч байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Тэр таниас нууцаар ямар нэг зүйл хийж байж болох ч энэ нь араар тавилт биш. Зөрчил үүгээр дуусахгүй нь бололтой. Сарын эхлэлд жижигхэн алдаа гаргаснаар харилцаа муудах төлөвтэй тул болгоомжлоорой. Үг яриагаа цэгнэ. Таны хэлсэн үгнээс болж хэн нэгэн сэтгэлээр унаж болзошгүй. 8-р сард та амарч чадахгүй ч бүү санаа зов. Од эрхэс таньд удирдах чадварыг илгээж байна. Ажил дээрээ ямагт манлайлагч нь байх болно. Энэ байдлыг дарга тань үнэлэн тушаал ахиж магадгүй. Та биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Усан сэлэлт мэтийн тайван спортоор хичээллэп, тэгвэл стрессээс ангижирна.

Охины орд

Охины ордныхныг маш романтик сар хүлээж байна. Хайрттайгаа зугаатай мөчүүдийг өнгөрөөж дурсамж дүүрэн байх нь ээ. Ганц бие охиныхон ч та зөв хүнтэйгээ учрах болно.. Энэ сард харилцаанд жижиг сажиг зөрчилдөөн үүссэн ч гэсэн зөнд нь орхичихвол тэр дороо гайгүй болно. Сарын дундуур таныг шинэ боломж хүлээж байгаа учир тэвчээртэй хүлээж бүү бухимд. Аливаа гайхалтай аялал нэг л алхмаас эхэлдэг гэдгийг санан ажлаа доороос нь эхлэн, чин сэтгэлээсээ тууштай хийгээрэй. Эрүүл мэнд тань сайн байх ч дархлаагаа сайжруулах тал дээр анхаар. Дархлаанаасаа болоод янз бүрийн өвчин тусч болзошгүй.

Жинлүүрийн орд

Өөрийгөө хэрхэн илэрхийлэхээс хайр дурлалын харилцаа чинь үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ. Хайрт тань урьдынхаасаа илүү хүйтэн хөндий байх болно. Хэлсэн үгэнд нь гомдсон ч тэвчээр гарган буулт хийх хэрэгтэй. Тэр ямар ч шалтгаангүй ийм ааш гаргаагүй гэдгийг санаж өөрөө өөртөө дүгнэлт хий. Ямар нэг алдаанаасаа болон та хайртай хүнээ гоомдоосон бололтой. Ажил дээрээ нэр хүндтэй байх болно. Харин та энэ нэр хүндэнд бардаж огтхон ч болохгүй шүү. Ирээдүйгээ бодсон ч тэр та бүх ажилаа ямагт чин сэтгэлээсээ хийгээрэй, үүнийг л дарга тань хүлээж байгаа. Ажлыхантайгаа маргалдхыг үгүүсгэхгүй тул нэр хүндээ хамгаалан үлдэхийн тулд ямагт буулт хийгээрэй. Стрессэнд орж магадгүй тул шинэ хоббитой болон хичээллээрэй.

Хилэнцийн орд

Хайр дурлалд амжилтаар дүүрэн сар хүлээж байна. Мөрөөдөл тань биелэх болно. Энэ сард та хайрдаа ойлгуулж чадахгүй байсан зүйлсээ ойлгуулж чадна. Тэр таныг хүлээцтэйгээр хүлээн авах болно. Ажлын ачааллаар дүүрэн байх ч амжилтанд хүрэх зам мөн. Сайн хичээсний эцэст та сайхан мэдээг сонсох болно. Тэгэхдээ болгоомжлоорой, өрсөлдөгч ихтэй учир. Нууцаар таны эсрэг зүйлс зохион байгуулах магадлалтай. Аливаа амжилт ямагт эрсдлийг дагуулж л байдаг учраас сэттгэлээр бүү уна.

Нумын орд

Энэ сард та нэг л тогтворгүй байх болно. Өдөр бүр л шинийг хайж эрэлхийлэн байгаадаа сэтгэл ханахгүй. Гэхдээ хайж буй зүйлээ ч олох болно. Энэ сард таныг шинэ шинэ учралууд хүлээж байна, бэлэн байгаарай. Хэн нэгэнд татагдах бололтой. Өөрийн болгон авахын тулд хичээл зүтгэл гаргах нь таньд таалагдах болно. Энэ сард та өөрийнхөө ур чадварыг батлан харуулах боломжуудаар дүүрэн байна. Таны ажлын амжилт дээшээ чиглэсэн байна. Энэ эрчээ алдалгүйгээр та маш том амжилтанд хүрнэ. Бэлэг болон урамшууллыг энэ сард ихээр хүлээн авна. Эрүүл мэнд тань ч ялгаагүй сайн байх болно.

Матрын орд

Энэ сард таны сонирхолыг хайр дурлал биш ажил хэрэг илүү татах болно. Энэ нь хайр дурлал тань азгүй байна гэсэн үг биш. Харин ч амжилттай сар хүлээж байна. Заяныхаа ханьтай учирах болно. Шинэ шинэ учралууд таныг хүлэж байна. Энэ сард матрыхан ажил дээрээ хэзээ хэзээнээс илүү амжилттай байх болно. Өмнөө тавьсан зорлиго тань том учир юу ч таныг зогсоож дийлэхгүй. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцах болно.

Хумхын орд

Энэ сард таны хайр дурлал таны хайр халамжаар дутмаг байх болно. Хайртай гэдгээ дотроо хадгалалгүйгээр гаднаа ч гэсэн ил гаргах хэрэгтэй. Харилцаагаа сайжруулж чадах юм бол энэ сарыг маш романтик болгож чадна. Хамтран ажилагсадтайгаа сайн харьцаатай байх болно. Ажил дээрээ амжилт үзүүлнэ гэхээс илүү хувийн мэдлэгтээ их хөрөнгө оруулалт хийж чадна. Таны ур чадвар дээшлэх болно. Ажил тань хэцүү мэт санагдах ч таньд үүнийг даван туулах тэнхээ байна. Энэ сард та аливаа асуудалд бодитоор хандаж чадах учир зөв шийдвэрүүдийг гаргана. Урдаа тавьсан зорлиго тань зөв учир хазаахгүйгээр явж чадна. Эрүүл мэндийн асуудлуудтай тулгарах болотой. Сайн эмчлүүлээд аваарай.

Загасны орд

Хайр дурлал маш бүтэмжтэй сар таныг хүлээж байна. Таатай үйл явдлаар дүүрэн байх болно. Хайртай хүнтэйгээ сайн ойлголцож чадна. Түүнд та яг юу хүсж байгаагаа хэлээрэй тэр таатайгаар хүлээн авна. Энэ сард та маш ашигтай ажилах болно. Ашиг олж болох маш олон боломжууд таны урд байна. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүст ашигтай төсөл орж ирнэ. Харин албан ажил хийдэг хүмүүс тушаал ахих бололтой. Цалин ч нэмэгдэнэ. Санхүүгийн тал дээр ч амжилттай байх болно. Мөнгө орж ирнэ гол нь зөв зарцуулах хэрэгтэй. Энэ сард таны архаг өвчин сэдэрч болзошгүй тул болгоомжтой байн эрүүл мэнддээ санаа тавийрай. Эрүүл хооллолт эрүүл байхын үндэс гэдгийг санан зөв хооллоорой.

No Comments Yet

Comments are closed