Эр хүн бүрт мөнгө даллах 11 чухал зөвлөгөө

Эрчүүд бол гэр бүл, улс орны оршин тогтнох ноён нуруу нь. Аав нь хариуцлагатай, санхүүгийн хувьд сахилга баттай, үр хүүхдээ хайрлаж энэрч, хань ижлээ халамжилдаг гэр бүлд өссөн хүүхдүүд яг л аав шигээ нандин сайхан амьдралын ухааныг өвлөж өсдөг. Гэвч аль ч гэр бүлд гардаг ихэнх маргааны дийлэнх нь мөнгөтэй холбоотой байх нь элбэг. Иймд эр хүн танд зориулж зөвхөн танд мөнгө даллах 25 чухал үнэнийг хуваалцаж байна.

Эхлээд өөртөө зориул

Хуучинсаг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ үнэн юм  шүү. Эхлээд өөрийгөө баярлуулж байж, хайрлаж байж дараа нь бусдыг хайрлах сэтгэлтэй болдог юм шүү.

 

Эрсдэлийг ойлго

Мөнгө олохын хэрээр эрсдэл нэмэгдэж байдаг. Тэгэхээр өөрт байгаа бүх мөнгөө нэг зүйлд шууд хөрөнгө оруулалт болгох, эсвэл шууд томоохон худалдан авалт хийх нь эрсдэл юм. Иймд мөнгөө аль болохоор эрсдэлийг нь тооцож зарцуулалт хийгээрэй.

 

Аль болохоор эртнээс хадгал

Та ажилд орсон цагаасаа эхлээд л мөнгө хадгалахыг зөвлөж байна. Нэг л өдөр хань ижилтэй болно. Тэр цагт үр хүүхэд, эхнэрээ хаана байлгах вэ, хадмын хаяа түших үү гэж шаналахын оронд цааш нь цуглуулсан хэдээсээ гаргаад ирвэл тун чиг аятайсан.

 

Танд банк зээл өгөх эсэхийг яг одооноос судал

Танд яг өнөөдөр эсвэл маргааш зээл хэрэггүй байж болно л доо. Тэгэхдээ таны одоогийн эрхэлж буй ажил банкнаас тодорхой хэмжээний зээл авахад хангалттай юу гэдгийг эртнээс мэдчихсэн байх нь таны санхүүгийн чадамжид нөлөөлөх зүйл юм шүү.

 

Цалин чинь хэд вэ?

Одоо авч буй цалиндаа та сэтгэл хангалуун байдаг уу. Та элдэв урамшуулал, нэмэлт цалин авдаг уу. Хэрэв үгүй бол одооноос энэ тухай судлах цаг болжээ. Одоо биш ч гэлээ нэг л өдөр та гэр бүлдээ зориулж унаа тэрэг авах болно, магадгүй дараа та хувийн бизнесээ байгуулан ажиллахын тулд хангалттай хуримтлалтай байх ёстой биз дээ.

 

Бэлэн мөнгө ч бас чухал

Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарахдаа хүссэн хүсээгүй тэтгэвэр авах юм чинь гэж санаа амардаг. Гэвч байгалийн гамшиг, ажлаас гэнэт халагдах, гэнэт хүндээр өвдөхөд эмнэлгийн зардал хэрэгтэй болох зэрэг гэнэтийн зардлуудаа тооцох ёстой юм. Иймийн тулд 3-6 сарын богино хугацааны хадгаламж үүсгэхийг санхүүгийн зөвлөхүүд зөвлөж байна.

 

Хүүхдүүдээ жаргалтай өсгөх боломж

Хүүхэд өсгөнө гэдэг хялбар ажил биш. Бас хямдхан биш. Адаглаад өвдөнө. Эм тариа, хувцас хунар, идэж уух зүйлс гээд хүүхдийн хэрэглээ өндөр гэдгийг хүн бүр мэддэг ч ихэнх нь хожимдсон хойноо л ойлгодог. Сүүлийн үеийн олон улсын судалгаагаар нэг хүүхдийг насанд хүртэл нь өсгөж хүмүүжүүлэхэд 250 мянган ам.доллар зарцуулагдана гэжээ. Үүнд их, дээд сургуулийн төлбөр багтаагүй юм шүү. Та үүнийг ойлгосон бол, бас гэр бүл зохиож хараахан амжаагүй бол яг одооноос хадгалж эхлэх цаг болжээ.

 

Төсөв хөтлө

Маш энгийн боловч маш үр дүнтэй арга. Та юуны төлөө төсөв зориулж байгаагаа мэдэхгүй байгаа бол магадгүй ирээдүйн томоохон зорилгоо тодорхойл. Зүгээр л зардлуудаа жагсаагаад бичээд үз. Гэхдээ зарлага гаргах болгондоо түүнийг хөтөл. Ингэснээр та хэрэггүй зардлуудаа танаж чадна.

 

Нижгэр хурим тийм ч үнэ цэнэтэй байдаггүй

Бусдын жишгээр нижгэр цуутай хурим хийж, хоёр гурван сарын цалингаараа хуримын бөгж авъя гэж бодож байна уу. Гэвч өндөр үнэ өртгөөр бүтсэн хурим салах магадлалыг өндөрсгөдөг гэж зарим судалгаанд өгүүлжээ. Иймд гэрлэлт гэдэг хэн нэгэнд үнэтэй харагдахын нэр биш харин сайхан, үнэ цэнэтэй амьдрахын утга юм гэдгийг санаж яваарай. Ухаалгаар шийдээрэй.

 

Хэрэггүй зардлуудаа хэрхэн танах вэ?

Ажлын байранд чинь кофены машин байсаар байтал Кофе Шопт орох хэрэг байна уу, ажилдаа ойрхон амьдарч байж заавал үнэтэй машин авах хэрэг байна уу. Энэ бүхний үр дүнд маш их үргүй зардал гарч байгааг та тооцоод үзвэл жилийн хугацаанд хэчнээн их мөнгө хадгалж чадахаа мэдэж чадна. Ядаж нэг жилийн хугацаанд 500 мянган төгрөг цааш хадгална гэж төсөөлөөд хэрэггүй зардлуудаа танаарай.

 

Та хэзээ ч хангалттай их мөнгөтэй болохгүй

“Хангалттай мөнгөтэй болтлоо…”, “Их мөнгөтэй болохоороо…” гэж хадгаламж үүсгэхээ хойш тавих хэрэггүй. Өөрөөр хэлбэл та хэзээ ч хангалттай их мөнгөтэй болохгүй. Харин яг одоо байгаагаа л зөв зарцуулж, хадгалахыг нь хадгалж сураарай.

 

Түрийвч арьсан, гэрэлтдэг гялгар, эсвэл илгэн гэх мэт янз бүр л байдаг. Тэр ямар ч байлаа гэсэн мөнгө дуудах цорын ганц үүрэгтэй гэж фен шуйд заасан байдаг аж.

Хэрэв та фен шуй, далдын хүч зэрэгт итгэдэг бол, мөн мөнгөтэй болохыг хүсч байгаа бол нааш анхаарлаа хандуулна уу? Түрийвчинд хэн нэгэнд бэлэг худалдаж авах, эсвэл хүссэн үедээ аль нэг амттан авч идэх илүү мөнгө байгаа гэдгийг санах хичнээн таатай гээч. Ахуйн орчинд эд баялгийн ид шид мөнгө болон материаллаг энерги дээр тогтож байдаг. Иймээс түрийвчийг материаллаг энергитэй болговол тэр мөнгө татах увдистай болж болно. Хэрхэн түрийвчээ мөнгөний “соронзон” болгох талаар зөвлөмжүүдийг хүргэе. Аль нь танд тохирохыг өөрөө шийд.

-Хэрэв хуучин түрийвчнээсээ залхаж шинэ түрийвч авахаар шийдсэн бол бүү яараарай.

Хамгийн түрүүнд таарсан түрийвчийг авахын өмнө сайтар бод. Нэгдүгээрт хямд түрийвч бүү ав. Хямд түрийвч өөрөө ядуугийн энергитэй тул том дэвсгэрт тэр түрийвчинд тогтох нь юу л бол. Маш үнэтэй биш байлаа гэхэд боломжийн үнэтэй, дотроо мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийж болох халааснуудтай байх ёстой. Хэрвээ та түрийвчээ үнэтэй авсан бол энэ мөнгө танд нэн удахгүй эргэж ирнэ. Тэр бүү хэл хэд дахин нэмэгдэж ирнэ.

Үнэн хэрэгтээ материал нэг их чухал биш ч хиймэл гялгар материал огт таарахгүй. Ийм материал ямар ч энергигүй хиймэл учир байгалийн жинхэнэ энерги нэвтрүүлдэггүй. Тиймээс түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болох юм.

-Материалын дараа өнгөний тухай ярих нь зүйн хэрэг.

Эд баялгийн өнгө тийм ч олон биш ээ. Газрын болон материалын өнгөнүүд буюу хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгө.

-Түрийвчнээс мөнгөний энерги гарахгүй байгаасай гэвэл задгай мөнгө хийдэг буюу эсвэл аль нэг халаасанд нь задлахааргүй томхон зоосон мөнгө хийгээрэй.

-Олон хүн түрийвчиндээ ойр дотны хүмүүс, нөхөр, хүүхдийнхээ зургийг хийдэг.

Хэрхэвч ингэж болохгүй. Нэгдүгээрт гэрэл зураг мөнгөний энергийн урсгалыг тасалдуулдаг, хоёрдугаарт түрийвчний болон мөнгөний энерги зургаар дамжин таны дотны хүмүүс нөлөөлж болох юм. Хэдийгээр энэ ховор тохиолдол боловч ийм энерги таны дотны хүний энергийг материаллаг болгон өөрчлөх боломжтой. Нэг үгээр хэлэхэд зураг, дурсамж түрийвчинд хадгалагдах ёсгүй. Түрийвч зөвхөн өөрийнхөө дан ганц мөнгөний үүргээ л гүйцэтгэж байг.

Хэтэвчинд бидний зээлийн карт, иргэний болон жолооны үнэмлэх, янз бүрийн бичиг баримт хадгалагддаг. Энэ бүгд мөнгөнд огт хамаагүй ба биднийг нийгмийн хүрээллийн гишүүн болгох талаас тодорхойлох үүрэгтэй зүйлс. Хэтэвчинд харин хайртай хүмүүсийнхээ зургийг хийж болно.

Тан руу мөнгө дуудахад туслаж чадах хэдэн аргын тухай ярилаа. Би өөрөө эртнээс эдгээр аргыг хэрэглэж ирсэн ба байсхийж байгаад л мөнгөтэй холбоотой гайхалтай зүйлүүд тохиолддог. Мөнгөгүй болчихсон байхад гудамжнаас мөнгө олох ч юм уу, эсвэл эртний танил маань хүрч ирээд миний аль хэдийнэ мартчихсан байсан өрөө эргүүлж өгдөг ч юм уу, ямар нэгэн хэлбэрээр таны түрийвч мөнгө дууддаг байна.

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed