Үтрээний булчин чангалах физик эмчилгээг Монголд хийдэг боллоо

– Та яагаад энэ төрлийн эмчилгээ хийх төвтэй боловоо? их сонирхолтой санагдаж байна

Энэ их чухал өргөн хүрээг хамарсан асуудал шүүдээ. Миний оруулж ирэхийг хүссэн хамгийн гол шалтгаан бол ердөөл гэр бүлдээ, өөртөө хайртай бүсгүйчүүдийн алдагдсан далд гоо сайхны мэдрэмж, орь залуухан насныхан байдлыг эргүүлэн авч ирэхийг л зорьсон. PHENIX аппаратаар маш олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна лдаа гэхдээ манайх зөвхөн далд гоо сайхан буюу бүсгүйчүүдийн үтрээний чанга байдал, шээс задгайралд л анхаарал хандуулан энэ тал дээрээ илүү мэргэшихийг зөвхөн энэ үйлчилгээгээ төгс үзүүлэхийг л зорьж байгаа. Европын орнуудад бүр гэр бүлийн салалтыг багасгахын тулд төрөөс нь манай оруулж ирсэн аппаратад төрсөн эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй хамруулж байна шүүдээ тэгээд боддоо үнэхээр хэрэгтэй эд байгаа биздээ

-Та гэр бүлийн гадуурх харилцаа үүсч, гэр бүл салалт үүсхэд нөлөөлдөг гэсэн үү?

35 хүртэлх насны гэр бүлд салалт маш элбэг тохиолддог болсон байна. Булчингийн үйл ажиллагааг сайжруулснаар гэр бүл баталгаатай болох, хосын харилцаа сайжирснаар гэр бүлийн уур амьсгал эерэг хандлагууд мэдрэгдэхүйц сайжирдаг гэдгийг сүүлийн үеийн бүх судалгаанууд харуулж байна. Бэлгийн үйл ажиллагаа гэдэг нь хүний амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү үйл ажиллагаа алдагдахаар дур ханамж багасах, эмэгтэй хүн уур уцаартай болох, эрэгтэй хүн өөр тийшээ сэтгэл алдарч гэр бүлийн гадуурх харилцаа үүсэх, гэр бүл салалт ихсэх зэргээр нөлөөлөл үзүүлж байна. Гэр бүлийн ариун нандин харилцааг хэвийн байлгахын тулд бага аарцгийн булчингаа чангаруулах нь хамгийн чухал. Cудалгаанууд хэлээд байгаа шүү

-Энэ төрлийн булчин юунаас болж сулардаг вэ?

Доод эрхтэн системийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд байлгах нь тухайн хүнээс маш их шалтгаалдаг. Эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс ихэвчлэн булчин сулрал үүсдэг ба төрөлт хүндрэлтэй явагдах нь үтрээний булчинг маш ихээр сулруулж байдаг. Аарцгийн булчин сулардаг үндсэн дөрвөн шалтгаан байдаг.
1 ӨТГӨН ХАТАЛТ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хүүхдүүдээ багаас нь ариун цэврийн суултуур дээр зөв сууж сургах, хэвшүүлэх хэрэгтэй.
2 ЖИРЭМСЛЭЛТ. Жирэмсэн эх хүүхэд тээх арван сарын хугацаанд эрхтэн системүүд жингээрээ маш их даралт өгдөг учраас аарцгийн булчин сулардаг. Тэгэхээр бидний яриад байгаа кесерво хагалгаагаар төрсөн ч гэсэн аарцгийн булчингаа нөхөн сэргээж чангалах ёстой.
3 ХЭТ ИХ ТАРГАЛАЛТ хэвлийн таргалалт. Эрхтэн систем өөхлөлт ихтэй, тухайн хүн хэвлийн таргалалт ихтэй удаан явснаар аарцгийн булчинд даралт өгч сулардаг. Жингийн илүүдэлтэй хүмүүс шээс задгайрах өвчинд өртөх нь элбэг байдаг.
4 урт хугацаагаар ханиалгах, дархлаа султай байх, астматай хүмүүсийн аарцгийн булчин суларсан байдаг. Учир нь ханиалгах тоолонд аарцгийн булчинд ачаалалөгдөг.

-Булчин суларсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Төрөлтийг хэвийн үйл ажиллагаа гэж үздэг. Европт эмэгтэйчүүдийг төрсний дараа булчингийн үйл ажиллагааг сайжруулах эмчилгээнд заавал оруулдаг. Жишээ нь, Франц улсад үүнийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулж, төрийн бодлогоор эмэгтэйчүүдэд төрөлт бүрийн дараа эмчилгээ хийдэг байхад манай улсад тийм эмчилгээ хийгддэггүй. Төрөлттэй холбоотой аборт, зулбалт, БЗХӨ-үүдийн дараа эд эрхтний үйл ажиллагаа болоод цусан хангамжийг нөхөн сэргээх үйл ажиллагааг байнга хийж байх ёстой. Бага аарцгийн булчин сулрахаар цагаан мах гарах буюу шамбарам-гемморой, өндгөвчний уйланхай, шээс задгайрах зэргээр шинж тэмдэг ихэнхдээ илэрдэг. Кесерво хагалгаа, янз бүрийн хагалгааны дараа булчингийн эд эсийг сайжруулах зорилгоор физик эмчилгээ хийх ёстой байдаг. Бага аарцгийн үйл ажиллагаа сулрахаар эмэгтэй хүнд шээс задгайрах, ойр ойрхон шээс хүрэх, шээсээ барьж чадахгүй байх, ханиах найтаах, инээх, үсрэх зэрэгт шээс дусагнах шинж тэмдэг илэрдэг

– насны хувьд хэдэн насынхан хамрагдах вэ?

хориглох заалт бол байхгүй байгаа. Төрсөн л бол эд эсээ нөхөн сэргээж явах ёстой энэ бол үтрээний фитнесс юмаа.  Бид дасгал хийгээд байхаар булчин хөгжөөд ямар гоё болдог билээ яг л түүн шиг.  Бид эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсээ давхар кегелийн дасгал хийлгэж сургаад бүүр үтрээгээрээ зураг зурдаг болтолоо удирдаж чаддаг болгоод явуулдаг. Дан ганц төрсөн эмэгтэйчүүдээс гадна шээсээ барьж чаддаггүй 65 настай эмээ ч манайхаар эмчлүүлээд гарч байлаа

-Энэ төрлийн өвчлөлд өртсөн хүмүүс ичиж, зовдгоосоо болоод эмч нарт ханддаггүй юм билээ?

-Манай төв үйлчлүүлэгчийн хувийн нууц, нэр хүндийг хамгаалах үүднээс мэдээллийг нь өндөр нууцлалтай чанд хадгалдаг. Манай төвийн зохион байгуулалт чинь энэ асуудлыг анхаарч хийгдсэн байгаа хүн бүрд тусад нь ор бэлтгэсэн бүх хүнд нэг удаагийн зүйл хэрэглэдэг. Тэгээд ч ичиж зовох асуудал бишшүүдээ бүх эмэгтэйчүүдэд байдаг асуудал харин гэр бүл өөрийнхөө төлөө яваад ирж байгаа эмэгтэй бол өөртөө санаа тавьдаг гэр бүлийн боловсрол сайтай хүн байна гэж хардаг.

-Физик эмчилгээний PHENIX нано аппаратын талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Энэ төрлийн эмчилгээг лазер аппаратаар хийдэг тухай эмчилгээний зар олон харагддаг?

-Манай аппарат лазер ерөөсөө биш. Лазер Монголд их байгаа. Энэ төрлийн эмчилгээ ерөнхийдөө түллэг хийдэг зарчимтай. Манай нөхөн сэргээх эмчилгээ бол түллэг хийдэггүй. PHENIX аппарат бол цахилгаан соронзон долгионы эмчилгээ хийж булчингийн эд эс болгоныг сэргээж өгдөг НАНО технологи юм. Эмэгтэйчүүд маань аппаратаар оношлуулж эмчилгээнд хамрагдах боломжтой. Уг аппаратны олон улсын нэршил нь “Аарцагны булчин чангалагч”.

Бага аарцаг ёроолын эрхтэн системийг бүх эд эсийг сэргээж, цусан хангамжийг сайжруулдаг, булчин чангалах үйлчилгээтэй. Францад 1985 онд үйлдвэрлэсэн уг аппаратыг тус улсад эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх эмэгтэй төрснийх нь дараа энэ аппаратанд хамруулдаг. Энэ чухал эмчилгээгээ үйлчилгээг бид эх орондоо үзүүлэх боломжтой болоод байна дашрамд дуулгахад олон улсын эмэгтэйчүүдийн баярын хямдрал ч зарлагдаад байгаа бүсгүйчүүд маань өөртөө гэр бүлдээ хайртай гэр бүлийн нандин харилцаагаа барьж баймаар байвал заавал өөрийгөө нөхөн сэргээж байх ёстой юмаа.

-PHENIX нано аппарат эмчилгээнээс гадна оношилгоо хийдэг гэв үү?

-Аппарат өөрөө оношилгоо хийдэг. Булчин хэдэн хувьтай суларсан байна, гэмтсэн, тасарсан булчин байна уу гэдгийг оношлоод гарсан хариуны дагуу хийсэн эмчилгээгээ маш өндөр үр дүнтэй байдаг. Хамгийн багадаа 10, ихдээ 25 удаа орох заалттай байдаг. Нэг удаагийн эмчилгээний хугацаа нь тухайн хүнээс шалтгаалаад 20-40 минут байдаг. 5-8 дахь оролтоосоо эхлээд л мэдэгдэхүйц үр дүн гардаг. Хүн бүрт нэг удаагийн лацтай хошуу хэрэглэдэг.

-Давсаг, үтрээ, шулуун гэдэсний булчин чангалах олон төрлийн эмчилгээ Монголд хийж байна. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь аль нь вэ?

-Энэ төрлийн мэс ажилбарын үр дүнг 60-70 хувь гэж дүгнэдэг. Гэхдээ бөөр, шээсний замын үрэвсэлтэй, даралт ихтэй, зүрх судасны эмэгтэй, арьсны харшилтай, хадвартай, миом, кистатай хүмүүс мэс ажилбарт орохыг хориглодог. Шээс задгайрлыг тодорхой хугацаанд зогсоодог ч гэлээ уг эмгэг дахих магадлалтай бөгөөд судас, булчин шөрмөс гэмтээх магадлалтай гэж нөлөөтэй. Мөн үр дүнгээ их удлаа гэхэд л 1-2 жил хадгалдаг. Лазерын хувьд үр дүн нь 60 хүрэхгүй хувьтай байдаг. Хориглох заалтад хэт мэдрэг, үрэвсэлтэй, харшилтай, бөөр шээсний замын үрэвсэлтэй өвчтөн хамаардаг. Эмчилгээний үр дүн хурдан мэдрэгддэг ч түлэлт хийснээр тухайн эрхтний ойролцоох мэдрэлийн булчин судсыг гэмтээж хэсэг хугацааны дараа хатангиршилтай болж, улмаар хуурайшилт үүсгэнэ. Үр дүнгээ 3-6 сар хадгалдаг. Цаашид бэлгийн харилцаанаас маш их өвдөлтийг мэдэрдэг.
PRP үр дүн 80 хувьтай байдаг. Бөөр, шээсний замын үрэвсэлтэй, даралт ихтэй хүмүүсийг орохыг хориглодог.
Тухайн үедээ үр дүн өндөртэй 2-4 жил хадгалдаг ч харшлын суурьтай бол сэдрэх магадлалтай. Филлер дүүргэлтэд үрэвсэлтэй, зүрх судасны эмгэг, бөөрний үрэвсэл, дархлаа сул өвчтөн орж болохгүй. Энэ төрлийн эмчилгээ түр зуур сэргээх үйлчилгээтэйгээс гадна дараа нь гам маш сайн барих хэрэгтэй болдог. Бөөрний үрэвсэл болон бэлгийн замын үрэвсэл, өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Харин Phenix нөхөн сэргээх эмчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. 99.8-100 хувийн үр дүнтэй учир хамгийн сүүлийн үеийн төгс шийдэл юм. Зовиургүй, мэсгүй, гам барихгүй, эмгүй хугацаа урт, үр дүн богино хугацаанд мэдэгддэг ямар ч гаж нөлөө байхгүй. Дараагийн төрөлт хүртэл хугацаа харгалзахгүй үр дүнгээ хадгалдаг.

-Надад бол үнэхээр хэрэгтэй үйлчилгээ санагдаж байна. Үнэ ямар үнэтэй вэ?

Мэдээж. Нэг удаагийн төлбөр 55.000 байдаг олон улсын эрхтэй учраас үнэ цаанаасаа тогтоогддог хямдрал урамшуулал зарлаад байдгүй энэ удаа бид жилдээ ердөө ганцхан удаа 20 хувийн хямдрал зарлаад байгаа маш олон бүсгүйчүүдэд таалагдаж байгаад баяртай байгаа.

Ярилцсанд баярлалаа.

ХАЯГ: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршил Таун,  Кинг Тауэр Phenix Mongolia

УТАС: 77170797, 91067777

FACEBOOK: facebook.com/phenix.mgl

энд дарж админтай шууд чатлаарай

No Comments Yet

Comments are closed