Үүнийг өдөр бүр уугаад хэвлий, гуя болон бугалгаараа тураарай!

Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан охид, бүсгүйчүүд маань жин хасах ажиллагаандаа идэвхтэй орж байгаа болов уу. Тиймээс та бүхэндээ байгалийн цэвэр аргаар хэрхэн жин хасаж болох тухай зааврыг хүргэе. Энэхүү ундаа нь натрийн бикарбонат буюу “содан” дээр үндэслэн хийгддэг.

1Натрийн бикарбонат, нимбэг болон яншуй нь илүүдэл өөхийг хайлуулах үйлчилгээтэй

Орц:

3 ширхэг нимбэг

Натрийн бикарбонат буюу сода

3 багц яншуй

2 литр ус

Хийх арга:

Хамгийн түрүүнд бид нимбэгээ хүнсний содаар сайн гэгч нь угаах хэрэгтэй. Энэ аргаар бид нимбэгэн дээр байх бүх нянг устгаж чадна. Харин дараа нь усаа буцалгаж хөргөнө.

Нимбэгээ жижиг хэсгүүдэд хувааж, яншуйтайгаа хамт усандаа хийнэ. Бэлэн болсон ундаагаа хөргөгчинд бүтэн өдрийн турш хадгалах бөгөөд өдөрт 100 граммыг ууна.

2Уксус болон хүнсний сода

Үүний ачаар бид мөн илүүдэл өөхнөөсөө салж чадна.

Орц:

1 стакан ус

2 хоолны халбага алимны цуу

½ хоолны  халбага натрийн бикарбонат

Хийх арга:

Энэ ундааг бэлтгэхийн тулд та алимны цуу, сода болон усыг хамтад нь холих хэрэгтэй. Өглөө бүр өлөн дээрээ бэлэн болсон ундаагаа уугаарай. Ийнхүү та илүүдэл өөх тань алга болж байгааг анзаарах болно.

БОНУС: Хүнсний содаг гоо сайханд ашиглах нь:

Гуужуулагч хийх: ¾  хоолны халбага хүнсний содыг, ¼ стакан устай холиорой. Бэлэн болсон зуурмагаа нүүрэн дээрээ түрхэж, нар зөв тойруулан массаж хийх хэрэгтэй. Дараа нь цэвэр усаар зайлахад л хангалттай.

Цэвэр үнэр дарагч: Бага зэргийн хүнсний сода болон дусал усыг холиорой. Ингээд сугандаа түрхэхэд таны суганаас эвгүй үнэр гарахгүй.

Хөлний ядаргаа тайлах: 3 хоолны халбага хүнсний сода хийсэн усанд хөлөө дүрээрэй. Дараа нь хөлөө сайн гэгч нь үрж угаагаад, хөлөн дээрээ лавандатай эфирийн тос түрхэх хэрэгтэй.

Биеийг хоргүйжүүлэх: Ваннд хагас стакан хүнсний сода нэмж хийгээрэй.

Гар зөөлрүүлэх: ¾  хоолны халбага хүнсний содыг ¼  хоолны халбага устай холиорой. Энэ зуурмагаа гар дээрээ түрхээд дараа нь угаах шаардлагатай.

Цээж хорсох: 1 стакан усанд чимх сода нэмээд уугаарай.

 

 

охиддоо зориулаад дахин нэг зөвлөгөө

Сарын тэмдэгтэй холбоотой бусдаас асуухаас санаа зовдог бүх асуултанд хариулж байна

Эмэгтэй хүний эрчүүдээс ялгарах гол онцлог бол яахын аргагүй “сарын тэмдэг” байдаг билээ. Бүсгүйчүүд бидэнд сарын тэмдэгтэй холбоотой олон асуулт байдаг ч хэнээс яаж асуухаа мэдэхгүй нэрэлхэж, ичих тохиолдол элбэг байх нь бий. Тэгвэл бүсгүйчүүдийнхээ эргэлзээ, санаа зовнилыг үгүй хийх үүднээс өнөөдрийн нийтлэлээрээ сарын тэмдэгтэй холбоотой түгээмэл асуулт, хариултуудыг бэлтгэн хүргэж байна.

1Сарын тэмдэг яагаад дуусах үедээ хар хүрэн өнгөтэй болдог вэ?

Умайд хэсэг хугацааны турш байсан цус буюу хуучин цус сарын тэмдгийн төгсгөл хэсэгт биеэс ялгаран гадагшилдаг байна. Энэ нь хэвийн, эрүүл эмэгтэйгээс гардаг зүйл учраас санаа зовохгүй тайван байж болно.

2Эдгээр өдрүүдэд илүү олон удаа хүндэрдэг

Сарын тэмдгийн үед умай простагландин гэх зүйлийг өөрөөсөө ялгаруулдаг. Өөрөөр хэлэх юм бол сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь энэхүү химийн бодистой холбоотой хэмээн ойлгож болно. Простагландин нь умай болон гэдэсний гөлгөр булчинг шахдаг болохоор ердийн үеэс илүү олон удаа хүндээр бие засахад хүргэдэг ажээ. Энэ химийн бодисоос болж зарим эмэгтэйчүүдийн гэдэс гүйлгэж, дотор муухай оргиж, өвдөлт мэдэрдэг байна.

3Сэтгэлийн хөөрөл ихтэй болдог

Эмэгтэй хүнд “Сарын тэмдгийн өмнөх сэтгэлээр унах эмгэг” хэмээх зүйл байдаг ажээ. Уг эмгэг нь санаа зовних,  хоолны дуршил нэмэгдэх, уцаартай болох, хэвлийн хэсгээр хөөх, хөх хөндүүрлэх зэргээр илэрдэг байна.

4Сарын тэмдгийн юүлүүрийг үтрээндээ хийгээд хэвтвэл юу болох вэ?

Сарын тэмдгийн юүлүүрийг үтрээндээ хийгээд дээш харж хэвтвэл таны биеэс гарсан цус үтрээ рүү эргэж орохгүй харин юүлүүрэндээ үлдэх болно.

5Сарын тэмдэг нь ирж байгаагүй охин хүнтэй унтвал жирэмслэх үү?

Жирэмслэнэ. Умайтай мөртлөө сарын тэмдэг нь ирдэггүй охин байна гэж төсөөлөхөд хэцүү. Гэхдээ генетикийн гажигтайгаасаа болоод сарын тэмдэг нь огт ирж байгаагүй бүсгүйчүүд ч мэр сэр байдаг билээ. Ийм хүмүүс хэзээ ч жирэмслэхгүй.

6Шөнө тампонтой унтвал сөрөг нөлөөтэй юу?

Тампоныг 12 цаг хүртэлх хугацаагаар биендээ байлгаж болно. Гэхдээ өдрийн турш аль болох олон удаа сольж шинийг хийж байх нь эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй байх болно.

7Сарын тэмдгийн дараа жирэмснээс хамгаалах эм уувал ямар вэ?

Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаад сарын тэмдгийн үеэр хэд хоног завсарлаж, дуусахаар нь үргэлжлүүлэн уух нь биед ямар ч сөрөг нөлөөгүй.

8Секс хийвэл сарын тэмдэг шууд зогсох уу?

Тийм зүйл тохиолдохгүй ээ.

9Ерөндөгтэй эмэгтэй юүлүүр хэрэглэвэл аюулгүй юу?

Ерөндөг суулгуулсан эмэгтэй тампон хэрэглэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Тампоноо зөөлөн л хийх хэрэгтэй юм.

10Сарын тэмдэг ирээгүй байхад сарын тэмдгийн шинж тэмдгүүд илрээд байх юм

Биений юм ирээгүй байхад дотор муухайран гэдэс хөөж, ууц нуруугаар өвдөн, сэтгэл санаа тогтворгүй болдог нь боловсорч буй өндгөн эс болон умайн ханыг гөлгөр болгодог прогестинтэй холбоотой юм. Умайн хана  гөлгөр болсон ч өндгөвч гормоноо ялгаруулж байдаг учраас эдгээр шинж тэмдгүүд илэрсээр байдаг ажээ.

11Заримдаа нөж гарах юм. Энэ нь хэвийн зүйл мөн үү?

Ихэнх эмэгтэйчүүдээс нөжөрхөг цус гардаг учраас санаа зовох зүйлгүй юм. Гэхдээ дандаа ийм цус гараад байвал эмэгтэйчүүдийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

12Сарын тэмдгийн үеэр хөх минь их хөндүүртэй болдог. Энэ зүгээр болов уу?

Сарын тэмдэг ирсэн үед кофеин агуулсан ундаа буюу кофег аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Хөх нь хөндүүртэй байгаа эмэгтэйчүүдэд эмч нар витамин В6 болон витамин Е уухыг зөвлөдөг байна.

13Яахаараа нуруу өвддөг байна аа?

Дээр гарсан простогландин нь биед өвдөлт мэдрүүлдэг ба аарцаг орчмоор хэт их хэмжээний цус хуримтлагдсанаас болж нуруу өвддөг ажээ.

14Бэлгийн уруул сарын тэмдгийн үеэр өвдөх нь хэвийн үү?

Аарцагны булчин цусаар дүүрдэг учраас зарим эмэгтэйчүүдийн бэлгийн уруул сарын тэмдгийн үеэр өвддөг. Энэ нь тийм ч ноцтой зүйл биш билээ.

15Төрснөөс хойш хэр удсаны дараа сарын тэмдэг ирэх вэ?

Хүүхдээ хөхөөрөө хооллох нь таны сарын тэмдгийн ахин сэргэх боломжийг дарангуйлж байдаг. Гэхдээ эмэгтэй хүн бүрийн бие физиологи харилцан ялгаатай учраас яг тийм хугацааны дараа сарын тэмдэг нь дахиж ирнэ гэж хэлэх боломжгүй юм. Хэрэв таныг төрснөөс хойш хагас жилийн дотор таны сарын тэмдэг ахин ирэхгүй байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг зөвлөе.

16Гарч буй цусны өнгө юуг илэрхийлдэг вэ?

Таны умайд хэр удаан хугацааны турш байснаас шалтгаалж таны бие өөр өөр өнгийн цус ялгаруулж байдаг. Цусны өнгө нь гормоны түвшинтэй ямар ч холбоогүй юм.

17Муухай үнэрийг нь яах вэ? Заавал ийм үнэртэй байх ёстой юу?

Бидний үтрээ хүчиллэг орчинтой байдаг бол цус нь өөрөө хүчил шүлтийн хувьд тэнцвэрт шинж чанартай. Өөрөөр хэлэх юм бол таны үтрээ тэнцвэртэй шинж чанартай болдог гэсэн үг. Зарим тохиолдолд таагүй үнэр нь тодорхой төрлийн нян бактери өсч үржсэнтэй ч холбоотой байж мэдэх юм.

18Сарын тэмдэг ирэхээс өмнө толгой хүчтэй өвддөг боллоо. Яваандаа зүгээр болох уу?

Сарын тэмдгийн үеэр толгой хүчтэй өвдөх нь тийм ч түгээмэл биш боловч гормоны гаралтай байх тохиолдол цөөнгүй байдаг. Эстрогений түвшин буурах үед таны толгой өвдөж болно. Сарын тэмдэг ирэх үед таны эстрогений түвшин бага байх учраас толгойн хүчтэй өвдөлтийг мэдрэх боломжтой.

19Яагаад ер бусын хоол идэх хүсэл төрдөг юм бол?

Сарын тэмдэг нь ирсэн бүсгүйчүүд янз бүрийн хоол идэхийг хүсдэг. Зарим нь давслаг зүйл идэхээр тэмүүлж байхад нөгөө нэг хэсэг нь чихэрлэг зүйлд татагддаг байна.

20Хэт их ирэх эсвэл бүр ирэхээ боливол юу гэж ойлгох вэ?

Сэтгэл санааг стрессд оруулдаг хүчин зүйлс, дасгал хөдөлгөөний хуваарьт гарсан өөрчлөлт, гормоны өөрчлөлт зэргээс болоод сарын тэмдгийн хэмжээ ихэсч, эсвэл бүр үзэгдэхээ больдог.

21Жилд хэдхэн удаа ирдэг нь хүнд өвчтэйн шинж үү?

Үүнийг хүнд өвчтэйн шинж гэж үзэхгүй ч ийм тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эртхэн анхаарах нь зүйтэй юм. Хэрэв танд ямар нэгэн асуулт байгаа бол эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцаж, ичиж зоволгүйгээр асууж мэдээрэй. Нээлттэй харилцаа байж гэмээнэ та хүссэн асуултандаа хариулт авах болно.