Сарын тэмдэг хэзээ ирснээр нь ирээдүйг зөгнөж болно

Сарын тэмдгийн ирсэн өдрийг тооцоолон тухайн мөчлөгт юу тохиолдохыг урьдчилдан мэдэж болдог аж. Тухайлбал сарын тэмдэг өглөө ирэх нь сайны совин гэнэ. Таны сэтгэл санаа сайхан байгаагийн шинж юм. Харин таны сарын тэмдэг өдөр ирвэл аз жаргал, баяр баясгаланг зөгнөдөг. Орой ирвэл уйтгарыг, шөнө ирвэл хагацлыг ёрлодог.Өдөр ирвэл сэтгэл хангалуун баяр баясгалантай байхыг зөгнөдөг. Харин орой ирвэл залхуу хүрэм уйтгартай байхын шинж гэнэ. Шөнө ирвэл хагацлыг зөгнөж байгаа нь тэр.

Даваа гариг: Сэтгэл санаа тогтворгүй байна.
Мягмар гариг: Найзтайгаа эсвэл хожим дотносох хүнтэйгээ учирна.
Лхагва: Таагүй явдал тохиолдоно.
Пүрэв: Найзындаа очно.
Баасан: Чихэнд чимэгтэй мэдээ сонсоно.
Бямба: Хэн нэгэн чамд сэтгэлээ уудална.
Ням: Амьдрал чинь зугаа цэнгэлээр дүүрэн байна.

  1. Нисч байгаа мэт маш аз жаргалтай байна.
    2. Хэн нэгнийг жигшинэ. Гэвч удахгүй ойлголцоно.
    3. Маргаан гарна. Хэрхэн зохицуулах нь таниас шалтгаална.
    4. Зугаа, цэнгэлтэй байна.
    5. Ямар нэг бэлэг авна. Хэн ч өгч магад.
    6. Өөрийнхөө тухай хов жив сонсоно. Эмзэглэх хэрэггүй. Зүгээр л мартчих.
    7. Та хэн нэгний мөрөөдлийн эмэгтэй болох нь.
    8. Найзыгаа бүү гомдоогоорой.
    9. Хов живтэй холбоотой таагүй байдал үүснэ. Аль болох тайван ханд.
    10. Хүнд дурлана.
    11. Найз залуу, эр нөхрөө үнэнч гэдэгт итгэ.
    12. Өөртэйгөө ярилц. Нууц авьяасаа нээ. Үр дүн нь удахгүй харагдана.
    13. Таагүй зүйлд орооцолдож болзошгүй тул сэрэмжтэй бай.
    14. Шинэ мэдээ дуулна.
    15. Муу мэдээ дуулна.
    16. Урт хошуунаасаа болж зэмлэл хүлээнэ.
    17. Хайртай хүнээсээ хагацаж салахыг ёрлож байна.
    18. Хайр, халамжинд умбана.
    19. Энгийн шохоорхол биш, жинхэнэ хайртай учирна.
    20. Шинэ зүйл худалдаж авна.
    21. Хүнд хууртаж магадгүй тул хянамгай бай.
    22. Эд хөрөнгөөр элбэг байхын совин.
    23. Аз жаргалтай байна.
    24. Гэнэтийн зочин ирэх нь.
    25. Шинэ танилтай болно.
    26. Чамайг хүмүүс өрөвдөнө.
    27. Хүсэл чинь биелэгдэнэ.
    28. Элбэг дэлбэг байна.
    29. Гашуун нулимсаа асгаруулах нь.
    30. Хэн нэгэнд таалагдаж, сонирхол нийцнэ.
    31. Санаандгүй учралыг зөгнөж байна.

Сарын тэмдэг ирэх үед хэзээ ч тоолгүй өнгөрч болохгүй 5 шинж тэмдэг

Эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн үед анхааралтай байж, ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрэх эсэхийг анхаарч байх хэрэгтэй аж. Анхаарлаа сулруулж, тоолгүй орхисноор асуудал хүндэрч болзошгүйг эмэгтэйчүүдийн эмч нар анхааруулж байна. Иймд бид та бүхэндээ сарын тэмдэг ирэх үед илэрч болох сөрөг шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

1Сарын тэмдэг тасалдах (amenorrhea)

Хэрэв сарын тэмдэг тань тасалдаж, нэгээс дээш удаа ирэхгүй байвал эхлээд жирэмсэн болсон эсэхээ шалгаж, бие давхар биш бол яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай юм. Энэ нь дааврын тэнцвэргүй байдал, бамбай булчирхайн асуудал, хэт их дасгал хөдөлгөөн, хоол болон стресс бухимдлаас үүдэлтэй байж болох аж. Та эмчид хандаж, цусны шинжилгээ өгч, биеэ эрүүл эсэхийг мэдэж аваарай. Энэхүү шинж тэмдэг нь өндгөвчний “олон уйланхайт өвчин”-ийн хам шинж байхыг үгүйсгэхгүй.

2Гэнэт хүчтэй таталт өгч өвдөх

Сарын тэмдгийн үед гэнэт хүчтэй таталт өгч өвдөх нь “endometriosis” гэх өвчний шинж тэмдэг байж болзошгүй юм. Эсүүд умайн дотор хана руу ургаж, өвдөлт мэдрүүлдэг бөгөөд аажмаар хүндэрч, асуудал тарьдаг өвчнийг “endometriosis” хэмээн нэрлэдэг байна. Хэрэв таны хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөлт мэдрэгдэж, таталт өгч байвал эмчид хандаж, шинжлүүлж үзээрэй.

3Хэт их цус алдах

Жирэмснээс хамгаалах эмнээс болж сарын тэмдгийн үед ялгарах цус ихсэж мэднэ. Харин тус шалтгаанаас болоогүй тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна. Учир нь сарын тэмдгийн үед доошоо хэт их цус алдах нь “фибройд” маягийн хавдар, өндгөвчний уйланхай байх магадлал өндөр юм. Тэр тусмаа сарын тэмдэг 10-аас дээш хоног их хэмжээгээр ирэх тохиолдолд яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

4Сарын тэмдгийн өмнөх сэтгэл гутрал

Сарын тэмдэг ирэхээс өмнө хоолны дуршил буурч, сэтгэл гутралд орж, хяналтаа алдах нь бий. Бид үүнийг байх л ёстой зүйл мэт андуурч явсаар эцэстээ хэт их стресстэж, эрүүл мэндээ үгүй хийж ч мэднэ. Иймд та эмчид хандаж, 2 долоо хоногоос нэг сарын хугацаанд л энэхүү төвөгтэй байдлаас мултарч чадах юм.

5Асуудалтай даавар

Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдгүүдийг тоолгүй явсаар хүндрүүлэх нь бий. Та заавал шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд бус ямар нэгэн сөрөг зүйлс ажиглагдвал эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа тухайн шинж тэмдэг илрээд багагүй хугацаа өнгөрсөн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй аж.

Сарын тэмдгийн үед секс хийж болох уу?

Олон зуун жилийн өмнөөс сарын тэмдгийн үед секс хийхийг тэвчих ёстой хэмээн үздэг байжээ. Бүр тэр ч байтгуй сарын тэмдгийн үеэр эмэгтэйг олон нийтээс тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг байв. Энэ нь эмэгтэй хүнээс ялгарч буй цусны үнэр араатан амьтдыг дуудаж бусад овгийнхныг аюулд учруулж болзошгүй гэж үздэг байсантай холбоотой. Мөн сарын тэмдгийн үед эмэгтэй хүн ид шидийн хүч олон авч бусдыг хорлох аюултай гэж хий айдаг байсан байна.

Орчин цагт зарим хүмүүс сарын тэмдгийн үед сексийн дур хүслээ барьж чадахгүйгээсээ болж энэхүү бичигдээгүй хуулиа зөрчиж эхэлжээ. Гэхдээ бичигдээгүй хууль бол хэзээд “бичигдээгүй” л байдаг учир түүнийг зөрчлөө гээд ямар нэг сүртэй аюул гарсангүй. Түүгээр ч үл барам сарын тэмдгийн үед эмэгтэй хүний дур хүсэл энгийн үеийнхээс илүү их оргилдог гэдэг нь тогтоогджээ. Хэрвээ та байнгын ганц сексийн хамтрагчтай бол сарын тэмдгийн үед бэлгийн харьцаанд орж болно. Харин тохиолдлын хавьтлаас эрс татгалзах хэрэгтэй. Хэрвээ тэр ямар нэг вирусын халдвартай байвал таны савны амсар нээлттэй байгаа учраас үрэвсэлт өвчин авах магадлал маш өндөр юм байна.

Сарын тэмдгийн үед секс хэрхэн хийх вэ?
Сарын тэмдгийн эхний өвдөлттэй үеийг өнгөрөөх хэрэгтэй. Өвдөлттэй байна гэдэг нь цус их хэмжээгээр алдаж байгаа гэсэн үг. Цус их алдалттай үед тийм ч таатай байхгүй болов уу? Мөн эхлээд орны даавуу, алчуур , салфетка зэргийг урдчилан бэлдээрэй. Эрэгтэй нь дээр байрлалыг сонговол тааламжтай бөгөөд хэвтэж байхад цус алдалт хамаагүй бага хэмжээтэй байдаг. Хэрвээ эмэгтэй нь дээрээ бол доошоо цус алдалт их болох ба сарын тэмдгийг зогсоож магадгүй. Орчин цагийн анагаах ухааны мэргэжилнүүд сарын тэмдгийн үед хосууд ариун цэврийг сайн хангасан үед ямар ч аюулгүй гэж зөвлөж байна. Гэвч цус бол гадны өвчин үүсгэгч микроб өсөн үржих, амьдрах нэн таатай орчин гэдгийг мартаж болохгүй. Сарын тэмдгийн үед савнаас эндометрия гэх хальсанцар гуужиж гадагшилдаг байна. Зохих цагт нь гадагшлуулахгүй бол эндометриоз өвчин үүсэж болзошгүй юм. Үүнийг эмчлүүлэхгүй явбал өвдөлт мэдрэгдэж сарын тэмдгийн бус өдөр цус үзэгдэх цаашилбал үргүй болох аюултай. Гэхдээ энэ нь сексээс шалтгаалахгүйгээр үүсдэг тохиолдол ч бас бий.

Сарын тэмдгийн үеэр хэвлий ууцаар нь их өвддөг эмэгтэйчүүдэд секс өвчин намдаах үйлчилгээ үзүүлж ч болох аж. Мөн энэ үеийн секс эмэгтэй хүний сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Секс сарын тэмдгийг зогсоох уу?
Хүчтэй дур ханалт , мэдрэмжээс болж сарын тэмдэг дуусах ёстой өдрөөсөө өмнө дуусаж магадгүй. Энэ нь эр бэлгийн эс эмэгтэй хүний биед орсноос үүсэлтэй. Мөн яг бэлгийн хавьталд орох үед зогссон хирнээ дараа нь үргэлжлээд дахин ирэх тохиолдол байдаг. Ингэснээр сарын тэмдгийн хоног бүр уртсах болно гэсэн үг.

<>Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох уу? Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед секс хийвэл жирэмсэн болохгүй хэмээн эндүүрдэг. Гэвч эрсдэл байсаар л байдаг. Таны сарын тэмдэг байх ёстойгоосоо бага ирдэг эсвэл сунжирдаг бол сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэх зүйтэй. Сперм эмэгтэй хүний биед 5-7 хоног амьд байдаг болов ч түүнээс ч олон хоног амьдрах тохиолдол бий. Мөн нэг биш хоёр өндгөн эс байвал жирэмслэх магадлал бүр л илүү байх болно.