Баяжих эсэхээ биеийнхээ эдгээр хэсгүүдээр мэдээрэй!

Таны биен дээр байгаа мэнгэ ямар учиртай болохыг мэдэх үү? Хүний биен дээр зүгээр ч нэг мэнгэ үүсдэггүй бөгөөд бүгд ямар нэгэн утгыг илэрхийлж байдаг аж. Харин баяжих хувь төөрөгтэй хүн төрөхдөө л биен дээрээ онцгой тэмдгүүдтэй байдаг гэнэ. Тэгвэл бид та бүхэндээ баяжих тавилантай хүмүүс ямар онцгой шинж тэмдэгтэй байдаг болохыг танилцуулъя. 

1Мэнгэ

Баяжих магадлал өндөртэй хүмүүс баруун хөмсөгний ойролцоо, чихний дээр болон сугандаа мэнгэтэй байдаг аж. Харин өглөгч, сайхан сэтгэлтэй хүмүүс гаран дээрээ мэнгэтэй төрдөг байна.

Таны уруулан дээр мэнгэ байдаг бол амны хишигтэй буюу олз омог ихтэй, азтай нэгэн юм. Нэг ёсондоо баян хүнтэй сууж, юугаар ч дутахгүй амьдрах тавилантай.

Харин үсэн дотроо мэнгэтэй бол 40 нас хүрсний дараа хөлжиж, хөрөнгө мөнгийг хураах тавилантай байх аж.

Хүзүүн дээрээ мэнгэтэй хүмүүс ямар хүнтэй гэрлэснээс хамаарч, амьдрал нь өөрчлөгдөнө.

Хүйсэн дээрээ мэнгэтэй хүмүүс баян айлд мэндэлсэн тул, хэзээ ч өлсөж, цангахын зовлонг үзэлгүй насыг барна.

Зүүн хөхний ойролцоо мэнгэтэй хүмүүсийн тухайд өөрсдөө амьдралаа босгож, амжилтанд хүрч чадна. Гэхдээ тэдний амжилт, хөрөнгө мөнгө 40-50 насанд ирэх аж.

Баруун өвдгөн дээрээ мэнгэтэй хүмүүс нь хичээнгүй, шаргуу хөдөлмөрч бөгөөд амархан хөрөнгө хурааж, хөлжиж чадна.

2Чих, шүд болон хамар

Чих нь хөмсөгнөөс бага зэрэг дээгүүр байрладаг хүмүүс баяжих магадлал өндөр байдаг.

Харин морь шиг буюу том шүдтэй хүмүүс олз омогтой байж, хөрөнгө чинээг уул овоо мэт босгож чаддаг хэмээн үздэг байна. 

Таны хамраар ч мөн баяжих эсэхийг мэдэж болно. Мөнгөөр дутахгүй, чинээлэг амьдрах хүмүүсийн хамар урт, шулуун, том байх аж.

3Гарын алгыг унших

Та гарын алгаа эргүүлж хараарай. Хэрвээ таны алганы зураас тод бас гүн байвал, өөрийгөө эрч хүчээр дүүрэн, сэргэлэн нэгэн гэж ойлгоорой. Та энэ зан чанарынхаа ачаар богино хугацаанд хөлөө олж, баяжих болно. 

Танд эдгээр шинж тэмдгүүд байдаг уу? 

 

нэмэлт мэдээлэл

 

Гадуур тавих нь сөрөг нөлөөтэй

Өнөө цагт хосууд хэзээ хүүхэдтэй болох вэ гэдгээ төвөггүй төлөвлөдөг болсон. Гэвч залуу маань жирэмслэхээс хамгаалах аргыг тэр болгон зөв хэрэглэгдэггүй. Үүний улмаас хүсээгүй үедээ жирэмсэн болж үр хөндүүлж байгаа билээ. Хосууд ихэвчлэн эрэгтэй нь үрийн шингэнээ гадуур тавих аргыг хэрэглэдэг. Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх арга огт биш бөгөөд хүний ёсноос гажууд үйлдэл юм.Эрэгтэй, эмэгтэй хүний аль алины ч эрүүл мэндэд хор хүргэдэг. Секс хийх үед хүний бие махбод түүний мэдрэлийн систем юутай ч зүйрлэшгүй хүчтэй сэрлийн байдалд ордог. Гэтэл секс хийх үед үрийн шингэнээ үтрээн дотор тавихгүйн тулд биеэ байнгын хараа хяналтын дор байлгах нь бие махбодын жам ёсны үйл ажиллагааг алдагдуулдаг. Байнга гадуур тавибал эцэстээ бэлгийн сулралд орох нэг шалтгаан болдог. Зөвхөн эр хүн гэхгүй эмэгтэйчүүдэд ч мөн хортой байдаг. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байдаг.

1. Эмэгтэй хүн сексийн үед эр нөхөртөө өөрийгөө бүрэн зориулахын оронд түүнийг үрийн шингэнээ дотор алдчихвий гэж маш их байдаг. Энэ нь эмэгтэйн бие тавирч, дур ханах бололцоог олгохгүй.

2. Энэ аргыг дандаа хэрэглэвэл эмэгтэйн бэлэг эрхтэнд цус зогсонги болж үрэвсэл үүснэ. Ингэж бэлэг эрхтэнд үрэвсэл үүсэх нь эмэгтэйн бэлгийн мэдрэмжийг мохоодог.

3. Эмэгтэй хүний бие махбод эрэгтэйн үрийн шингэнд агуулагддаг биологийн идэвхит олон бодисыг авч чаддаггүй. Үрийн шингэнд агуулагддаг бэлгийн даавар, амин хүчил, уураг зэрэг нь эмэгтэйн бодисын солилцоог хэвийн болгодог юм.

Иймд гадуур тавихыг ямар ч аргагүй үед хаяа хэрэглэхээс биш дандаа хэрэглэж огт болохгүй шүү.

Жирэмсэлтээс хамгаалах олон арга бий. Бидний дунд түгээмэл хэрэглэгддэг аргууд бол

– Бэлгэвч

– Ерөндөг

–  Эм уух

– Хуанли хөтлөх гэх мэт аргуудыг мэдэх байх. Эдгээр аргууд бүгд эерэг сөрөг үр дагавартай байдаг. Гэхдээ хамгийн эрүүл арга бол хуанли хөтлөх буюу өндгөн эсээ гадагшлах өдрийг зөв тогтоох арга юм.  Өндгөн эс гадагшлах үеийг хэрхэн мэдэх вэ? гэж та бодож байна уу? Өндгөн эс боловсорч гадагшлах үе нь олон янзын шинж тэмдгээр илэрнэ.

1. Бэлэг эрхтний талаас илрэх шинж тэмдэг

– Умайн хүзүүний салс зунгааралдан сунах шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь өндгөн эс гадагшлахаас 2-3 өдрийн өмнө умайн хүзүүний булчирхайнаас түүхий өндөгний уураг шиг тунгалаг тунгалаг шингэн салс доошоо гарах байдлаар илэрнэ.

–  Хэвлийн доод хэсгээр баруун буюу зүүн аль нэг талаар хөндүүр оргих. Энэ нь өвдөлт нь гэв гэнэт үүсч хэдэн цаг болоод өвдөхөө больдог.

– Үтрээнээс үзэгдэх төдий бага хэмжээний ягаан буюу хар хүрэндүү өнгийн шүүрэл гарна.

2. Арьсанд гардаг шинж тэмдэг

– Биеийн тодорхой хэсэгт арьс улайх

– Судас өргөссөн хэсгээр хөндүүрлэх
– Үс тослог болох

3. Сэтгэцийн талаас өөрчлөгдөх шинж

– Дуу чимээнд дургүйцэх

– Сэтгэл үе үе зовиурлах

– Хайр хүрэхгүй байх

4. ходоод гэдэсний үйл ажиллагаа түр зуур хямрах байдлаар илэрнэ. Ойр ойрхон шээс хүрнэ.

5. Онцын шалтгаангүйгээр бие тавгүй оргих, эцэж ядрах зэрэг ерөнхий шинжүүд орно.

Өндгөн эс боловсрох хугацаа бага зэрэг хэлбэлзэж болохыг харгалзан үзэж, энэ аргыг улам баталгаатайгаар болгохын тулд өндгөн эс гадагшлахаас өмнө ба дараа 2-3 өдөр нэмж авах хэрэгтэй. Ийнхүү сарын тэмдгийн мөчлөгийн голын 7-8 хоног секс хийхгүй байвал жирэмсэн болохгүй байх боломжтой юм.

No Comments Yet

Comments are closed