Чамд дурласан залуугийн 20 шинж

. Тэр чиний үзэхийг хүсэн хүлээж байсан киноны тасалбарыг авч, үдэш болзоонд урьж сюрприз барина. Түүнд магадгүй кино хамгийн сонин биш байж болох ч 5 милийн радиус дахь бүх үзвэр үйлчилгээний газруудын цагийн хуваарийг андахгүй.

2. Ямар нэг шалтгаангүйгээр цэцэг бэлэглэнэ. Энэ нь хоцрогдсон зүйл гэж зарим эмэгтэйчүүд боддог ч, тийм биш.
3. Тэр өөртэй чинь уулзахын тулд үнэхээр их хичээл зүтгэл гаргана. Орондоо авьяас дутаж байж болох ч сайжрахын тулд бас хичээх болно.
4. Тэр чамтай байхдаа гар утсаа мартаж орхино. Түүнд Facebook, Twitter-ийн шинэ мэдээнээс илүү чи сонин байх болно. Утсаа шалгах шаардлагыг үл хэрэгсэж байна гэдэг нь нэг зүйлийн дохио.
5. Тэр өөрийгөө чамд сануулах зургуудыг илгээнэ. Зарим оролдлогууд нь чиний сэтгэлд бүрэн нийцэхгүй байж болох ч хичээж байгаа хандлагыг нь чи аяндаа мэдэрнэ.
6. Тэр найзуудтайгаа чамайг уулзуулахыг хүснэ. Энэ чамд магадгүй маш төвөгтэй санагдаж болох ч чамайг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл.
7. Тэр чамайг унтаж байх зуур сэрээхгүй байхыг хичээнэ. Та уцаартай, тавгүй сэрж болох ч тэр чамайг тэврэхийг хүснэ.
8. Тэр чамайг гэртээ аюулгүй харьсныг мэдэхийг хүснэ. Гэртээ харьсан уу? гэсэн мессежинд чиний талаар үнэхээр санаа зовж буй сэтгэл агуулагдана.
9. Тэр чиний төлөө өөрийн төлөвлөгөөгөө цуцална. Түүний хувьд найзуудтайгаа гарах, спортын тоглолт үзэж хөгжилдөхөөс чи илүү эрхэм байх болно.
10. Тэр чамд бага зэрэг битүү утгатай үг унагана. Гэхдээ эерэг зүйлс. Чамайг шоолох байдлаар инээлгэнэ. Мэдээж дараа нь эмэгтэй хүнийг өрөөндөө уйлахад хүргэх тоглоом биш.
11. Тэр чамтай юу ярилцсанаа дараа нь нэг ч үг үсэг гээлгүй санаж байх болно. Энэ нь дараа чамд төрсөн өдрөөр чинь ч юм уу оновчтой бэлэг сонгосноор илэрч болно.
12. Тэр өөрийн сэтгэл хөдлөлөө идэвхтэйгээр илэрхийлэхийг хичээнэ.
13. Тэр чамайг нүүрээ будаагүй үед ч магтана. Бүр нүүрээ будаагүйг чинь анзаарахгүй ч мэднэ.
14. Хүндхэн өдрийн дараа тэр чамайг хоолоор дайлна. Сайн тогооч биш байж болох ч чиний байдлыг сайн мэдэрдэг байх болно.
15. Тэр магадгүй загварлаг биш байж болох ч чамтай холбоотой зүйлүүд дээр “маанаг” биш гэдгээ батална. Чиний өгсөн хайрын зурвасыг хэтэвчиндээ хадгалаад явж байх вий.
16. Тэр чамд кофегоор сюрприз барина.
17. Таны үүр хүрмээр зуршлууд ч түүнд эгдүүтэй санагдана.
18. Тэр таны амжилтаар бахархахдаа огтхон ч эргэлзэхгүй. “Энэ миний найз охин, тэр магистраа хамгаалаад, долоо хоногийн дараа ажилтай болчихлоо” гээд хөөрч байх нь энүүхэнд.
19. Таны ямар нэг зүйлийг үзэн яддаг талаараа дурссаныг ч чинь тэр хэзээ ч мартахгүй ба үзэн яддаг зүйлийг чинь дахиж хийхгүй.
20. Тэр чиний зарим эмэгтэйлэг зуршлыг дуурайна. Зүгээр шүү дээ. Жишээ нь эрэгтэй хүн амттан идэж яагаад болохгүй гэж?

 

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

1. Тэр чамруу утастдаг уу?
А. Одоохондоо утасдаагүй байна.
Б. Ер нь бол байнга утастдаг.
В. Нэг удаа, харин тэр утас андуурсан байсан.

2. Тэр чамайг хараад улайдаг уу?
А. Түүнтэй ярих болгонд улайдаг.
Б. Хэзээ ч үгүй тэр үнэхээр өөртөө итгэлтэй.
В. Эхэндээ тийм байсан одоо бол үгүй.

3. Тэр чамайг ямар нэг зүйлд урьдаг уу?
А. Үргэлж. Заримдаа би бүр санаа зовдог.
Б. Үгүй, би өөрөө л урьдаг.
В. Үгүй тэр харамсалтай нь жаахан харамч байх.

4. Тэр чамайг үнсэх гэж оролдож байсан уу?
А. Үгүй, харин санамсаргүй тохиолдлоор хүрч байсан.
Б. Үгүй, гэхдээ тэр миний хажууд маш романтик байдаг.
В. Тийм, харин энэ бол зүгээр л зугаа байсан эсэхийг би мэдэхгүй.

5. Тэр чамд ямар нэгэн зүйл бэлэглэж байсан уу?
А. Түүний санаанд тийм зүйл ордоггүй байх.
Б. Түүнд онц хэрэгцээгүй бага сага зүйл л.
В. Тиймээ миний төрсөн өдөрт.

6. Чамд уурлаж байсан уу?
А. Одоохондоо үгүй.
Б. Тэр маш хурдан дүрсхийтэл уурладаг.
В. Тэр ер нь маш тайван хүн.

7. Тэр эелдэг үгс хэлдэг үү?
А. Тийм гэхдээ өөр хэн ч сонсоогүй бол.
Б. Тийм гэхдээ яг л үнэнээсээ биш л дээ.
В. Үгүй тэр маш бардам.

8. Та хоёр өдөр бүр ярилцдаг уу?
А. Хэрэв өдөр бүр тааралдвал.
Б. Өдөрт хэд хэдэн удаа ч байх.
В. Зөвхөн би очих юмуу утасдвал л.

9. Та хоёрын үзэл санаа нийлдэг үү?
А. Үгүй, тэр үргэлж сөргөлддөг
Б. Тиймээ, гэхдээ цөөн зүйл дээр.
В. Заримдаа хэрвээ тэр сайхан зантай байвал.

10. Тэр найзуудынхаа өмнө чамд яаж ханддаг вэ?
А. Супер, намайг бүгдэд нь танилцуулдаг.
Б. Тэр намайг танихгүй юм шиг л аягладаг.
В. Тэр ихэрхэг, лаг залуу шиг аяглаж эхэлдэг.

1. А3, Б1, В2
2. А1, Б3, В2
3. А1, Б2, В3
4. А3, Б2, В1
5. А3, Б2, В1
6. А1, Б3, В2
7. А2, Б1, В3
8. А2, Б1, В3
9. А3, Б1, В2
10. А1, Б3, В2

10 хүртэлх оноо. Чи үүнийг аль хэдийнээ мэдэрсэн байх. Та хоёрын хооронд ямар нэг зүйл болжээ. Удалгүй хайрын бяцхан элчүүд зүрхэнд чинь сум харважээ гэдгийг та хоёр харах болно. Харин хөвгүүд мэдрэхдээ итгэж зориглодоггүй учраас та хоёр их зүйл бүү хүсээрэй. Гэхдээ л тэр юу ч болсон анхны алхмыг хийх хэрэгтэй шүү.

11- 20 оноо Тэр чамайг нууцхан хайрладаг. Тэр хөөрхийлөлтэй залуу аль хэдийнээс чамайг шохоорхож байгааг чи бараг анзаараагүй. Тэр чиний төлөө хаа ч хүртэл явахад бэлэн учраас чи ч азтай юмаа. Харин одоо чи, тэр ч бас чамд таалагддаг гэдгийг харуулах хэрэгтэй шүү.

21- 30 оноо Тэр чамд хайргүй. Уучлаарай харин чи түүнд хамаг мэдрэмжээ зориулдаг атал тэр зэвүүн залуу охин болгонтой сээтэгнэдэг бололтой. Тэр чамайг ашиглаж өөдгүй загнаагүй боловч чиний хайрыг хүлээх эрхгүй. Тэгснээс чи өөртөө илүү эелдэг хонгорхон хөвгүүн олж авсан нь дээр.