Секс хийх үед үтрээнээс чинь хий гараад байна уу?

Манай сайтанд секс хийх үед үтрээнээс хий гараад байна гэсэн асуулт олон давтамжтай ирсэн тул “Савны хий” – ний талаарх зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна. Секс хийж байх үед хий гарч, түүнээсээ санаа зовсондоо дур ханаж чадахгүй болох нь элбэг. Тэгвэл үтрээний хий юунаас үүсдэг, ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн урьчдилан сэргийлэх, яаж эмчлэх аргын талаар ерөнхий зүйлийг бичлээ.

Савны хий өвчин нь эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.

 

Савны хийтэй байх үед ямар ямар шинж тэмдэг илрэх вэ? 

 

  1. Савнаас хийх гарах: Явж алхахад  хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг.
  2. Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг.
  3. Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг.
  4. Сарын тэмдгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.
  5. Цагаан юм гарахдаа  хийн бөмбөлөгтэй гадагшилдаг
  6. Саваар үе үе хатгана

Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.

 

Савны үүсэх шалтгаан

 

  1. Улирлын чанартай: Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав,  нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай.
  2. Идээ, ундааны байдал: Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно.
  3. Явдал суудал талаасаа: Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог.
  4. Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй.
  5. Биений юм: Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ.

 

Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт…

Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүлж байлган, доороосоо даарч хөрөлгүй байгаарай.

 

Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм.

 

нэмэлт мэдээлэл

Сексийн ач холбогдлыг янз янзаар тайлбарласаар ирсэн. Анхандаа хүний эрүүл мэндэд асар хортойгоор тайлбарлаж “эрүүл энх, урт удаан наслая гэвэл сексийг тэвчих хэрэгтэй” хэмээн номлож байсан нь тэр үед хүмүүсийн мэдлэг дутмаг байсных биз.

Харин өнөөдөр сексийн ач холбогдол нь хүний урт насалж, эрүүл явах, ажлын эрч хүчийн оргил хэмээн тайлбарлаж байна. Өсч яваа хүүхэд тань, эсвэл санаандгүй байтал хэн нэгэн таниас “Секс юунд хэрэгтэй вэ?” гэж асуувал та шууд хариулж чадах уу? Ер нь хүн яагаад заавал секс хийх ёстой гэж?…

Сексийн таашаал түүнтэй холбоотой бүх зүйлүүд нь хүн төрөлхтний хөгжлийн явиад тасралтгүй үргэлждэн, үр удмаа үлдээхээр заяагдсан гэдэг нь маргаангүй юм. Бид өөрсөдтэйгээ ижил хүүхэд төрүүлж, хэзээ ч мөхөшгүй генийг хойч үедээ үеэс үед дамжуулсаар байдаг. Байгаль дэлхий хүн төрөлхтөнд үр удмаа үлдээхээс гадна бие махбодийн маш нарийн гайхамшигт мэдрэмжийг шагнасан. Хэрвээ ийм сэтгэлийн мэдрэмж, таашаал байдаггүйсэн бол, хүмүүс зөвхөн хүүхэдтэй болохын тулд секс хийдэг байсан бол секс нэн цөөн тохиолдох зүйл байсан биз.

Зарим нь огт хийхгүй ч байж мэднэ. Сексийн ханамж таашаал гэдэг бол амьдралын хэрэгцээ юм. Энэ хэрэгцээ хүмүүст харилцан адилгүй. Мэдээж ямар нэгэн шалтгааны улмаас сексээс татгалздаг хүмүүс байдаг. Гэвч ихэнх тохиолдолд хүчээр татгалздаг бөгөөд эрүүл саруул хүн сексийн хэрэгцээгээ хангалгүй удаан хугацаагаар барих нь хэцүү асуудал юм.

Сексийн сэтгэл ханамжгүй байдал хүмүүсийг бухимдуу, ууртай, хэригий, аз жаргалгүй болгодог. Зарим хүмүүс амьдралд сексээс илүү чухал юм олон байгаа гэж хэлдэг. Гэтэл секс нь зөвхөн бие махбодийн биш сэтгэл санааны сайн саихан байдалд өндөр ач холбогдолтой. Хэдий тийм ч хүн зөвхөн сексийн төлөө амьдарна гэж үгүй шүү дээ.

Өглөөний секс маш ашигтай

Эрүүл саруул сайн сайхан байхыг хүссэн хүн бүхэн өглөөгүүр секс хийх нь чухал. Долоо хоногийн гурван өглөө секс хийвэл зүрх судасны өвчтэй болох эрсдэлийг хоёр дахин багасгаж, эмэгтэйчүүдийн хувьд гоолиг сайхан биеэ хэвээр хадгалахад нь тус болдгийг эрдэмтэд нотолжээ. Өглөөний сексээр өглөөний гимнастикийг орлуулж болно. Сексийн үед бие махбодийн булчингууд бүгд ажиллагаанд ордог туд дотор эрхтнүүдэд сайн “аэробик” болдог. Өглөөгүүр байнга секс хийх нь иусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг хэвийн байлгана.

Секс нас уртасгадаг

“Белфастын хатан хааны их сургууль”-ийн эрдэмтэд байнгын бэлгийн харилцаанд байгаа эсэхээс хүний эрүүл мэндийн ерөнхий байдал өөрчлөгдөж байдгийг нотолсон судалгаа хийжээ. Байнгын бэлгийн харилцаанд байдаг хүмүүсийн биеийн байдал эрүүл сарууд байхад, өвчин эмгэг тусамтгай ихэнх хүмүүс бэлгийн харилцаанд бага ордог нь судалгааны дүнгээс харагджээ. Мөн 10 эрэгтэйн 10 жилийн амьдралыг судалж үхлийн шалтгаанд нь дүгнэлт хийхэд, байнга секс хийж, амьдралдаа хамгийн олон таашаал авч байсан эрэгтэй хүний нас баралтын үзүүлэлт огт секс хийдэггүй байсан эрчүүдийнхээс 50 хувь бага байсан байна.

Үнэрлэх чадвар сайжирна

Сексийн дараа “пролактин” хэмээх даавар ихээр ялгардаг бөгөөд энэ даавар төв мэдрэлийн системийн үнэрлэх хэсгийн төвд шинэ эдүүдийг бий болгож, үнэрлэх чадварыг сайжруулдаг байна.

Зүрхний өвчнөөр өвдөх нь багасдаг

2001 онд “Белфастын хааны их сургууль”-ийн эрдэмтэд зүрх судасны өвчлөлийн шалтгааныг тодруулах судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд долоо хоногт гурав болон түүнээс олон удаа тогтмол бэлгийн харилцаанд ордог эрчүүд зүрхний шигдээс, зүрх гэнэт хаагдах өвчнөөр хоёр дахин бага өвчилдөг нь тогтоогджээ.

Ханиад томуу тусах нь багасдаг

Долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа тогтмол секс хийдэг хүмүүсийн бие дэх амин хүчдүүдийн хэмжээ нь секс хийдэггүй хүмүүсээс 30 хувь өндөр байдаг. Эдгээр амин хүчлүүд нь хүний биеийн дархлааг сайжруулж байдаг байна.

Толгойн өвчин намдана

Сексийн үеэр окситоцин дааврын ялгавар жирийн үеийнхээс тав дахин нэмэгддэг бөгөөд энэ даавар эхээр ялгарснаар янз бүрийн өвдөлт, толгойн, цусны даралт болон толгойн архаг өвдөлтийг ч намдаах чадалтай эндорфины хэмжээг ихээр нэмэгдүүлдэг байна. Мөн бүсгүйчүүдийн хувьд сексийн үеэд эстроген дааврын ялгарал ихэссэнээр сарын тэмдгийн өмнөх үеийн өвдөлтийг ч намдаадаг байна.

Шээсний замын эрхтний үйл ажиллагаа сайжирна

АНУ-ын нэрт доктор Кегелийн зохиосон бэлгийн замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах дасгалыг та сонссон бизээ. Бид энэ дасгалыг бие засах үедээ өөрийн мэдэлгүй хийдэг ч сексийн үед бэлгийн замын эрхтнүүдийн булчин дээд зэргээр ажиллаж, шээс бэлгийн замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Түрүү булчирхайн эмгэг тусахгүй

Бөөр, түрүү булчирхайн эмч нар үрийн шингэнийг тогтмол галагшлуулах нь түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлдэг гэж үздэг. Учир нь үрийн шингэнийг боловсруулахын тулд түрүү булчирхай бодон төмсөг нь цуснаас найр, лимоны хүчил, кали зэрэг бодисыг аваад тэдгээрийг бараг 600 дахин өтгөрүүлдэг байна. Тэдгээр бодистой хамт цуснаас ялгарсан канцерогенууд мөн ихээхэн өтгөрдөг. Тиймээс өтгөрсөн канцерогеныг бие махбодь дотроо хадгалахгүйгээр гадагшлуулах нь сайн бөгөөд эрчүүдийн хувьд эдгээрийг сексийн ачаар гадагшуулдаг.

Биеийн жин багасч, гоолиг болно

Секс гэдэг нь нэг ёсны биеийн тамирын дасгал юм. Нэг удаагийн гал халуун секс 200 калори шатаадаг нь гүйлтийн зам дээр 15 минут гүйсэнтэй тэнцэнэ. Сэрэл нь хөдөлсөн хүний судасны цохилт минутанд 150-иад удаа цохилдог нь дээд зэргийн хүч гаргаж байгаа мэргэжлийн тамирчныхтай адил байна гэсэн үг юм. Түүнээс гадна сексийн үеэр цээж, гap бэлхүүс, өгзөг, хонгоны бүх булчингууд дээд зэргээр ажилладаг. Мөн сексийн үед яс, булчингийн үйл ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй “тестостерон” хэмээх дааврын ялгарал ихэсдэг байна.

Сэтгэл санааны хямралд оруулахгүй

Америкийн сэтгэл судлаач Гордон Гэллап бэлгэвч хэрэглэсэн хэрэглээгүй нийт 293 эмэгтэйн дунд сэтгэл санааны талаар судалгаа хийжээ. Бэлгэвч хэрэглэдэггүй бүсгүйчүүд сэтгэл санааны хямралд орох нь бэлгэвч хэрэглэн секс хийдэг эмэгтэйчүүдээс маш бага байжээ. Үүний нэг тайлбар нь эр хүний үрийн шингэнд агуулагддаг даавар нь үтрээнд орсноор бүсгүй хүний өөрийн нь даавруудын ялгарлыг зохицуулж байдаг байна.