Хайртай бүсгүйгээ дур тавиулахад туслах таван алхам

Эмэгтэйчүүд тэр бүр дур тавьж чаддаггүй гэсэн судалгаа байдаг. Тэр ч бүү хэл ихэнх эмэгтэйчүүд анхны хүүхдээ гаргасныхаа дараа л дур тавьж үзсэн байдаг аж. Тиймээс сэтгэлзүйч, секслогич, эмч Элен Капланын “Хайртыгаа дур тавиулах таван зөвлөмж”-ийг хүргэж байна. Учир нь эр эм хоёул сексээс сэтгэл болоод бие мах бодийн 100 хувийн ханамж авах нь хэн хэндээ үнэнч байх, цаашлаад эрүүл мэнд, ажилдаа ахиц дэвшил үзүүлэхэд нөлөөлдөг ажээ.

1. Механик хүчлэлтэнд дасгахгүй байхыг хичээгээрэй

Бүсгүй бүр дур тавилтанд хүрэх өөрийн “замтай”. Зарим нь үтрээний, зарим нь хэлүүний, зарим нь анус эсвэл тухайлсан сэрлийн ганц цэгт төвлөрсөн байж болно. Мэдээж хэрэг хиймэл эрхтнүүд, сексийн өмнөх тоглоом нь бүсгүйг хурдан жаргаах нэг түлхүүр юм. Гэвч яаран механик хүчлэлтэнд дасахгүй, орохгүй байхыг хичээгээрэй.

2. Эелдэг, зөөлөн итгэлтэй хамтрагч бай

Эрэгтэй нь эелдэг, зөөлөн байж бүсгүйгээ дур тавьж сурах хүртэл итгэлтэй хамтран зүтгэгч, туслагч нь байх хэрэгтэй. Үүнд секс хийх гэж буй нөхцөл байдал, гэрэлтүүлэг, хөгжим, хэн хэний нь биеийн байдал, бэлтгэл, харилцан итгэл, сэтгэл санааны илэн далангуй халуун дулаан байдал гээд юуг ч өчүүхэн зүйл гэж орхигдуулж болохгүй.

3. Эмэгтэйгээ биеэ чөлөөтэй байлгахад нь тусла

Эр хүн бүсгүйг нь чухам юу хамгийн ихээр сэрлийг нь хөдөлгөж байна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Эмэгтэй хүнийг биеэ чөлөөтэй байлгаж идэвхтэй байхад нь эрэгтэйн дэмжлэг ихээхэн чухал байдаг. Яг хурьцлын явцад бүсгүйгээсээ асууж, харилцан ярилцсанаар хамгийн чухал цэгүүдийг өдөөх байдлаар дур тавилтыг эрчимжүүлнэ.

4. Хүн бүрийн дур тавилт өөр өөр байдгийг санаарай

Дур тавилт бүр харилцан адилгүй янз бүр илэрдэг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Зарим талаар согтууруулах ундаа хэрэглэхтэй төстэй ч гэж хэлж болно. Зарим эмэгтэй дарс, ундааг тавьж, тамшаалж уух дуртай байхад зарим нь хатуу юмыг шуудхан ганц залгих нь дээр гэж үздэг шүү дээ. Дур тавилт нь оргилж буй галт уулын дэлбэрэлт шиг хурц, орилоон чимээтэй, үг авиатай, тэсэрч дэлбэрч илрэхэд зарим нь удаан хугацааны турш илрэх баяр хөөрийн байдалтай ч байж болно. Сексээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн 10 хувь нь “олон дахин” буюу угсраагаар дур тавьж чаддаг байна. Чухам ийм бүсгүй эрчүүдэд илүү таалагддаг.

5. Секс бол бие махбодийн үрэлцээн биш

Ихэнх тохиолдолд гэр бүлийн хатуу хүмүүжил, шашны итгэл үнэмшил, ёс сургаал зэрэг нь бүсгүйг өөрийгөө сексийн үед бүрэн чөлөөтэй, хүссэнээр байх боломжийг хязгаарлаж байдаг. Эрчүүдийн гол зорилго нь энэ хатуу ширүүн, нууц далд зүйлийг саармагжуулж өгөх явдал юм. Үүний тулд өөрийн бүхий л авъяасаа гаргах хэрэгтэй болно. Сайн дарс, сайхан хөгжим, эелдэг ялдам үг, зохих тансаг үнэртэн гээд л. Секс гэдэг бол зүгээр бие махбодын үрэлцээн, хөдөлгөөн, биеийн тамирын дасгал биш, харин харилцан хүндлэл, итгэл, халуун янаг сэтгэлийн илэрхийлэл юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Олон жилийн судалгаагаар судлаачид сексийг өвчин намдаах, дархлааг сайжруулж, бие организмд гайхалтай зүйл хийж чаддаг тухай баттай мэдэж авчээ. Эмч нар ямар нэгэн гэмтэл авсан хүмүүсийг аль болох сексийн харилцаагаа тогтмол үргэлжлүүлж байхыг зөвлөдөг байна. Нэг ёсондоо секс бол бүх биед сайнаар нөлөөлж чаддаг нэг төрлийн эм гэнэ. Сексийн байнгын харилцаатай байх үед өгзөг, гуяны булчин байнгын ажиллагаатай байх ба ингэснээр хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж хоолны шингэц сайжирдаг байна. Хоолны шингэц сайн байна гэдэг нь биеийн байдал сайн байна гэсэн үг.

Мөн секс нь илүүдэл жинг багасгадаг байна. 4-5 минутын тасралтгүй сексийн дараа 15 минут гүйсэнтэй адил хэмжээний өөх хайлдаг гэж үздэг ажээ. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс сексийн дараа юм идэх нь их байдаг тул төдийлөн үр дүнгээ өгдөггүй гэнэ.

Хүмүүсийг 7 хоногт хэдэн удаа бэлгийн харьцаанд орохыг насных нь байдлаар ангилсан байдаг байна.

20-25 нас – долоо хоногт 4 удаа
25-30 нас – долоо хоногт 3 удаа
30-40 нас – долоо хоногт 2 удаа
40-50 нас – долоо хоногт 1 удаа
50-60 нас – 2 долоо хоногт 1 удаа
60-аас дээш нас – 3 долоо хоногт 1 удаа
Энэ нь долоо хоногт секс хийх хамгийн бага тоо бөгөөд тооноос илүүтэйгээр бие биендээ гормоноо солилцож байх нь хамгийн чухал гэнэ. Гэхдээ нэ нь гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт илүү хамаатай зүйл. Учир нь хайртай ханьтайгаа буюу зөвхөн нэг л хамтрагчтай хүмүүс хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор гормоноо солилцоно гэсэн үг. Хайртай хосууд маань бие биендээ хэрэгцээтэй гормоноо өгч, авч байх нь эрүүл мэнд төдийгүй гоо сайхан, сэтгэл санааны асар их таашаалыг мэдэрч, насан туршдаа аз жаргалтай сайхан амьдардаг байна.

Ингэж эрэгтэй нь хайртай бүсгүйгээсээ өөрт хэрэгтэй эстрогенаа авч харин эмэгтэй нь эр нөхрөөсөө андрогенийг авч байдаг байна. ДОХ-ын аюул нүүрлээд байгаа энэ үед залуус маань үүнийг ташаа ойлгож хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж эрүүл мэндээ хохироохгүй байхыг анхааруулж байна.