Аз жаргалтай хосуудын унтахаасаа өмнө хийдэг 11 зүйл

1.Утсаа чимээгүй горимд нь тохируулж , хол тавь

Цахим ертөнцөд хэт хамааралтай байх нь окситоцин буюу хайрын гормоныг үгүй хийдэг. Иймээс есөн цагаас хойш утсаа бүү хэрэглэ.

2. Ажлын талаар март

Хамт байхдаа ажлаа битгий ярь.Мөн орондоо байхдаа ажлын зурвасаа шалгах хэрэггүй.

3. Хамтрагчтайгаа өдөр бүр тогтсон цагт орондоо ор

Сэтгэл судлаач Курт Смит хэлэхдээ аз жаргалтай хосууд тогтсон цагт шүдээ угааж, нэг дор унтдаг. Энэ нь тэдний харилцааны халуун дулаан, дотно байдлыг хадгалахад тусалдагхэмээжээ.

4. Үргэлж хийдэг хэвшлээ дага

Өдөр бүр унтахаасаа өмнө дасгал хийх нь таныг тайвшруулж, илүү сайн унтахад тусална.Хэрэв та хамтрагчтайгаа адилхан дэг журмыг дагаж мөрдвөл, та хоёрын харилцаа илүү дотно,бат бэх байх болно.

5. Чин сэтгэлээсээ ярилц

·       Бие биенийхээ мэдрэмжийг анхаарч үзээрэй. Та зөвлөгөө өгөх эсвэл асуудлыг шийдэх арга замыг олох шаардлагагүй. Заримдаа бид хайртай хүмүүсийнхээ халамж, дэмжлэгийг ярих, мэдрэхийг л хүсдэг.·       Сэтгэл судлаач Райан Хоюс өөрийн хамтрагчдаа унтахаасаа өмнө эерэг мэдрэмж төрүүлэх нь чухал. Учир нь өдрийг сайхан үгээр төгсгөх нь сайн сайхан харилцааг бий болгодог. ·       Тэр өдөр болсон бүх зүйлийн талаар мартаж, унтлагын өрөөний гадна үлдээ. Тэгээд хайртдаа хичнээн их хайртайгаа хэл.

6. Орондоо хэзээ ч битгий хэрэлд

Орондоо тулалдах нь асуудал шийдвэрлэхэд тусалдаггүй. Үүнээс гадна хоёулаа унтах нь хэцүү санагдах бөгөөд дараагийн өдөр нь сэтгэлээр унах болно.

7. Хүүхдүүдээ тусдаа өрөөнд унтуул

Сэтгэл судлаач Майкл Вернер-Дэвисийн хэлснээр, хүүхдүүдээ хар дарсан зүүд зүүдлэхэд орондоо хэвтүүлэх боломж олгодог. Бусад бүх цаг үед унтлагын өрөө нь таны хувийн орон зай байх ёстой. Тиймээс та хоёр дотно байхын тулд хүүхдээсээ зайтай байх хэрэгтэй.

8. Гэрийн тэжээмэл амьтадтайгаа орондоо бүү ор

9. Архи, тамхи бүү хэрэглэ Хосууд романтик уур амьсгал бүрдүүлэхийн тулд унтахынхаа өмнө дарс уух дуртай байдаг.Согтууруулах ундаа хэрэглэж тамхи татах нь  нойргүйдэл үүсгэдэг. Ингэснээр өглөө босоход хэцүү, таны анхаарал төвлөрөхгүй, стрессдэж эхэлдэг.

10. Бие биедээ массаж хийж өг

Унтахын өмнө тайвшруулах массаж хийлгэх нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж, хосууд ойртох боломжийг олгодог болох нь батлагджээ.

11. Эцэст нь хайртыгаа тэвэрч үнсэхээ бүү мартаарай

Унтахаасаа өмнө үнсэлцэхээ мартаж болохгүй. Учир нь энэ бол маш тайван амгалан бөгөөд эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлэх юм.

Comments

comments