Сексийн 5 гайхамшиг…

1. Хорт хавдраас сэргийлнэ. 
Сексийн идэвхитэй амьдралтай хүмүүст  хорт хавдар тусах эрсдэл бага  байдаг аж.  2003  оны Австралийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар долоо хоногт таваас дээш удаа секс хийдэг эрчүүдэд  хожим хорт хавдар тусах эрсдэл бага байдгийг тогтоожээ.  
2. Секс дархлааг сайжруулдаг. 
H1N1  вакцин хийлгэж  өдрийн хагасыг орондоо хэвтэж өнгөрүүлэх хэрэггүй.  Ердөө сексийн амьдралдаа жаахан л идэвхитэй байхад хамрын ханиад ч тусахгүй гэнэ.
3. Сайн унтаж амрахад тустай. 
Зарим  эмэгтэйчүүд гайхалтай сексийн дараа хайрттайгаа ярилцахыг хүсдэг байхад  эрчүүд шууд л толгой тавиад хурхирч эхэлдэг. Үүнд гайхах зүйлгүй.  Учир нь секс нэг ёсны сайн амралт болдог аж.
4. Секс  хүнийг  аз жаргалтай  болгоно. 
Хүрэлт, шүргэлт, тэврэлт уураг тархинд окситосиныг ялгаруулж,  дур тавилт  уг бодисын хэмжээг нэмэгдүүлдэг байна.  Үүгээр секс сэтгэл санааг өөдрөг болгож, гутралыг  үгүй хийдэг гэдгийг тайлбарлаж болно.
5. Үр тогтох чадварыг сайжруулна. 
Тогтмол секс хийх нь сарын тэмдгийн мөчлөгийг  тогтворжуулж, үр тогтох чадварт нөлөөлдөг байна.  Дээр нь хамтрагчаа дур тавьсны дараа дур тавихад  үр  тогтох боломж  улам нэмэгддэг аж.

Comments

comments