Эмэгтэйчүүд хэзээ секс хүсдэг вэ

Эмэгтэйчүүд хэзээ секс хийх хамгийн их сонирхолтой байдгийг тодруулахаар Америкийн эрдэмтэд ажиллажээ.

Нью-Жерсийн эрдэмтэд судалгааныхаа хүрээнд интернэтийн онлайн хайлтыг судалж үзсэн байна. Үүний үндсэн дээр эмэгтэйчүүд хамгийн их секс хүсдэг 2 үеийг олж тогтоожээ.

Энэ бол Шинэ жилийн амралтын үе, мөн зуны эхэн гэнэ. Тодруулахад, дэлхийн олон орон Шинэ жилийн баярын дараа олон хоногоор амардаг уламжлалтай.

Шинэ жилээр, мөн зуны эхэнд бэлгэвчийн гүйлгээ эрс ихэсдэг юм байна. Мэдээж, бэлгийн замын өвчлөл мөн ихэсдэг аж.

Эрдэмтэд энэ судалгааныхаа үр дүнг аюулгүй сексийг сурталчлахад өргөн ашиглахаар зэхэж байна.

mnews.mn

Comments

comments