Зурхай: Ямар мэргэжил таныг баяжуулах вэ?

Хонь бол мөнхийн залуу орд. Тэд ядарна, эцнэ, цуцна гэдгийг мэддэггүй. Маш шургуу, хичээнгүй. Тэд ажлаасаа хэзээ холдох вэ гэвэл, хэвтэрт ортлоо ядарсан цагтаа…

Хонины ордныхонд олон нийттэй харилцах, нийтийн үйлчилгээний салбар илүү тохирдог. Тэд хичээнгүй байж чадвал бага залуугаасаа л мөнгийг өөртөө татах урлагт суралцаж чадна.

Үхэр бол тогтвортой байдлын илэрхийлэл. Тэд ямар ч ажилд чин сэтгэлээсээ, маш шургуу ханддаг учраас хэзээ л бол хэзээ хүссэнээрээ мөнгө олж чаддаг гайхалтай хүмүүс. Тэд шударга, үнэнч, тогтвортой, нэг л зангаараа байдаг учраас бусдын хайрыг ихээр татдаг. Тэд насан туршдаа мөнгөөр гачигдахгүй байхаа төрсөн хүмүүс.

 

Ихэр бол гоц ухааны билэг тэмдэг. Тэр бусдаас түрүүлж сэтгэж, илүү ихийг бүтээж чаддаг ховор нандин чадвартай байдаг. Гэхдээ та нэг зүйлийг мартаж болохгүй. Учир нь таны дотор танаас гадна өөр нэг хүн амьдардаг шүү дээ. Тэр хүний санаа бодлыг ч бас ажилдаа тусгаж чадвал та ухаалаг байдлаа амжилттайгаа хослуулж чадна. Танд амжилт хүсье.

 

Мэргэн ухааны талаас аваад үзвэл мэлхий бол зурхайн ордуудын ээж нь гэгддэг. Учир нь мэлхийн нинжин сэтгэл, арга ухаан, тэмцэгч зан ийн нэрийдэхэд хүргэсэн биз. Энэ үүднээс хараад үзвэл мэлхий үнэнхүү сайн удирдагч гэдэгтэй хэн ч маргахааргүй юм. Тэд сайн зохион байгуулагч, чадварлаг менежер. Тэд маш хариуцлагатай учраас байгууллагын ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга л болох хувьтай төрсөн хүмүүс.

Арслан бол хариуцаж авсан ажлаа заавал амжилтанд хүргэж, ашиг гаргаж байж санаа нь амарна. Тэр олзоо өөрийн болгохоос нааш хэчнээн ч шархдахаас айдаггүй баатарлаг нэгэн. Айдаггүй, зориг зүрхтэй, бие даасан, хараат бус байдал нь түүнийг ялалтанд хүргэх гол тулгуур нь болж өгдөг. Арслангийн ордныхонтой илүү ойр байгаарай. Тэгвэл та хэзээ ч хоосон хонохгүй. Арслан таны ходоодыг дүүргэж байж л хойш сууна гэдгийг бүү мартаарай.

Охин бол төгс төгөлдөр байдлын гоц илрэл. Тэд аливааг барьж авсан л бол төгс хийж байж санаа амардаг. Охинууд аливаа зүйлийг нарийвчлан хийх дуртай. Иймд тэдэнд нарийн судалгаа, хянамгай анхаарал, төвлөрөл шаардсан ажил илүү тохирдог. Зохиолч, судлаач, статистикчийн мэргэжил илүү тохирдог. Ажилдаа хянамгай, үр дүн сайтай охиныхон бол угаасаа л баяжихаар заяагдсан хүмүүс. Танд боломж атганд чинь бий. Та бол азын одыг шүүрэх гэж төрсөн төгс төгөлдөрт тэмүүлэгч.

Жинлүүрүүдийн нуруун дээр энэ ертөнцийн тэнцвэр оршиж байдаг. Үзэсгэлэнтэй, дур булаам бас найрсаг тэд хэзээ ч хоосон халаастай явна гэж байдаггүй. Тэд багийн шилдэг удирдагч, компанийн сайн захирал болдог. Түүний утас үргэлж л завгүй хангинаж байдаг. Ажлын санал, мөнгө олох аргуудаа хүмүүс түүнтэй өдөр бүр хуваалцахыг хүсдэгт нь гайхах зүйлгүй.

Хилэнцүүд хамгийн нарийн ухаантай, няхуур хүмүүс. Хилэнцийнхнээс л хамгийн шилдэг тархины мэс засалчид төрдгийг та мэдэх үү. Тэдэнд ерөөс бусдаас ялгарах гайхалтай шинж байдаг нь тэдний амжилтын нууц болох бүхнийг хяналтандаа байлгаж чаддаг мэргэн ухаан. Тэд яг л мярааж байгаа бар шиг амжилт өөд аажуу тайвнаар гэтсээр тохиромжтой мөчид хэний ч төсөөлөөгүй хурдаар амжилтын эзэн болдог. Тийм ээ, хилэнцийнхэн л мөнгийг удирдахгүй бол өөр хэн гэж…

Эрч хүчтэй, халуун зүрх сэтгэлтэй нумууд байгалиас өгөгдсөн хамгийн том бэлгийн эзэд юм. Тэд хамгийн сайн шийдвэр гаргагчид. Хэрэгцээтэй үед хамгийн чухал шийдвэрийг тэд л гаргадаг. Иймээс нумууд хамгийн чадварлаг менежер, удирдагчид байдаг. Тэдний дэргэд байхад цаанаасаа л аз жаргал ундраад байгааг хүмүүс мэдэрдэг учраас холдох дургүй. Тэд төрөхөөсөө л удирдагч, сайд, дарга болохоор заяагдсан улс. Шийдвэр танд мөнгө авчирдаг гэдгийг санаж яваарай.

Матар бол үргэлж өөрийгөө сорьж, азаа үзэж, адал явдлаар амьдралынхаа үнэ цэнийг мэдрэхийг хичээдэг. Тэд өндөр уулын оройд гараад сэтгэлээ огшоон зогсох дуртай. Тэд барьж авсан ажлаа хичээнгүйлэн хийдэг. Хэзээ ч дундаас нь орхих, аргацааж аргалах тухай бодох дургүй.

Тэд хэнд ч найдах дургүй учраас ажлаа өөрийн гараар дуусгаж чаддаг. Энэ чанар нь тэднийг мөнгөний соронз болгох хүчтэй.

Хүнлэг, энэрэнгүй бумбууд байгальтай илүү ойр байх дуртай. Тэд өөрөөрөө байх дуртай. Бусдыг ч бас өөрөөрөө байгаасай гэж хүсдэг. Аливаа ажлыг хайрлаж, дурлаж хийдэг. Сэтгэлээ шингээн хамгийн сайн хувилбарт нь хүргэж байж санаа нь амарна. Байгальтай ойр ажил бумбуудад амжилт, мөнгө авчирдаг. Тэдний байгалийн зөн совин цэцэглэн хөгжих ирээдүйг тэдэнд бий болгож өгдөг.

Загас бол зурхайн хамгийн хөгшин орд ч байж мэдэх юм. Иймд таны дотор хөгшин хүний гэмээр сүнс амьдардаг ч байж мэдэх юм. Тэд бүтээлч, аливаад дур сонирхолтой. Загаснуудын зөн билэг маш сайн хөгжсөн байдаг. Тэд маш сайн стилист, эсвэл шинжээч байж чадна. Хамгийн сайн хувилбарыг олж нээж чаддаг энэ чадварт нь бүгд түүний өмнө мэхийдэг.

 

Comments

comments