Ерөн нэгэнт сэтгэлгүй болсон хүн эргээд намайг хайрлаж чадах болов уу?

Сайн байна уу? Нөхөр бид хоёр 2 настай хүүхэдтэй тэгэхдээ тусдаа гараагүй, 2 талдаа ирж очоод байдаг. Манай нөхөр хэвлэлийн компанид ажилдаг болхоор ихэвчлэн шөнө ажилтай байдаг.Бас хүү бид 2т нээх анхаарал халамж тавьдаггүй. Ихэвчлэн тэр өөрийнхөө гэртэй хүү бид 2 манай гэрт байдаг болхоор хардах сэрдэх, хэрэлдэх асуудал дандаа л гарна. Тэгээл би уурандаа салая гээд л хэлчихдэг тэгээд хэрэлдэж маргалдаад хүүгээ бодоод буцаад нийлдэг.Тэгэхдээ өнөөдөр нөхөр минь хэрүүлээс залхаж байна 2 уулаасаа жинхэнээсээ салая гэхээр нь би хүүгээ бодоод уйлж гуйгаад …хоёулаа хүүгээ бодоод салахгүй ирээдүйд тусдаа гараад
сайхан амьдрая л даа гээд бараг гуйгаад салахааргүй болвоо, Харин нөхөр минь намайг гэх сэтгэлгүй болсон гэсэн. Харин хүүгээ бодоод л хамт байх юм шиг байна.Надад сэтгэлгүй, халамж анхаарал тавьдаггүй хүнтэй би цаашдаа хэр байх бол доо? Тэр хүн надад эргээд сэтгэлтэй болноо гээд хүүгээ бодоод хүлээгээд амьдрах уу, эсвэл хүүгээ аваад энэ хүнээс холдоод явахуу? Ерөн нэгэнт сэтгэлгүй болсон хүн эргээд намайг хайрлаж чадах болов уу?? Санал бодлоо хуваалцаач…..

 

No Comments Yet

Comments are closed