ХАЙРТ МИНЬ БИ ЧИНИЙХЭЭ ДЭРГЭДЭЭС 2 ХӨӨРХӨН ОХИНЫХОО ДЭРГЭДЭЭС ХЭЗЭЭЧ ЯВАХГҮЙ…

Сайн байна уу? Би гэдэг хүн эхнэртэйгээ танилцаад аль хэдийн 7 жил болж энэ хугацаанд өөртөө их бардаж явжээ найзуудтайгаа нийлж архи ууна тэгээд нэг хүүхний өвөрт сэрнэ. Эхнэр маань том охиныг маань тээж байсан үе тэгэж байгаад гайтай өдөр бас ууж байгаад нэг хүүхэнтэй унтаад өвчин авсан. Тэр үед эхнэр маань 5 сартай жирэмсэн тэр маань намайг ийм зүйл хийж яваагч мэдээгүй өвчнөө эхнэртэй халдааж орхисон. Эмч нар үзээд хүүхдийг маань мөчилж авна их том болсон эрүүл хүүхэд гарахгүй гэж эхнэрт маань хэлж баахан загнасан. Бид 2 өмнө нь бас хүүхдээ алдаж байсан.

Энэ бүхэн манай хүнд их том цохилт болсон тэр маань уйлаад л байсан. Эмч нараас гуйж билээ хүүхдээ гаргана гэж шийдсэн охин маань ч эрүүл саруул гарсан их сэргэлэн намайг тийм муухай зүйл хийхэд тэр надад юу ч хэлээгүй хамаг ухаан санаа удахгүй мэндлэх үр дээрээ л төвлөрсөн байхаа. Би гэдэг хүн ахиад л алдаа гаргаж 2 дах охиноо тээж байхад нь хуучин найз хүүхэнтэйгээ холбоотой болсон. Тэр үед би авто осол хийж намайг гэх хүн 2 охины минь л ээж байлаа. Өглөө эрт гарч цагдаа дээр хамт очно орой болтол цагдаагийн үүдэнд намайг хүлээнэ.

Харин энэ үед миний ээж аав ах дүү гээд хэн ч над дээр ирээгүй ганцхан эхнэр минь л байсан. Би мэдсээр байж  хуучин хүүхэнтэйгээ ярьж хайртай дуртай гэсэн юм яриад л. Гэхдээ намайг өөр хүнтэй гэдгийг анхнаасаа мэдэж байсан юм билээ. Би гэж хүн цагдаагаас арай гэж саллаа тэгээд миний энэ хүүхэн миний 2 хүүхдийг гарсан юм чинь хаа холдох юм гэсэн арчаагүй бодлыг тасалж надаас сална гэж хэлсэн. Би бүүр өөртэй итгэчихсэн хүн байсан болохоор сална гэсэн үг нь нэг л бууж өгөхгүй байлаа. Тэр надад би өөрөө 2 хүүхдээ өсгөнө өө намайг төрөхөөр ирж шинээр мэндэлсэн охиноо хараарай гэж хэлээд цагдаагийн үүднээс таксинд суугаад яваад өгсөн.

Би бүүр учраа алдсан шууд л хадмындаа яваад очсон эхнэр маань ирчихсэн том охиноо тэвэрчих сууж байсан би уучлалт гуйж сүүдэр шиг л хаа байгаа газарт нь дагаж байсан. Эмэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй гэдэг үнэн юм байна лээ намайг уучилсан бага охин төрсөн. Гэхдээ одоо эхнэр маань надад огт хайргүй надад хатуу үг их хэлнэ. Би 2 хүүхэдтэйгээ сайхан амьдарч чадна миний хийсэн бүх юм таалагдахаа больсон 2 жил гаран эхнэрээ өөртэй татах гэж их зүйл хийсэн өнөөдөр ч эхнэр маань өө чи байхгүй бол би болох гээд байна гэж хэлээд гараад явлаа. Гэхдээ би хэзээ ч эхнэр хүүхдээ орхихгүй эрчүүд минь эхнэр, найз охиноо бүү гомдоогоорой сэтгэл гэдэг зүйл яг үнс шиг юм нэг л хийсчихвэл эргээд ирддэгүй юм байна.

ХАЙРТ МИНЬ БИ ЧИНИЙХЭЭ ДЭРГЭДЭЭС 2 ХӨӨРХӨН ОХИНЫХОО ДЭРГЭДЭЭС ХЭЗЭЭЧ ЯВАХГҮЙ…

No Comments Yet

Comments are closed