Цаг хугацааг эргүүлэх боломж: Үрчлээний эсрэг шилдэг маскууд

Хөгшрөлтийн анхны шинж тэмдэг болох үрчлээсийг цаг тухайд нь арчилж маск тавьбал үр дүнтэйгээр асуудлыг шийдэж болно. Байгалийн цэвэр гаралтай маск нь арьсны бүтцийг эвдэхгүй харин ч шим тэжээл өгч эд эсийг залуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Гэрийн нөхцөлд маск хийхэд гар доорх материал орно, жишээ нь масло, амин дэм, далайн гаралтай хүнс, ургамлын болон сүүн бүтээгдэхүүн.

Нүүрний хувирлаас үүссэн жижиг үрчлээсийг дэлгүүрийн лангуу болгон дээр хэвтэх төмсний крахмалаар арилгах бүрэн боломжтой.

 

Крахмалыг хуурайгаар нь тослог арьсан дээр эсвэл холимог арьсан дээр түрхэнэ. Нүүрний арьсанд чухам төмсний крахмал зохино, эрдэнэ шишийн крахмал нь арай өөр үйлчилгээтэй тул төдийлөн сайн үр дүнгээ өгч чаддаггүй байна.

Крахмал яагаад арьсны залуу төрхийг дэмждэг вэ?

Крахмал нь үрчлээг зөөлрүүлж арьсыг тэгшлэх үйлчилгээ үзүүлдэг. Түүний идэвхтэй бодис (С, РР, Е амин дэм, төмөр, холин, кали, тиамин, пантотен болон фолийн хүчил зэрэг) нь арьсыг гүн цэвэрлэж цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Үүний ачаар хүчиллэг чанар нь сэргэж өөхний булчирхай хэвийн ажиллаж эхэлдэг ажээ.

 

Насжилтын эсрэг маск бэлдэх зарим нэг арга

Крахмал дээр суурилсан үрчлээний эсрэг маск гэрийн нөхцөлд хийх арга :

  • 1 х.х төмсний крахмалыг 0,5 стакан бүлээн усанд уусгана.
  • Уусмалыг халуун усанд хийж хутгаад дахин 0,5 стакан ус хийж хутгасаар жанхуу шиг болтол нь зөөлөн галаар буцалгана (10-15 минут).
  • 5 х.х крахмалыг хөргөөд
  • 1 лууван арилгаж шүүсийг нь авна
  • Хөргөсөн жанхуун дээрээ 5 х.х луувангийн шүүс, 2 х.х гэрийн цөцгийн нэмж сайтар хутгана.
  • Нэг давхарга тавиад хатангуут нь дахин тавьж энэ байдлаар 3 давхар маск багсаар тавина.
  • 20 минутын дараа усаар зөөлөн угааж хатаагаад бүйлсэн самрын тос түрхэж дахин 20 минут байлгана.
  • Шингээгүй тосыг цаасанд шингээж авна.

Луувангийн эрдэс бодис, амин дэм нь арьсанд шим тэжээл өгч уян хатан чанарыг хангана.

Зөөхий нь арьсны давхаргыг зөөлрүүлж өгдөг. Гэрийн нөхцөлд хийсэн маскны тусламжтайгаар нүд болон амны орчмоор суусан үрчлээг арилгаж болно.

 

Энгийн вандуйн эмчилгээний чадал

Энэтхэгийн гоо сайхан бүсгүйчүүд вандуйг “арьсны амин дэм” хэмээдэг ажээ. Ургамлын бүтээгдэхүүний идэвхит бодисууд нь арьсны уян хатан чанарыг хангаж өгдөг байна. Насжилттай холбоотой үүсэх үрчлээ нь микро цууралт явагдсаны үр дүнд бий болгодог, вандуй чухам энэ төрлийн арьсны гэмтлээс сэргийлэх ажээ.

Гэрийн нөхцөлд гүн үрчлээ арилгах маск хийх арга:

  1. 2 х.х вандуйг сайтар угааж хатаана
  2. Хатаасан вандуйг нунтаглаад 2 х.х бүлээн ус хийнэ.
  3. 2 минутын дараа вандуйн дээрээ 2 х.х цэвэр тараг хийж 5-7 минут байлгана, энэ хооронд вандуй илүүдэл шингэнийг өөртөө шингээх болно.
  4. Бэлэн болсон маскыг цэвэрлэсэн нүүрэндээ зузаан түрхэнэ (нүд, уруул орчмыг тойруулж).
  5. 15-20 минутын дараа усаар зөөлөн угааж тэжээлийн тос түрхэнэ.

Маск нүүрэнд хатаж байхдаа арьсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг. Цэвэр тараг нь арьс чийгшүүлнэ. Энэ маскыг 25-27 наснаас эхлээд долоо хоногтоо нэг удаа тавьж байхад үр дүнгээ өгнө.

Япон эмэгтэйчүүд залуу төрх, арьсны уян хатан чанараараа гайхагддаг. Лифтинг хийхдээ тэд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ – мушгиа замаг эсвэл будааны гурил.

Мушгиа замаг нь амин дэм, микро элементээр баялаг тул арьсны уян хатан чанарыг хадгалж чаддаг байна. Адил төстэй хүчил нь мөн хөхний сүүнд агуулагддаг. Будааны гурил нь арьсны эсийг сэргээх амино хүчлээр баялаг.

Хамар орчмын үрчлээсийг арилгах гэрийн нөхцөлд хийх маск:

  • 4 ш мушгиа замаг эмийг нунтаглаад 2 ц.х гэрийн зөөхийтэй холино.
  • 1 өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад бусад орцуудтай болгоомжтой холино.
  • Түүхий будааг нунтаглаад бусад орц дээрээ 2 ц.х-аар хийнэ.
  • Нүүрэндээ түрхэнэ (уруул, дээд зовхиндоо хүргэхгүй)
  • 15-20 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ.

Хатсан будаа нь арьс чангална. Хэрвээ хуурай арьстай бол өндөгний цагааныг шараар солихыг зөвлөж байна. Будааны гурилыг мөн овьёосны гурилаар орлуулж болно.

 

Желатиныг гоо сайханд ашиглах нь

Үрчлээний эсрэг желатины маск – арьсны уян хатан чанарыг дэмжих амьтны гаралтай коллаген болдог. Арьсны гүнд нэвт шингэж арьсны эсийг залуужуулна. Цусан хангамжийг идэвхжүүлж арьсыг залуужуулах ажээ.

Маскыг хийхэд:

  1. 0,5 стакан бүлээн усанд 1 х.х желатин хийж 30 минут байлгана.
  2. 4 ш мушгиа замагны эм дээр 2 х.х тасалгааны хэмтэй ус нэмж бүрэн уусгана.
  3. Зөөлөрсөн желатиныг усны ууран дээр тавьж уусгана.
  4. Мушгиа замаг дэр 0,5 ц.х нимбэгийн шүүс, 2 дусал тосон А амин дэм нэмнэ.
  5. Бага зэрэг хөргөсөн желатин дээр бүгдийг нэмж сайтар холиод нүүрэндээ түрхэж 30 минут байлгана.

Мөн марль шиг зууралдсан болгосон маскыг нүүрэндээ 20 минут тавьж болно.

Доод зовхи орчмоор уг маскыг тавихгүй. Арьс эмзэг бол нэг дусал тосон А амин дэм байхад болно.

Уг лифтингийн үр дүн гурван удаагийн хэрэглээнээс мэдрэгдэж эхэлнэ. Долоо хоногтоо 2 удаа түрхэж болох бөгөөд 3 өдөр завсарлаад 3-4 хоногийн турш ашиглах бас нэгэн хувилбар бий.

Гэрийн нөхцөлд хийсэн байгалийн цэвэр гаралтай маскыг нүүрэндээ түрхэхээс өмнө харшлах эсэхийг нь (загатнах, улайх, тууралт гарах) шалгаж байхыг зөвлөж байна. Үүний тулд шууны нимгэн арьсанд түрхээд 15 минут харна. Ил шарх, идээт тууралт зэрэгтэй нүүрэнд маскыг тавихаас татгалзана.

Эдгээр маскыг 30-35 наснаас хойш ухамсартайгаар ашиглаж эхлээрэй. Хэрэглэхээс өмнө мэргэжлийн гоо сайханчаас зөвлөгөө авахыг анхаарна уу.

No Comments Yet

Comments are closed