Эсвэл өөрөө хүнтэй болчихоод надад бүх бурууг чихээд салах аргаа хайж байгаа юм болов уу?

Сайн байна уу? Би 28 настай, нөхөр 1 хүүхэдтэй. Надад тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Нөхрөөсөө тусдаа амьдраад бараг сар гаран болж байна. Би хувийн компанид ажилладаг бас хажуугаар нь сурдаг юм. Ажил ихтэйн улмаас болон сургуульд орсноос хойш өглөө гараад л орой ирдэг. Ийм маягаар бараг 2 сар болсон. Маш их ачаалалтай байдаг болохоор үнэхээр их ядарч бас сексийн дуршил багассан. Нөхөр маань намайг хардаад өөр хүнтэй явалдсан гэдэгт бүр бат итгээд байх юм.

Энэ их ачаалалын хажуугаар юун өөр хүнтэй унтах. Уг нь тийм юм огт байхгүй. Би нөхөртөө хайртай. Нөхөр миний анхны эр хүн байсан. Цуг амьдраад 5 жил болж байгаа ч одоо хүртэл тавьж үзээгүй. Мэдээж тавьдаггүй ч гэсэн надад нөхөртэйгөө унтах сайхан байдаг. Хадмуудтайгаа амьдардаг болохоор залуу хосууд юм хойно хүссэнээрээ ч байж чадахгүй, байнга л нэг тийм дарамттай мэдрэмж төрдөг. Хардах шалтгааныг нь асуухаар:

  1. Өмнө нь спираль чинь мэдэгддэг байсан одоо мэдэгдэхгүй байна гэсэн /энэ нь чи өөр хүнтэй унтаад хэмжээ чинь өөрчлөгдсөн байна гэдгээр тайлбарлаад байх юм/. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн спиралийн утас нь нээрээ байхгүй байна лээ. Энэ гэхдээ унах, цаашаа нь шигдэж орж болдог гэнэ. Араар нь тавьсан байлаа гэхэд эмэгтэй хүний үтрээ тийм хурдан томорч сунана гэж бас юу байх вэ дээ. Нэг л логикгүй байгаа биз дээ.
  2. Эмэгтэй хүнээс салиа гэж зүйл гардаг. Тэрийг үрийн шингэн гэж андуураад өөр хүний үрийн шингэн байна гэж хардаад.
  3. Эмэгтэй хүн байж гэр орны ажил хийсэнгүй, ээжээр нь гэр орны ажил хийлгүүллээ гэж бас уурлаад байгаа. Ээж нь гэртээ байдаг залуу хүн ш дээ уг нь. Сургуульд сурж байгаа нь мэдээж амьдралынхаа төлөө л сурж байгаа болохоос ямар зугаа цэнгэл хөөж сурсан биш дээ.

Энэ бүгдийг яаж тайлбарлах вэ? Нөхөр болохоор чамд би дахиж хэзээ ч итгэхгүй, эргэж нийлэхгүй гэх юм. Үнэндээ гэм хийгээгүй байж ингэж хардуулж салж байгаад үнэхээр гомдоод байх юм. Уучлал гуйх хүн нь нөхөр маань байтал би яагаад гэм хийсэн юм шиг байх ёстой юм бэ? Эсвэл өөрөө хүнтэй болчихоод надад бүх бурууг чихээд салах аргаа хайж байгаа юм болов уу? Тийм бол яагаад эр хүн шиг үнэнээ хэлээд явж болдоггүйн болоо?

Яг нэг шйдвэрт хүрэхгүй ийм байдал намайг маш их зовоож байна. Би ч яахав, залуу хүн, намайг гэх олон залуус гараад л ирнэ. Гол нь аавыгаа нэхээд уйлах нялх үрээ би яалтай. Эрчүүд минь юманд ул суурьтай байж, мэдлэг мэдээлэлтэй байж шийдвэр гаргаж байгаарай гэж хүсье. Яах ёстойг минь надад зөвлөөч хүмүүс минь? Үнэхээр арга барагдаж байна. Бидэнд цаг хугацаа хэрэгтэй юм болов уу? Магад тэр үед хэн хэнийх нь амьдралд өөр хэн нэгэн бий болвол яах болж байна аа?

 

 

No Comments Yet

Comments are closed