“Эможи” их ашигладаг хүмүүс сексийн харьцаанд их ордог

АНУ-ын судалгааны Match.com сайтынхан нэгэн хачирхалтай судлагааг хийжээ. Энэ нь орчин үед ухаалаг гар утас болон компьютер дээр суулгасан эможи буюу сэтгэл хөдлөл, хийж байгаа зүйл зэргийг зургаар илэрхийлдэг тэмдэгтүүдийг хэр их хэрэглэдгээр нь сексийн харицааг тодорхойлох судалгаа юм байна.

Судалгаанд 5675 хүн оролцсон бөгөөд үр дүн нь үнэхээр сонин гарчээ. Судалгаанд оролцогчдын 54 хувь нь хостой, тогтмол бэлгийн харилцаанд ордог байсан бөгөөд тэд эможиг төрөл бүрээр нь,  тогтмол ашигладаг аж.

Харин үлдсэн 46 хувийнх нь 31 хувь нь эможиг тодорхой хэмжээнд хэрэглэдэг бөгөөд тэд үе үе бэлгийн харьцаанд ордог гэсэн хариу гарчээ. Тэгэхээр та өөрийг ажиглаад  үзээрэй, та эможиг хэр их ашигладаг вэ.

 

Comments

comments