Миний эхнэрийг өөр эр эдэлж байсан гэж бодохоор хэцүү санагдаад байх юм

Би одоо 30 гарсан залуу байна. Эхнэртэйгээ хамт амьдраад 7 жил болчихжээ 2 хоёр хүүхэдтэй. Саяхан нэг санаандгүй зугаалж явж байгаад манай эхнэртэй хамт хуучин ажиллаж байсан хүнээс эхнэрийнхээ өмнөх найз залуугийн талаар хальт сонсоод дотор бачуураад үхэх шалхлаа. Худал үнэн нь бүү мэд…

Тэгээд зугаалгаасаа ирээд эхнэрээсээ шалж байгаад өмнөх залуугийнхан талаар яриуллаа. Надад урьд нь огт нуугаад ярьж байгаагүй юм билээ. Тэгээд сая сонссон бүр дотор бачимдаад байна. Тэр залуу нь манай хүнийг хуурч ашиглаж 6-7 сар явалдаад хаясан юм шиг байна лээ. Би урьд нь энэ талаар сонсож байгаагүй болохоор юм бододгүй байсан.

Одоо бодохоор эхнэрийнхээ энгэр султай хаа хамаагүй араас нь үйсэн хүний өвөрт орж л байдаг гэхээс боож үхмээр санагдах юмаа. Хүүхүүд яагаад ийм янхан шиг болсон юм бэ? Өөрөө болохоор одоо өнгөрсөн амьдралыг яалтай билээ гээд уйлаад байх юмаа. Миний эхнэрийг өөр эр эдэлж байсан гэж бодохоор хэцүү санагдаад байх юм. Яавал энэ бүхнээс гарч эхнэрээ уучиллах болоо туслаач зөвөлгөө өгөөч хүмүүсээ…

 

та хулангоо.мн сайтын редакцад jkhulangoo@gmail.com хаягаар захиадал илгээгээрэй.

No Comments Yet

Comments are closed