Энэхүү бодис найдваргүй болсон ургамлыг ч сэргээж чадна

Цонхныхоо тавцан дээр гоёмсог цэцэгтэй болохыг баталж байна.

Өнөөдөр бид танд цэцэг арчилгааны тухай танилцуулах гэж байна. Хэрхэн эрүүлжүүлж, өнгийг нь сэргээх вэ? Маш хямдхан, бас энгийн аргаар тасалгааны цэцгээ сэргээцгээе.

Айл болгонд тасалгааны цэцэг байдаг: зарим нэг нь бүхэл бүтэн цэцэгт хүрээлэн гэмээр, зарим нэг нь өөрийн дуртай ганц хоёр цэцэг ургуулна. Анхаарал тавьж чадаагүй хэдхэн өдөрт л өнгөө алдах тэр дүр зураг танд танил биз дээ?

 

 

 

Хайртай цэцгээ хэрхэн сэргээх вэ? Хариултыг та эндээс олж мэднэ.

Сэтгэлээр унаж сандрах хэрэггүй. Юуны түрүүнд хуурайшиж гэмтсэн навчийг нь түүж авна. Хөрсийг нь заавал сийрэгжүүлж үндсийг хүчилтөрөгчөөр хангана. Услахдаа тусгай бодисоор буюу хэдхэн минутанд устөрөгчийн хэт ислээр бэлдэх бодисоор усална.

Устөрөгчийн хэт ислийг ургамалд хэрхэн ашиглах вэ?

20 мл хэт ислийг 1 л усанд хийнэ. Сайтар хутгаад цэцгээ услана.

Хэдхэн хоногийн дараанаас таны цэцэг сэргэж байгааг та харах болно: эрүүлжиж өнгө нь сэргэнэ, дэлбээгээ өгч таны сэтгэлийг сэргээх болно. Энэхүү шидэт бодисыг мэддэг болсноос хойш та туршлагатай цэцэгчнээс дутахааргүй болох ажээ.

Энэ цагаас хойш таны цэцэг байнга таныг баясгах болно. Цонхны тавцангаараа дүүрэн өнгө өнгөөр цэцэглэх цэцэг. Найз нартайгаа энэ мэдээг хуваалцаарай.

 

 

No Comments Yet

Comments are closed