Фэйсбүүкийн профайл зургаар нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Таныг фэйсбүүк профайл дээрээ ямар зураг тавьснаас дүгнэж, шинжиж болдог гэдгийг мэдэх үү? Бид юу ч бодолгүй өөрийн нүүр зургаа өөрчилдөг хэдий ч энэ нь бусдын нүдэнд таны тухай тодорхой хэсэг мэдээллийг, харин цахим мэргэжилтнүүдийн нүдэнд бол хувь хүний зан араншин болоод нийгмийн байр суурийн талаар мэдээллийг өгч байдаг аж. Ингээд хүнийг профайл зургаар хэрхэн шинждэгийг харцгаая.

1

Хүн бүрийн дотоод ертөнц өөр байдгийн нэгэн адилаар тухайн хүний сонирхол, дэлхийг харах өнцөг нь ч тэс өөр. Харин тэдний зан чанар, зургаар нь илт тодорхой харагддаг байна. Судлаачид 6,000 гаруй Фэйсбүүк хэрэглэгчдийг судалгаанд хамруулж, тэдний зураг юу илтгэж байгааг, хувийн ааш авиртай нь таарч байгаа эсэхийг шалгажээ.

Ингэхдээ тэд профайл зургийг ердийн болон тавилттай хэмээн 2 хэсэгт ангилж үзсэн байна. Мөн зургийн өнгө, чанар, төрх, хувирал гээд л нэг нэгэнгүй судлав. Ердийн зурагтай хүмүүс ихэвчлэн бусдаас ялгараад байх зүйл багатай, элдэв зан аашгүй, голдуу тайван хүмүүс байх аж.

Харин найруулга буюу тавилттай зураг авахуулж, профайлаа өөрчилсөн хүмүүс ихэвчлэн олон төрлийн сонирхолтой, өөдрөг, хөгжилтэй хүмүүс байхаас гадна зөвхөн өөрийн бодолдоо үнэнч, тууштай байдаг. Тэдний ертөнцийг харах өнцөг маш өвөрмөц байх юм.

Эдгээрийг улам нарийн, нягталсан судалгааг ч мөн хийжээ. Зурагны гоо сайхны мэдрэмж өндөр, өнгө, хэлбэр төгс зохицсон байвал тус хүн нэлээдгүй нээлттэй, урлагт сонирхолтой бөгөөд өөртөө итгэлтэй гэнэ.

Гутранги үзэлтэй болон дотогшоо хандлагатай хүмүүс барагтай л бол өөрийнхөө зургийг профайл дээрээ тавьдаггүй бөгөөд ихэвчлэн хар бараан зураг сонгодог. Хэрэв өөрийн зургаа байрлуулсан тохиолдолд гял цал биш, энгийн болоод бараан төрлийнх байдаг аж.

Өнгөлөг тод, инээмсэглэлээр дүүрэн, гэрэлтсэн сайхан зураг хэн бүхний харцыг татаж, эрхгүй инээмсэглэл хайрладаг. Харин тус зургийг өөрийн нүүр зураг болгосон хүмүүс шулуун шударга, сайхан сэтгэлтэй, амьдралд сэтгэл хангалуун явдаг өөдрөг хүмүүс байдаг хэмээн дүгнэжээ.

Мөн хүмүүсийн авахуулсан ихэнхи өнгөлөг, сонирхолтой зургууд хэн нэгэнтэй хамт байдгийг олж тогтоожээ. Үүнээс үзэхэд хүмүүс өөрийн хайртай, хамт байхдаа аз жаргал мэдэрдэг хүмүүстэй зургаа авхуулахдаа хамгаас ихээр баяртай байж, тэр нь ч зурагнаас нь мэдрэгддэг байх юм.

Харин ухаалаг, боловсролтой болон юм үзэж нүд тайлсан хүмүүс аль болох энгийн боловч чанартай, тод зургаар нүүр зургаа өөрчилдөг бол гэнэн, дүрсгүй, бусдыг дуурайн, хэлбэр хөөгч хүмүүс албаар хичээсэн, утга учир нь үл олдох, бусдын бухимдлыг барж мэдэхүйц зураг сонгодог гэнэ.

Ийн тус судалгаанд хамрагдсан хүмүүсийг дүгнэж, нэгтгэж үзтэл тэдний ихэнх буюу 40% нь амьдралд сэтгэл хангалуун, өөдрөг хүмүүс байсан бол 25% нь хэлбэр хөөгч гэх дүгнэлт гаржээ. Та хэнийг ч бай нүүр зургийг нь хараад л хормын дотор тольдон унших боломжтой юм.

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.