Угаасан хувцасаа гэртээ хатаах эрүүл мэндэд нэн хортойг тогтоожээ

Энэ тухай сонсоогүй юу? Саяхны нэгэн судалгаагаар, угаасан хувцас сэлтийг гэрт хатаах нь хүний эрүүл мэндэд онцгой аюултай гэдгийг нотолжээ. Ялангуяа дархлаа султай, багтраатай хүмүүст нэн хортой гэнэ. Яагаад вэ гэвэл…

Нэгэн эр гэртээ хувцсаа хатаадаг байсны улмаас уушгины үрэвсэл туссан гэнэ. Чийгтэй хувцсанд хөгцний мөөгөнцөр бий болж, тоосоо цацдаг тул уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх аюултай ажээ.

Мөн гурван хүүхдийн аав болох залууд уушгины аспергиллез гэсэн онош тавьжээ. Энэ өвчин нь Aspergillus гэдэг хөгцний мөөгөнцрөөс үүдэлтэй. Эмч мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгөөд, угаасан хувцсаа ахиж гэртээ хатаахыг хоригложээ. Залуу эмчийн зааврыг дагаснаар нэг жилийн дараа бүрэн эдгэрсэн байна.

Үргэлж ханиалгадаг бол гэртээ угаасан хувцас хатаахаа болих хэрэгтэй.

sms

Хэргийн учир юу вэ гэвэл, угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30%-иар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун аюултай хэмжээ.

Мөн ДОХ, дархлаа сулрах өвчтэй, химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины аспергиллезоор өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг байна.

Хамгийн аюултай нь, аспергиллез өвчин үхэлд хүргэх магадлалтай. Иймээс угаасан хувцас, цагаан хэрэглэлээ тагтан дээр эсвэл гадаа хатаах хэрэгтэй.

 

Нэн ялангуяа хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийн өрөөнд хувцас хатааж болохгүй. Гадаа хатаах боломжгүй бол ядаж өөр өрөөнд өлгөж болох юм.

 

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.