Хагнаас салах шилдэг арга

Хаг – хэнд ч тааламжтай санагдахгүй зүйл. Хагтаж байсан хүн ямар хэцүү болохыг нь сайн ойлгоно.

Толгой байнга загатнах, хувцсан дээр элдэв үхэжсэн арьс унасан байх гэсэн байнгын айдас зэрэг асуудлууд тулгардаг. Үс хагтах явдал нь маш их түгээмэл. Дэлхийн хүн амын тал хувь нь хагтай нүүр тулгарч үзсэн байдаг ажээ.

Насны өөрчлөлт, туссан өвчин, шим тэжээлгүй хоол хүнс нь хаг үүсэх шалтгаан болдог гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь, эрчүүд илүү их хагтдаг нь тэдний арьс өөх тос ихтэй холбоотой ажээ.

Цайны модны тостой шампунь хэрэглэнэ

Цайны модны тостой шампуниар (дэлгүүрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг тасаг) толгойгоо угаахад үр дүн үзүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Химийн гаралтай үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээгээ зөв тохируулж байх хэрэгтэй. Үсэнд химийн бодис хэдий хэр их хүрнэ төдий чинээ л үс гэмтэх болно гэдгийг бүү мартаарай.

 

Е амин дэм, цинк, ашигтай өөх тосоор баялаг хоол хүнс

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Е амин дэм, цинк, ашигтай өөх тосоор баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Хаг үүсгэхэд нөлөөлсөн арьсны хуурайшилтыг багасгана.

Хаг багасгах зориулалтаар – гадил, бууцай, хушга, шош зэргийг хэрэглэнэ.

sms

Бага стресстээрэй

Стресс эрүүл мэндэд маш олон асуудал үүсгэдгээс гадна хаг үүсэх шалтгаан болдог байна. Стресс зүрхний шигдээс болгох эрсдэлтэй. Цус харвасны дараах эрчимт эмчилгээний дараа заавал хагтаж байгааг эмч нар ажиглажээ. Тиймээс аль болох стрессээс зайлсхий.

Бясалгал, тайвшрах арга техникт суралцаж стрессээ багасгаарай.

Эрүүл мэндээ бодоцгооё!

 

  1. Лимоны шүүс

Дэлгүүрүүдээр зарагддаг лимоны хүчил биш шүү. Харин жимснээс шахаж гаргасан шүүсийг үсээ бага зэрэг чийгтэй байхад нь дангаар нь хуйхандаа түрхээд, 20-25 минут байлгаад усаар зайлж, шаардлагатай бол шампуниар угаана. Хуйх бага зэрэг загатнана, ингэж загатнах нь лимон жимс хэдийнээ таны хуйханд үүргээ гүйцэтгээд эхэлсээн гэсний дохио юм. Тиймээс үүнд санаагаа битгий чилээгээрэй.

  1. Оливийн тос

Оливийн тос бол хүний биед хэрэгтэй маш олон аминдэмүүдийг агуулдаг хамгийн хоргүй тос юм. Үсээ угаахаасаа өмнө хуйхандаа тосоо түрхээд 10-15 минут байлгасны дараа халуун алчуураар эсвэл уутан малгайгаар бигнэж өгвөл хагийг мэдэгдэхүйц арилгах үр дүнтэй. Мөн үсээ угаасныхаа дараа болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалтай дэрийг дэрлэж унтаарай.

  1. Өндөгний шар

1-2 өндөгний шарыг цагаанаас нь салгаж, бэлдсэн зуурмагаа үсээ хуурай байхад нь хуйхандаа жигд массажлан түрхэнэ. Үүний дараагаар халуун алчуур, аль эсвэл халдаг малгай өмсөж 1 цаг байлгасныхаа дараа өөрт тохирсон шампуниар үсээ хөнгөн угаагаарай. Ингэснээр таны үс урьд өмнөхөөсөө илүү гялалзаж, таны үсэнд дээд зэргийн чийгийг өгөх болно. Хэрвээ таны хуйханд тослог мэдрэмж төрвөл дахин нэг усаар зайлаарай.

 

  1. Хагны эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх

Хаг бол нэг ёсондоо хуйхны үхжиж, хуурайшсан арьс тул үсэндээ биш юун түрүүнд үсний уг буюу хуйхандаа тэжээл, чийгийг өгөх хэрэгтэй. Хагны эсрэг шампуниуд нь энгийн шампунийг бодвол илүү их витамин, чийгшлийг агуулж байдаг. Тиймээс хагны эсрэг шампунийг байнга хэрэглэх нь тохиромжгүй. Үүний оронд долоо хоногтоо 2-3 удаа хэрэглээрэй. Будагтай, гэмтэлтэй үсний шампуниуд нь химийн бодисийг илүү ихээр агуулж байдаг тул хуйхыг гэмтээн, улам хуурайшуулах магадлалтай. Эдгээр шампуниудыг юун түрүүнд хагаа арилгасны дараагаар хэрэглэх ннь зүйтэй.

 

– Хагны эсрэг шампунийг үс хуйхандаа жигд түрхэж хөөсрүүлснийхээ дараа, 5 минут байлгаарай. Ингэснээр шампунь таны хуйханд илүү сайн шингэж, үр дүн сайтай байдаг.

– Түүнчлэн үсээ хуурай үед нь байнга самнаж байгаарай. Ингэснээр хуйханд цугларсан тослогийг үсний үзүүр лүү тарааж, үсний тослогийг тэнцвэржүүлэн хаг мэдэгдэхүйц багасдаг ажээ.

– Стрессээс болж бидний сэтгэл тавгүйтэж, улмаар толгойноос хөл хүртэлх бүх өвчний эх үүсвэр болдог. Тиймээс стресстэй үедээ аль болох өөрийгөө хянан тайвшруулж, цэвэр цэнгэг агаар амьсгалан, дуртай номоо унших, дуу сонсох зэргээр өөрийгөө аль болох сэргэг байлгаХ хэрэгтэй. Түүнчлэн хооллох хэв маягаа өөрчлөн, хүнд махан хоолноос аль болох татгалзвал зохино. Чухам үүнээс болж л өөх тос ихдэн, үс тослогтож, хагтдаг юм шүү дээ.

  1. Хүүхдийн биеийн тос

Хүүхдийн биеийн тос нь бусад тосыг бодвол химийн найрлага багатай төдийгүй чийгшүүлэх үйлчилгээгээр илүү байдаг. Тиймээс ангижруулагчийн оронд хэрэглэвэл таны үсийг зөөлөн намирсан болгодог байна. Хаг арилгахын тулд долоо хоногтоо дор хаяж 1-2 удаа үсээ угаасныхаа дараа ийнхүү биеийн тосыг хуйхандаа жигд нимгэн түрхэж, халуун алчуураар бигнээд, дараа нь усаар сайн зайлаарай.

  1. Хүнсний сода

Үс ихээр хагтаж, загатнасан зарим үед шампунийг содаар орлуулах хэрэгтэй. Халуун бүлээн буцалсан усанд сода хийгээд сайтар уусгасныхаа дараа хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй. Эсвэл лимоны шүүсийг шахаж, содатай холиод түрхсэн ч болно.

sms

Ам зайлагч

Танд сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ таны үс хагтаад бүр болохгүй байвал ам зайлагч, гаатай шингэнээр сардаа нэг удаа угаахад гэмгүй. Ингэхдээ нэг стакан усанд жижиг хундагаар дүүрэн ам зайлагч хийгээд хуйхандаа түрхэх хэрэгтэй. Харин зайлах шаардлагагүй.

  1. Алимны цуу
    Хагас стакан усанд хагас халбага алимны цуу хийгээд сайтар холиод нүүрэндээ хүргэлгүйгээр, маш болгоомжтой хуйхандаа түрхэнэ. 10-15 минут байлгаад усаар сайтар зайлаарай.

    9. Аспирин
    2 ширхэг Аспирин Ц-г нүнтаглаад, энгийн шампунитайгаа хольж бэлдээрэй. Үсээ угаахдаа шампуниа 2-3 минут түрхэж байлгаад, дараа нь зайлаарай. Энэ аргыг 14 хоногт нэг удаа хэрэглэж болно.

    10. Гадил, алимны цуу

Нэг ширхэг том гадилыг 2 жижиг аяга алимны цуутай холин, маск байдлаар бэлдээрэй. Үсээ угаасны дараа үүнийг хуйхандаа түрхээд 15-20 минут байлгана. Дараа нь усаар сайтар зайлаарай. Үүнийг долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.

  1. Тараг, ногоон цай

Дэлгүүрээр зарагддаг тараг нь химийн найрлага болон элсэн чихэр, өнгө будаг ихтэй тул төдийлөн үр дүнгээ өгөхгүй. Харин гэрийн аргаар бүрсэн элгэн таргийг, нунтаг ногоон цайтай хольж, хуйх болон үсэндээ түрхэх нь хагийг арилгах, чийгшил өгөх, ургалт түргэсгэх, өнгө оруулан гялалзуулах олон төрлийн шидтэй байдаг. Үүнийг боломжтой бол 3 хоноод нэг удаа хэрэгжүүлээрэй.

  1. Жүржийн хальс

Цитрусын төрлийн жимс нь С витамин болон хүчил ихтэй тул хуйхны тослогийг багасгадаг. Тэгэхээр жүржний хальсыг жижиглэж нунтаглаад, лимоны шүүстэй холин хуйхандаа түрхээрэй. 30 минут орчим байлгаж, уутан малгай өмсөөд, дараа нь шампуниар зайлах хэрэгтэй. Үүнийг долоо хоногт 2-3 удаа давтвал үр дүнгээ илүү өгдөг.

 

Ганцхан секундын дотор үснийхээ эрүүл эсэхийг шалгаарай

 

Үснийхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаггүй бүсгүй хүн гэж байдаггүй байх. Энэ удаад танд үснийхээ эрүүл эсэхийг шалгах аргыг танилцуулах гэж байна.

  • Тасалгааны хэмтэй стакан ус бэлдээд 1-2 см орчим болох багц үс бэлдэнэ.
  • Үс живэхгүй бол асуудал алга, харин живж байвал үсэнд тань ямар нэгэн асуудал байгааг илтгэнэ.
  • Хэт хуурай үс амархан цахилгаанждаг, орооход хэлбэр ордоггүй, угаасны дараа амархан өнгөө алдана, үзүүр нь салаалж хугарна.
  • Тослог үсийг байнга угаах хэрэг гардаг. Угаасны орой эсвэл маргааш өглөө гэхэд л тослогтож заваарна, хэлбэрээ амархан алдана, ийм үс ороосон хэлбэрээ амархан алддаг.
  • Үс маш эмзэг болж сулрах – ихээр унах, хагтах, өнгө алдах, үсний бүтэц алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг тул та үсээ зөв арчилж сураарай.sms

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.