Энэ амин дэмийг хэрэглэснээс хойш 3 хоногийн дараа таны арьс үнэхээр гайхалтай болох болно

Е амин дэм арьс, үсэнд хэрхэн эерэгээр нөлөөлдгийг бид сайн мэднэ.

Өнөөдөр та бүхэндээ Е амин дэмийг хэрхэн ашиглаж болохыг танилцуулах гэж байна. Хэдхэн шөнө хэрэглээд л та үр дүнг нь харах болно.

Шөнийн маскыг бэлдэхэд танд хэрэгтэй зүйл:

  • Зуун настын гель
  • Ягаан ус
  • Бүйлсэн самрын тос
  • Е амин дэм

Бэлдэх арга:

2 х.х зуун настын гель дээр 2 х.х ягаан ус нэмнэ. Сайтар холиод нэг эсвэл хоёр капсул Е амин дэм задалж хийнэ. Evion 400 мг-ийг сонгохыг зөвлөж байна. Дээрээс нь 1 ц.х бүйлсэн самрын тос нэмнэ.

Бүгдийг сайтар холиод цэвэр шилэн саванд хийнэ.

Унтахдаа нүүрэндээ түрхээд хэдэн минутын турш иллэг хийнэ.

 

Гайхалтай арьсны ганцхан “нууц”

 

Бүсгүй таны заавал унших зөвлөгөө. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг төрөл төрлөөр нь хэрэглэхээс илүүтэйгээр өөрийн арьсны онцлогийг мэдэрч, биедээ байх ёстой тослогийн тэнцвэрийг хангах үүднээс тэжээлийн витамин, эмэгтэйчүүдэд зориулсан бэлдмэлүүдийг хэрэглэж занших нь илүү үр дүнтэй болохыг найзууддаа зөвлөж байна.

 

Тослог, хуурай, холимог гээд ямар ч төрлийн арьсыг илүү залуу, толигор, гэрэлтсэн, эрүүл харагдуулах бүрэн боломжтой.

Эрүүл арьс- Арьсыг гоо сайхан байлгах хамгийн чухал ганц зүйл бол “ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ”. Хоолоо ихдүүлэхгүй, багадуулалгүйгээр ходоодны зөв тэнцвэрээ олдог шиг арьсанд ч гэсэн барьх ёстой тэнцвэр гэж бий. Байгалийн тос буюу sebum арьсийг зөөлөн, уян хатан байлгадаг ба хамгийн гол нь арьсан дахь чийгшил алдагдахаас сэргийлж байдаг. Тэрхүү “тос” ихэдсэнээр тослог арьс, маш бага хэмжээгээр байвал чийгшэл шаардсан, харин тэнцвэр нь алдагдсанаар тослог болон хуурайшил холилдон, энэ нь бидний хэлж заншсанаар холимог арьсийг үүсгэдэг байна. Гэвч санаа зовох зүйлгүйгээр, хэрхэн “тэнцвэрээ” барих аргыг танд Гоолингоо зааж өгөх болноо.

1. Тослог арьс- Байх ёстой хэмжээнээсээ илүү их тос агуулдаг, батга их гардаг, өдрийн үд дундуур тослог их ялгарч гялалздаг, арьсны нүх сүв томтой арьс энэ төрөлд багтдаг. Ийм төрлийн арьсыг бүлээн усаар угааж цэвэрлэх нь арьсны тослог болон нүх сүвэнд хуримтлагдсан бохирийг илүү сайн арилгадаг.

ТИП: 
Хурц үнэр, өнгөгүй, угаагч шингэн савангаар цэвэрлэх хэрэгтэй.
Унтахаасаа өмнө байнга бүлээн усаар цэвэрлэх нь арьсны нүхийг “амьсгалуулна”.

2. Хуурай арьс- Нүүрээ угаасны дараагаар таталдаж, чанга байгаа мэт санагдаж байвал энэ нь таны арьсанд байх ёстой “тос” байх ёстой хэмжээнээсээ бага байна гэсэн үг юм. Нас ахих тусам хуурай арьсан дахь тослогийн хэмжээ улам багасч, эрүүл байдлаа алдаж эхэлдэг ч сайн тос, цэвэрлэгчийн ачаар та үүнд санаа зовохгүй байж болно.

Хуурай арьсанд угаадаг цэвэрлэгч тийм ч тохиромжтой биш бөгөөд үргэлж хүйтэн усаар угаахыг сануулж байна. Гуужуулагч хэрэглэх үедээ зөөлхөнөөр гуужуулж, угаасан даруйдаа чийгшүүлэгч тос түрхэж байхаа мартаж болохгүй. Хуурай арьсны давуу тал нь батга гарах нь бага, толигор байдаг бөгөөд чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл та арьсаа сайхан хэвээр нь хадгалж чадна.

3. Холимог арьс- зарим хэсгээрээ хуурай, зарим хэсгээрээ тослог байдаг энэ төрлийн арьс маш түгээмэл байдаг.
Хацар, нүд, амны ойролцоох арьс ихэнхдээ хуурай харин хамар, эрүү, духны хэсэг тослог байдаг. Нүүр цэвэрлэгчээ сонгохдоо тослог болон хуурай, тогтворгүй арьсанд зориулагдсан холимог үйлчилгээтэй цэвэрлэгч хэрэглэхийг зөвлөж байна. Холимог цэвэрлэгч олдохгүй бол арьсныхаа хуурайшилттай хэсгийг хуурай арьсны эсрэг чийгшүүлэгчтэй цэвэрлэгчээр тусад нь цэвэрлэж болно. Хэдий холимог арьстай хэдий ч нүүрэн дахь хуурай болон тослог аль аль хэсэг нь чийгшүүлэгч шаарддаг гэдгийг мартаж болохгүй шүү.

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.