Эмэгтэй хүний зан аашийг хөхөөр нь тодорхойлж болно

7 төрлийн хөх байх бөгөөд шинж тэмдгээр нь бүсгүй хүнийг тодорхойлж болно. Эмнэлэгт төрөл бүрийн шалтгаанаар хандсан олон бүсгүйчүүдэд санал асуулга явуулснаар сэтгэл зүйчид нэгдсэн дүгнэлтэнд хүрчээ: зан аашийг хөхөөр нь тодорхойлж болно.

 

Эмэгтэй хөхний төрөл ба зан ааш

 

1. Дугуйрсан хөх

Маш ховор төрөл бөгөөд дур булаам. Гоо сайхны мэс засалч нараас ийм л хөхтэй болохыг бүсгүйчүүд хүсдэг байна. Ийм хөхтэй бүсгүйчүүд эрчүүдийн дунд эрхэлсэн, өөртөө бүрэн итгэлтэй бүсгүйчүүд байдаг байна. Тэд хууран мэхлэлтийг тэвчихгүй, эрчүүдийг үлдээхийн төлөө байх бөгөөд өөрсдөө үүндээ маш ихээр шанална: өөрсдийгөө хүндэлж чаддаг бүсгүйчүүд байна.

 

2. Конус хэлбэртэй хөх

Балчир охидуудад элбэг байх төрх. Найрсаг, идэвхтэй, спортоор хичээллэдэг эсвэл эрчүүдийн спортыг илүү сонирхдог бүсгүй байна. Энэ эмэгтэйчүүд байнга эрчүүдийн анхаарал дунд байх аж. Эргэн тойрныхондоо санаа тавьдаг, үерхэл нөхөрлөл нь хайр дурлал болох талтай. Тэд үнэнч хань байж чадна, хүүхдүүддээ сайн эх байхаас гадна сайн анд нь болох ажээ.

 

3. Хоёр тийш өргөссөн хөх

Нээлттэй, үнэнч, төлөв даруу бүсгүйчүүд байна. Тэдний хувьд сээтгэнэх гэдэг ойлголт байхгүй. Тусламж хэрэгтэй хүн болгонд гараа сунгана, заримдаа өөрийнхөө хүсэл сонирхолоо хойш тавьж туслахад ч бэлэн. Хэн нэгнийг гомдоох хүсэлгүй.

 

4. Дусал хэлбэртэй хөх

Маш мэдрэг бөгөөд эмзэг, сэтгэл хөдлөлтэй бүсгүй. Асуудлыг хэтрүүлж хүлээн авах, дэмий зүйлээр өөрийгөө зовоох нь энүүхэнд. Тэд л цагаан морьтой ханхүүг хүлээнэ. Аливаа азгүйтлийг эмзэг хүлээн авна. Тэд хайрлаж дурласан бол үнэнчээр хайрлаж дурлана, тэд халамжтай эх болох ажээ.

 

5. Жижиг хөх

Сэтгэлээр унана гэж бараг байхгүй дээ. Эрч хүч, сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Гэхдээ сэтгэл өвдсөн зүйлээ бусдаас нууна, гэртээ хариад ганцаараа дэрээ тэврэн уйлах байх. Өөрийн сэтгэл хөдлөлөө тэр болгон ил гаргаад байхгүй. Найз нөхөд олонтой ч 2-3-тай нь л илүү ойр дотно. Тэдэндээ бүрэн итгэл хүлээлгэсэн байна.

 

6. Жижиг том хөх

Сэтгэл хөдлөлийн савлуур гэлтэй. Хайр дурлалаас үзэн ядалт хүртэл дөнгөж нэг алхам – энэ бол тэдний тодорхойлолт. Тэд бол яг л хаврын тэнгэр гэсэн үг, онцын шалтгаангүйгээр өөрчлөгдөнө гээч. Тэд стандарт бусаар сэтгэх тул уран бүтээлч байдлаар аливаа зүйлд хандана. Асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбарыг төвөггүй гаргаж ирнэ.

 

7. Хүнд хөх

Сайн гэрийн эзэгтэй, хэнд ч туслахад бэлэн, хайр халамжаар хэнийг ч дутаахгүй. Залуу насандаа гал халуун явсан бүсгүйчүүд халамжит хань, ээж болж чадна. Өтөл насандаа ач нараараа хүрээлүүлсэн хайртай эмээ нь болох ажээ.

 

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.