Хийхэд маш хялбар 17 хоолны жор

Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах хялбархан хоолнуудаас сонгон хийж үзээрэй. Дараа гэж хойшлуулалгүй туршаад үзэхийг зөвлөе.

Шарсан хаш

Хашийг нарийхан зүсээд дээр нь цагираг байдлаар хэрчсэн улаан лооль тавиад бяслаг цацаж давс, укроп, ямар нэг ногоогоор амтлаад оливийн тос цацна. 7 минут шараарай.

Зайрмагтай сэндвич

Хоёр жигнэмэг аваад дунд нь хүссэн зайрмагаа хавчуулаад л болоо.

Гранита

Улаан дарсыг 1/4 устай хольж шингэлээд элсэн чихэр нэмж амтлаад хэвэнд хийнэ. Хөлдөөгчинд хийгээд итали хөлдөөсөн амттан бэлэн боллоо.

Нимбэгтэй загас

Шинэхэн загасан дээр оливийн тос асгаад ягаан чулуун давс цацна. Дээр нь нимбэгний шүүс цацаад зүсэм нимбэг, базилик, сармис тавина. Хүсвэл ногоо нэмж тавьж болно. Дараа нь 180 °C-т 40 минут жигнээрэй.

Шанцтай бин

4 өндөгний цагааныг овъёос болон нэг цайны халбага шанцтай хольж сайтар хутгаад халаасан хайруулын тавган дээр шарна.

Сальморехо

Испани улаан лоолийн хүйтэн шөлийг бэлтгэхийн тулд 1 кг жижиглэсэн улаан лооль, зүсэм талх, сармис, 125 мл оливийн тос, дарсны цуу, давс хэрэгтэй. Мөн хоолоо илүү өег болгохыг хүсвэл дээр нь чанасан өндөг, гахайн утсан мах нэмж болно.

Овъёостой нарийн боов

Овъёосыг тараг, түүхий өндөгтэй холиод нэг цайны халбага газрын самрын тос, зөгийн бал нэмээд 180°C-т 30 минут жигнэнэ.

Авокадо, хүрэн манжингийн салат

Талхан дээр авокадоны талыг нарийн савхан зүсэж тавина. Дээр нь шоо дөрвөлжин хэрчиж шарсан хүрэн манжингаа тавиад “ууталж” чанасан өндөг, ногоон сонгино эсвэл салатны навчаар чимэглээрэй.

Үйрмэг шоколадтай жигнэмэг

2 гадилыг овъёостой холиод дээр нь үйрмэг шоколад асгаж 180 °C-т 15 минут жигнэнэ.

Улаан лооль, моцарелла бяслагтай салат

Моцарелла болон хэрчсэн черри улаан лоолио базиликтэй холиод оливийн тосоор амтлаад л болоо. Уксус нэмж болно.

Шарсан хулуу

Хулуугаа дундуур нь зүсээд махан татшаа нимгэн тавиад базилик, улаан лоолиор чимэглэнэ. Дээр нь оливийн тос цацаад давс, перц, жижиглэж үрсэн сармис, бяслагаар амтална. 350°C-т 20-30 минут шараарай.

Буржгар байцааны чипс

Буржгар байцааны навчийг оливийн тосонд хийгээд давс, перцээр амталж 180°C-т 12 минут жигнэнэ.

Цагаан хоолтны фриттата

Чидун жимс, сонгино, сармис, амтат чинжүү, улаан лооль, тахианы өндгийг хамтад нь холиод оливийн тос, давс, перц болон бусад төрлийн амтлагчаар амтлаад бяслагаар чимэглэнэ. Урьдчилж халаасан шарах шүүгээнд 180 °C–т 15 минут жигнээрэй.

Мангоны салат

Манго, ногоон авокадо, ягаан сонгино, буурцагт чинжүүг том шоо дөрвөлжин хэрчинэ. Холиод давс, перцээр амтална.

Киноаны салат

Киноа дээр черри улаан лооль, гааны навч, авокадо, манго, пекан самар, алим, давс, перц, оливийн тос нэмнэ.

Шарсан хүрэн лууван

Хүрэн лууванг савхан хэрчээд ногоон шош, сармис, перц, амтлагч нэмж амтлаад оливийн тосон дээр 15-20 минут шарна. Кетчуптэй идэж болно.

Өндөг, гахайн махтай аяга

Хэвний ёроолд талх тавиад дараа нь гахайн махаа тавьж түүхий өндөг хагалж хийгээд үрсэн бяслаг цацаж өгнө. 180°C-т 15 минутын турш жигнээрэй.

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.