Тослог үсэнд зориулсан үр дүнтэй арчилгааны аргууд

Үсээ угааснаас хойш 2 эсвэл 3 дахь өдрөөс тослог төрхтэй болвол тослог ихтэй үс гэж үзнэ. Өөхний булчирхай нь тослог болгодог байна. Өөхний булчирхайн үйл ажиллагааг андроген хариуцдаг ажээ.

Тослог үсний шалтгаан:

  • Удамшил
  • Сарын тэмдгийн үеэс хамаарч гормон алдагдах, жирэмснээс хамгаалах эм уух зэрэг
  • Стресс
  • Өөх тос ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх
  • Үсний арчилгаа дутагдах

Тослог үсний шинж тэмдэг

  • Хэт их ялгарсан тос нь үсийг тосорхог, хүнд, зунгааралдсан болгоно
  • Тослог үсний хаг нь арьсанд нягт наалдана
  • Толгой загатнана
  • Үс унах эсвэл халцрах

Тослог үсийг үр дүнтэйгээр арчлах аргуудтай танилцана уу

1. Үсээ өдөр болгон угаана уу

Хэрвээ таны үс үнэхээр тослог бол өдөр болгон шампуниар угаана. Ингэснээр илүүдэл тосыг арилгаж үсээ цэвэрхэн байлгах боломжтой.

2. Зуун настын гель

Гэрийн нөхцөлд тослог үс арчлах арчилгааны нэг арга бол зуун настын гель юм. Зуун настын гелийг шампуньтайгаа хольж үсээ угааж болно.

3. Өндөгний шар

Өндөгний шар нь үсний илүүдэл тосыг арилгахаас гадна үсийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Энэ бол эрт дээр үеэс шалгарсан уламжлалт арга юм.

4. Алимны уксус

Алимны уксус тослог үсэнд маш тохиромжтой. Хамгийн гол нь та алимны уксусыг шингэлж хэрэглэх ёстой.

5. Хормын арга

Угаах цаг, боломж байхгүй бол хуурай шампунь сонгоорой.

6. Самрын модны тос

Самрын модны тос нь үр дүнтэй бөгөөд илүүдэл тосыг багасгана.

7. Үс бэхжүүлэх бодис

Хэрвээ та тослог үстэй бол худалдаанд зарагдаж буй үс бэхжүүлэх бодис хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

8. Ванны саван

Зарим нэг тохиолдолд ванны саван тослог ихтэй үсийг арчлахад зохих үр дүнгээ өгдөг.

9. Цай

Цай тослог үсний арчилгаанд үнэхээр зохимжтой. Таны үсийг хуурай болгоход тусална.

10. Спирт

Маш үр дүнтэй бодис – үсний тослогийг богино хугацаанд багасгах шаардлага гарсан бол та спирт түрхээрэй. Архийг үсний тоник болгон ашигладаг хүмүүс их байдаг ажээ.

11. Зөгийн бал

Зөгийн бал ч мөн адил тослог үсийг арчлахад тустай.

  • Хоёр ц.х зөгийн бал дээр нэг өндөгний шар хийнэ.
  • Холиод 30 минут амрааж орхино.
  • Үсэндээ түрхээд хэдэн минут иллэг хийнэ.
  • Үсэндээ 20 минут байлгана.
  • Үсээ шампуниар угаана.
  • Энэ аргаар долоо хоногт хоёр удаа үсээ арчилна.

12. Нимбэгийн шүүс

Үс арчилгааны шилдэг бодис бол нимбэгийн шүүс. Ялангуяа тослог үсэнд шалгарсан арга.

13. Эрүүл хоолны дэглэм

Эрүүл хоолны дэглэм баримталснаар та үсний тослогоо багасгаж чадна.

14. Хна болон оливийн тос

  • 3 ц.х нунтаг хнаг саванд хийж нэг өндөгтэй холино.
  • Дээрээс нь 2 х.х зөгийн бал, 1 х.х оливын тос нэмнэ. Орцуудыг сайтар хутга.
  • Бүлээн ус хийж зуурмаг шиг өтгөн болгоно.
  • Зуурмагийг үсэндээ түрхэнэ.
  • Толгойдоо гялгар уут углаад хоёр цаг байлгана.
  • Толгойгоо шампуниар сайтар угаана.

15. Шингэрүүлсэн шар айраг

Шар айраг тослог үсний арчилгаанд тохиромжтой. Илүүдэл тосыг арилгаж үсийг зөөлрүүлдэг.

16. Хүнсний сод

Үсний илүүдэл тосыг арилгахад нэн тустай. Хэд хэдэн аргаар содыг ашиглана:

  • Устай зуурч түрхээд сайтар угаана.
  • Содыг шампуньтайгаа хольж үсээ угааж болно.
  • Илүү үр дүнд хүрэхийг тулд долоо хоногтоо хоёр удаа сод ашиглана.

17. Нунтаг хна

Үсний өнгийг сэргээж, зөөлрүүлэхэд маш үр дүнтэй. Мөн тослог үсийг арчлахад тохиромжтой ажээ.

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.