Гараасаа хэрхэн хөтлөлцөж байгаагаар ирээдүйн харилцааг тодорхойлж болно

Хайртай хүнийхээ гараас барих – үнэхээр сайхан мэдрэмж. Энэ энгийн үзэгдэл хүртэл сэтгэл судлаачдын хараанд өртжээ.

Сэтгэл судлал талаас нь гараасаа хөтлөлцөж байгааг судалжээ: таны харилцааг тодорхойлох их зүйлийг илэрхийлнэ.

 

Хуруугаа хөнгөн орооцолдуулж хөтлөлцөх

 

Та хоёрын харилцаа сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой, бие биедээ бүрэн итгэж байгааг илтгэнэ. Хувийн орон зайг хадгалсан тэр харилцаа – бие биенээ хувь хүний хувьд хүндэлдэг хосууд.

 

Алгаа нийлүүлж хөтлөлцөх

 

Түгээмэл байрлал бөгөөд харилцаанд хэн нэг нь илүү дарангуйлах талтайг илтгэнэ. Алга нь доош харсан хүн нь харилцааг удирдах чиг хандлагатай, харилцаанд хариуцлага, үүрэг хүлээсэн. Эрчүүдийн хувьд энэ зан чанар байгалиас заяасан тул энгийн үзэгдэл гэж үзнэ,тэд эмэгтэй хүнээ хамгаалах, тайвшруулахын тулд ингэж атгадаг ажээ.

 

Хуруугаа салаалж атгах

 

Биеийн таашаалаас илүүтэй сэтгэлийн таашаал бие биенээсээ авдаг. Бие биедээ үнэнч, сул болон муу талаа нуудаггүй. Та хоёрын харилцаа итгэлцэл, харилцан халамж дээр тогтсон.

Нэг хуруугаараа хөтлөлцөх

 

Та хоёрын харилцаа дөнгөж эхэлж байна. Бие биенээ судалж, хөнгөн сэтгэл хөдлөлөөр бие биедээ таталцаж байна. Та хоёр харилцан хариуцлага хүлээгээгүй. Хайр дурлалын эхний шатанд илрэх шинж тэмдэг бөгөөд та хоёрын харилцаа цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй.

Санамсаргүй шүргэлцэх

 

Зэрэгцэн алхахдаа та хоёрын гар үе үе шүргэлцэнэ, гэхдээ та хоёр хөтлөлцөхгүй. Магадгүй та хоёр бие биедээ таалагдаж байж болох ажээ. Гэхдээ энэ харилцаа үерхэл нөхөрлөлөөс цааш хэтрэхгүй.

Хуруунаасаа барилцах

 

Хуруунаас барьж байгаа бол үнэнч харилцаа бөгөөд хамгаалахад бэлэн байгааг илтгэнэ. Хуруугаа атгуулж байгаа бүсгүй атгаж байгаа залууд бүрэн итгэжээ. Эрүүл, урт удаан харилцааг илтгэнэ.

Шуунаас атгах

 

Хурц ширүүн харагдана. Бие биенээ их хүсэж байгааг илтгэх бөгөөд хажуудаа байлгахыг хүсэж байна. Энэ атгалтаар атгаж байгаа бол өөрийгөө илүүд тавьж, хурц ширүүн харилцаа үүсэх магадлалтай.

Бэлхүүснээс барих

 

Та хоёрын харилцаа эротик талдаа. Энэ аргаар та хоёр цугтаа зугаалахын зэрэгцээ бие биенээ бүрэн тэвэрч чадна. Хэрвээ хариу үйлдэл байхгүй бол – зөвхөн нэг талын хүсэл байгааг илтгэнэ.

Сугадах

 

Бүсгүй хүн өөрийгөө сул дорой мэт илэрхийлэх бөгөөд хэн нэгний түшиг тулгуур хэрэгтэй байгааг илтгэнэ. Сонгодог хэлбэр бөгөөд тэнцвэрт харилцааг илтгэнэ. Зөвхөн хайр дурлал гэж ойлгож болохгүй, мөн ажил хэргийн харилцаанд ашиглах боломжтой.

эх сурвалж хором.ком

 

Facebook Comments
No Comments Yet

Leave a Reply

Your email address will not be published.