Үүнийг үсэндээ түрхээрэй. Дахиж хэзээ ч таны үс унаж, бууралтахгүй!

Бид сонгиныг эрүүл мэндэд маш тустай хүнсний ногоо гэж мэддэг хэдий ч, үс унахыг зогсоож, бууралтахаас сэргийлэх гайхалтай ач тустай гэдгийг тэр бүр сайн мэддэггүй аж. Тийм ч учраас өнөөдөр бид та бүхэндээ зориулан сонгины бэлдмэл хэрхэн бэлтгэх болон энэхүү шидэт жүүсийг үс арчилгаандаа хэрхэн ашиглах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм.

1Юунаас болж үс унаж бууралтдаг вэ?

Нас ахих, стресстэж бухимдах зэргээс болж эсвэл удам дамжсанаас үүдэлтэй үс унаж, бууралтдаг байна. Зарим тохиолдолд үс унах нь аюултай өвчний дохио ч гэж үзэх нь бий. Харин уг асуудлаас салахад бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгиныг ашиглаж болох юм.

2Сонгины бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

  • Үүний тулд та 2-3 ширхэг сонгиныг хальсалж, блендэрт хийн, сайтар холих хэрэгтэй юм.
  • Ингээд эцэст нь бэлдмэлээ үсэндээ түрхэж, ойролцоогоор 15 минут байлгасныхаа дараа үсээ бүлээн усаар угаана.

3Сонгины бэлдмэлийн ач тус

  • Үс уналтыг зогсооно
  • Үсний өнгийг сэргээнэ
  • Үсийг богино хугацаанд ургуулна
  • Үс бууралтахыг зогсоож, урьдчилан сэргийлнэ

Дээр дурдсан сонгины бэлдмэлийн ач тус нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан бөгөөд та 7 хоногт 3 өдөр энэхүү бэлдмэлийг бэлтгэж, үсэндээ түрхэхэд хангалттай юм. Ердөө нэг сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно.

 

 

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed