Нүүрээрээ турахад туслах 8 дасгал

Хөгширч байгаагийн шинж тэмдэг үрчлээ сууж, арьс унжихаас эхэлнэ. Арьсны унжих эсэх нь таны нүүрний булчингаас хамаарах ажээ. Нүүрний булчинг чангалахын тулд зөв дасгал хийх хэрэгтэй. Нүүрний арьсаа чангалж залуугаараа харагдуулахад туслах дасгалыг эмч нарын санал болгосноор танилцуулж байна.

Булчингаа халаая

 

Хүч хөдөлмөр тань дэмий үрэгдэхээс сэргийлж булчингаа халаацгаая. Аливаа дасгал сургуулилт хийхээс өмнө булчинг халаадаг биз дээ? Суугаа эсвэл босоо байдалд нуруугаа тэгш байлгана. Одоо аль болох бүх булчингаа ажилуулахаар  («а», «о», «и», «э») эгшгийг чангаар хэлээрэй. Яарах хэрэггүй, нүүр халуун оргитол тайван хийнэ.

№ 1

5-10 сек. 3 удаа Сандал дээр суугаад толгойгоо арагш гэдийлгэнэ. Эрүүгээрээ дээр харагдах чийдэнд хүрэх гэж байна гэж төсөөл. Доод уруулаа хаана, энэ байрлалд 5-10 секунд. Биеэ суллаад 2-3 удаа давтана.

№ 2

10-15 сек. Барина. Энэ дасгалыг хийхийн тулд гараа чанга тэвэрнэ. Дараа нь хүзүүгээ аажим дээш татна. Нуруу эгц байх ёстойг анхаарна уу. Хүзүүгээ эцсээ хүртэл нь сунгасан гэж үзвэл амьсгалаа аваад дотроо 10-15 тоолно. Аажим эхлэл байдалдаа шилжинэ.

№ 3

5 удаа давтана Унжсан хацрыг чангалах энгийн бөгөөд үр дүнтэй дасгал. Дасгал хийхдээ толгойгоо тэгш байлгана. Уруулын хоёр үзүүрийг аль болох доош татаад 5 секунд барина. Жирийн байрлалдаа эргэж ороод дасгалыг 5 эсвэл үүнээс дээш удаа буюу булчин өвдтөл хийнэ.

№ 4

Сандал дээр эгц суугаад уруулаараа харандаа хавчина. Толгойгоо хөдөлгөхгүйгээр харандаагаар агаарт өөрийн нэр эсвэл дурын үсгийг бичнэ. Дасгалыг 3-аас багагүй минут хийнэ. Хэсэг амраад дасгалыг хэд хэдэн удаа хийнэ.

№ 5

10 секунд барина. Хүзүүний булчинг чангалж нүүрний арьсыг чангална. Толгойгоо баруун тийш нугалаад чихээ мөрөндөө хүргэхийг хичээнэ. Энэ үед баруун гарын алгыг толгойг зүүн хэсэгт барьж түлхэнэ. Энэ байрлалд 10 секунд бариад эсрэг талаараа хийнэ.

№ 6

5-6 секунд барина. 5 удаа хийнэ Амьсгалаа гүн авч уруулаа хаагаад хацраа түнтийлгэнэ. Хуруунууд чихэн дээр хүрэхээр хацар дээрээ алгаа тавиарай. Түнтийлгэсэн хацарт эсэргүүцэл үзүүлэхээр алгаараа дарна. Хацраа түнтийлгэсэн хэвээр 5-6 секунд барьсны дараа суллаж амьсгалаа гаргана. Дасгалыг 5-6 удаа хийнэ.

№ 7

10 удаа хий Амаа ангайгаад дээд доод уруулаараа шүдээ бүрхэнэ. Доод эрүүндээ долоовор хуруугаа тавиад дараарай. Дарж буй хурууны эсрэг үйлчлэлд эрүүгээ хөдөлгөнө. Дасгалыг 10 удаа хийнэ.

№ 8 30 секунд барина. 10 удаа хийнэ Хамгийн сүүлчийн бөгөөд хүнд дасгал нь эрүүний булчин чангалах. Атгасан хоёр гараа эрүүн доороо тавина. Гараараа дээш дарахад хэлээрээ эсэргүүцэл үзүүлнэ. 30 секунд байрлалыг барьсны дараа бие 5 секунд суллана. Нийт 10 удаа хийнэ.

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed