Бенз түрсик байнга өмсдөг энэ нь мөөгөнцөр үүсдэг гэх юм үнэн үү?

Асуулт: Сарын тэмдэг тогтворгүй ирээд үзүүлсэн дааврын эмийг 3сар уу гэсэн. Уух явцад цус багаар үзэгдээд байх юм.энэ зүгээрүү зөвөлгөө өгөөч ?

Дааврын бэлдмэлийн гаж нөлөө нь цусархаг ялгадас үтрээнээс гарах явдал юм. Энэ нь эстроген дааврын нөлөөтэй холбоотой. Хавсарсан дааврыг хэрэглэх үед сарын тэмдэгийн дунд үед цус алдвал шахмалын тунг 2 болгон цус  зогстол уулгана. Цус ихээр алдвал эмийг зогсоогоод цус тогтсоны дараа өөр бэлдмэлээр шинээр курс эхэлдэг. Таны хувьд багаар цус гарч байгаа болохоор эмээ үргэлжлүүлэн ууж дуусгах хэрэгтэй.Цус багадалаас сэргийлж төмрийн бэлдмэл уугаарай.

 

Асуулт: Төрөөгүй хүн  72 цагийн эм хэрэглэж  болохуу ямар гаж нөлөөтэй вэ?

 

72 цагийн эм нь жирэмснээс 74% хамгаалдаг. Сард 4-с илүү хэрэглэж болохгүй гаж нөлөө ихтэй . Төрөөгүй эмэгтэй хэрэглэх эсрэг заалттай шалтгаан байхгүй бол хэрэглэж болно. Эсрэг заалт: Төрсний дараа эхний 3 сард , төрсний дарааа эхний 6 сард хүүхдээ хөхүүлж байгаа үед , 35-с дээш насны тамхи татдаг эүнд өвмэгтэй, артерийн даралт их ,зүрхний хүнд өвчин, цөсний хүүдийн өвчин, элэгний хатуурал,хөхний хавдартай үед хэрэглэх хориотой.

 

Асуулт: Шинжилгээгээр цэвэршил эхэлж байна гэсэн . ҮҮний хариуг буулгах арга бий юу? Би үр шилжүүлэн суулгуулах гэж байгаа. Би өөрийнхөө оронд нөхөр болон дүүгийнхээ эсийг нийлүүлж  өсгөвлөөд өөрийнхөө саванд суулгуулж болохуу?

 

Цэвэршилт нь эмэгтэйн нөхөн үржихүйн болон өндгөвчний даавар ялгаруулах ажиллагаа буурах ба аажмаар бүрэн зогсохыг хэлнэ. Энэ үед үр хөөврөл бэхлэгдэх умайн салст давхрага хатингарших, өндгөн эс ялгарахгүй үр тогтох  боломжгүй болдог. Тиймээс таны хувьд эрсдэл өндөртэй байна.

 

Асуулт: Биений юм ирхээр бөөлжис цутгаад дотор муухайраад байвал  цус багадалтай болхоор тэгэхүү?

 

Сарын тэмдэгийн үеэр хэвлтйгээр бага зэрэг өвдөх, дотор эвгүйрэх, сэтгэл санаа тавгүйрэх, зэрэг зовиурууд  илрэх боловч тод биш илэрдэг. Ядарч сульдах, стресс, хэт ачаалалтай ажиллах, цус  багадах өвчин болон бусад  өвчний шалтгааланы улмаас сарын тэмдэг алдагдах, зовиуртай ирэх шинжүүд илэрдэг.

 

Асуулт:Эхний удаа  кесар хагалгаагаар төрсөн дараагийнх нь мөн кесар хагалгаагаар төрөхүү?

 

Кесар хагалгааны сорви нь дараагийн жирэмсний явцад нимгэрч урагдах, төрөлтийн явцад хүндрэл гарах аюултай байдаг  тул дахин төрөлтийг төлөвлөгөөт хагалгаагаар шийддэн. Гэхдээ зарим тохиолдолд эхийн талаас эмгэг өөрчлөлтгүй ураг жижиг бөгөөд эхийн аарцагийн хэмжээтэй ургийн толгой тохирч байвал, өөрөө хүссэн үед доогуураа төрөх болбмж байдаг.

 

Асуулт: Би 8 жилийн дотор 4 удаа кесар хагалгаагаар төрсөн юм Сперал тавиулр болохуу? Эрсдэлтэй гэх юм?

 

Умайн ерөндөг нь олон янз хэлбэртэй, даавартай дааваргүй зэрэг байдаг. Эсрэг заалт нь Цус багадалт, жирэмсэн, цус зүрх судасны өвчтэй бэлэг эрхтний өвчтэй, умайн хүзүүний үрэвсэлтэй, хортой хоргүй хавдартай эмэгтэйчүүдэд тавьж болохгүй Кесар хагалгааны дараа 6 сар болж байж  тавих нь зохимжтой.

 

Асуулт: Төрөлт хэдэн жилийн дараа байвал зөхимжтой вэ? 1жилийн зайтай бол хортой юу?

 

Төрөлт хоорондын зай 3- 4 жилийн зайтай байвал илүү тохиромжтой. 1 жилийн зайтай болохоор цус багадах, жин багатай хүүхэд төрөх, төрсний дараа хүүхэд өвчлөмтгий байх, өсөлт хоцрох гэх мэт эрсдэл ихтэй байдаг.

 

Асуулт: Миний биений юм анх 4-р ангид ирснээс хойш жил ирэх тусам биений юм ирэхдээ их өвдөлттэй ирдэг. Аймгийнхаа  эмнэлэгт үзүүлэхэд савны ам улайлттай байна гэсэн. Өвдөлт их байдаг болохоор өвчин намдаах эм деклоденк, налгезин уудаг. Эдгээр эмнүүд жирэмсэлтэнд нөлөөлдөг үү? Бэлгийн харицаанд ороод 2 жил болж байгаач жирэмслэхгүй байна.

 

Биений юм өвдөлттэй ирэх нь анхдагч ба хоёрдогчоор илэрдэг. Анхдагч нь голдуу төрөөгүй эмэгтэйд анхны биений юм ирснээс эхлээд бэлэг эрхтний өвчинтэй холбоогүй бөгөөд гадаад орчны янз бүрийн  сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр /хэт даарах,халууцах, бие бялдрын ба сэтгэхүйн гэмтэл, халдварт өвчнүүд, эхийн эмгэг төрөлт буюу үр хөндөлт гэх мэт/ үүснэ.

Хоёрдогчоор өвдөлттэй ирэх нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байдаг. Үүнд умайн хоргүй хавдар, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, дутмаг хөгжил, эндэметриоз, бага аарцагт наалдац нэвчидэс үүснээр умай буруу байрлах, эстроген дааврын ихэссэнээс шалтгаална. Дээрх шалтгааны аль болохыг тодруулан үндсэн өвчний эсрэг эмчилгээг тууштай хийдэг. Өвдөлт ихтэй үед тайван хэвтүүлж бүлээн жин тавна, агчил тавих эм, өвдөлт намдаах эм, витамин эмчилгээ, физик эмчилгээ хийнэ.

 

Асуулт: 7 сартай жирэмсэн мазокийн шинжилгээнд мөөгөнцөртэй гарсан Юу хэрэглэх вэ яаж дархлаагаа дэмжих вэ?

 

Жирэмсэн үед дархлаа суларч үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж мөөгөнцөр үүсгэгч үржих боломж бүрддэг. Тиймээс мөөгөнцрийн эсрэг эмийг уухаар болон үтрээний лаа хэлбэрээр хэрэглэх ба дархлаа сайжруулах эмийн бэлдмэл витамин В, С, Е уух хэрэгтэй. Мөөгөнцөр нь бэлгийн замаар дамжих учираас нөхрийг хамт эмчилэх хэрэгтэй.

 

Асуулт:Хүүхэд төрүүлээд 4 сар болоод биений юм ирсэн 9 сард ирээгүй 13 хонож байна жирэмсэн болсон гэсэн үг үү ? Эход харуулсан савандаа ороогүй байх гэсэн саванд оруулахгүй байх арга байна уу?

 

Тестийг 3 өглөө өлөн шээсэнд үзээд жирэмсэн эсэхийг тодруулах хэрэгтэй. Үр тогтоод 8 дахь өдөртөө умайд орж бэхлэгддэг. Эхо-р 8-10 долоо хоногтойд харагдана.

 

Асуулт: 24 настай төрөөгүй биений юм ирхээр хэтэрхий их өвдөх боллоо.Нуруу болон хэвлийгээр илүү өвддөг. Юутай холбоотой вэ? Жирэмснээс хамгаалах эм уувал дарагдаг гэх юм.

 

Биений юм өвдөлттэй ирэх нь анхдагч ба хоёрдогчоор илэрдэг. Анхдагч нь голдуу төрөөгүй эмэгтэйд анхны биений юм ирснээс эхлээд бэлэг эрхтний өвчинтэй холбоогүй бөгөөд гадаад орчны янз бүрийн  сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр /хэт даарах,халууцах, бие бялдрын ба сэтгэхүйн гэмтэл, халдварт өвчнүүд, эхийн эмгэг төрөлт буюу үр хөндөлт гэх мэт/ үүснэ. Хоёрдогчоор өвдөлттэй ирэх нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байдаг. Үүнд умайн хоргүй хавдар, бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, дутмаг хөгжил, эндэметриоз, бага аарцагт наалдац нэвчидэс үүснээр умай буруу байрлах, эстроген дааврын ихэссэнээс шалтгаална. Дээрх шалтгааны аль болохыг тодруулан үндсэн өвчний эсрэг эмчилгээг тууштай хийдэг. Өвдөлт ихтэй үед тайван хэвтүүлж бүлээн жин тавна, агчил тавих эм, өвдөлт намдаах эм, витамин эмчилгээ, физик эмчилгээ хийнэ. Дааврын гаралтай өвдөлттэй үед жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг эмчийн заалтаар хяналтан дор уудаг.

 

Асуулт:Миний хөх 3 жилийн өмнөөс ургаж эхэлсэн тэгээд одоо болтол анх ургаж эхэлсэн шигээ байх юм

 

Бие бялдрын галбираас эхлэн шинжилнэ. Энэ нь тэдрэлийн, дотоод шүүрлийн болон бие махбодын бусад тогтолцооны үйл ажилгаатай холбоотой байдаг.  Мээмний дутмаг хөгжил нь хөгжлийн дутмаг байдлын илрэл юм. Хэт туранхай хүмүүст ихэвчлэн тохиолддог.

 

Асуулт: Бенз түрсик байнга өмсдөг энэ нь мөөгөнцөр үүсдэг гэх юм үнэн үү?

 

Үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж мөөгөнцөр үржих боломж бүрддэг. Зөвхөн бенз турсиктэй холбоогүй юмаа. Тиймээс мөөгөнцрийн эсрэг эмийг уухаар болон үтрээний лаа хэлбэрээр хэрэглэх ба дархлаа сайжруулах эмийн бэлдмэл витамин В, С, Е уух хэрэгтэй. Мөөгөнцөр нь бэлгийн замаар дамжих учираас нөхрийг хамт эмчилэх хэрэгтэй.

 

Асуулт: Би 19 настай найз залуутай жирэмснээс хамгаалах юү хэрэглэвэл зүгээр бол, мөн миний хөхөөр маш их хатгаж өвддөг боллоо зүгээр үү?

 

Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг ба өөрийн хэв маяг, дадал дэглэмээс шалтгаалан хувь хүн өөрөө тухай хамгаалах хэрэгсэлд эсрэг заалт байхгүй бол аль ч төрлийг сонгож болно. РМ-н хичээлийн булангаас тодорхой мэдээллийг уншиж болно.Хөхөөр хатгаж өвдөж байгаа бол яаралтай эмчид үзүүлж шинжилгээ хийлгээрэй Учир нь хөхний өвдөлт байна уу өөр өвчин байнуу гэдгийг ялган оношлох шаардлагатай байдаг.

 

Facebook Comments
No Comments Yet

Comments are closed