Нандин эрхтэнтэй холбоотой асуултууд

Зарим нэг хоол хүнс доодхыг маань эвгүй үнэртэй болгодог гэх юм. Тэгвэл гоё үнэртэй болгох ямар хүнс байдаг вэ?

A.Чихэрлэг жимс, гүзээлзгэнэ, хан боргоцой, бэрсүүт жүрж, жүржийг (бэлэг эрхтний шингэний чихэрлэг амтыг нэмэгдүүлэх магадлалтай) ахиухан идээд үз. Гэхдээ хамгийн сайн арга бол ахиухан ус уух. Энэ нь биеийг цэвэршүүлэхээс гадна шодойны шуурхай үйл ажиллагааг сайжруулах талтай.

Q. Найз залуу маань том эрхтэнтэй. Тэр миний бэлэг эрхтэнг сунгачих болов уу?

A. Үгүй. Гэхдээ сексийн дараа түр зуур урдных шигээ чанга биш болсон юм шиг санагдаж магадгүй. Яагаад гэвэл, залуу чинь дотор чинь байх үед ялимгүй урагдал явагдаж, сул санагдах эсвэл хорсож хавддаг. Ихэнх эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн нэг өдрийн дотор хуучин хэвэндээ ордог. Гэвч энэ явцыг нь түргэвчлэхийн тулд доодох булчингаа (шээсээ барин зогсоодог булчингууд) чангалж болно. Булчингаа хавчаад, секунд орчим бариад сулла. Өдөр бүр 10 удаа хийхэд л ялгааг нь мэдэрнэ.

Q. Би сексийн үеэр “хүчинд автаж” байна гэж төсөөлөн бодох дуртай. Гэвч миний болзож байгаа залуу түрэмгий биш. Түүнд яаж ойлгуулах вэ?

A. Түүнд “Хэрэв чи [энд юу хүсч байгаагаа оруулна] бүр ч гоё байна.” гэж хэл. Энэ нь чамайг хэрхэн галзууруулах арга эвээ олж ядан буй залууд тодорхой “заавар” болно. Гэхдээ шууд “Чи намайг хүчинд, тэгэх үү?” гээд дэмий байх. Арай зөөлнөөр илэрхийл. Даруухан зүйлээс эхэл. “Хоёр гарыг маань дээш өргөн хананд намайг шах”, “Зангиагаараа нүдийг минь боо” гэдэг ч юм уу. Эсвэл эзэрхэг дүрд хувиран тоглохыг санал болго. Жишээ нь, “Босс ба нарийн бичиг” гэх мэт. Дүрд орж тоглоход түүнд арай илүү амар байж магадгүй. Эсвэл эрэгтэй нь түрэмгий зан гаргаж байгаа бичлэг үзэхийг санал болго. “Чамд аль үйлдэл нь таалагдаж байна?” “Алийг нь туршиж үзмээр байна?” гэж асуу.

Q. Нөхөр маань гуяных нь дотор тал маш эмзэг гэж хэлсэн. Яавал түүнд гоё санагдах бол?

A. Гуяны дотор талын дээд хэсэгт мэдрэлийн цэг байдаг бөгөөд маш мэдрэмтгий. Ийм учраас чангахан даралтаар эхлэвэл зүгээр (тэгэхгүй бол гижиг нь хүрч магадгүй). Гуяных нь дунд хэсгээс дээш ил. Халуу дүүгээд ирэнгүүт тэр хэсгийг нь хэлээрээ долоо. Энэ бол аман секс хийхийн өмнөх гайхалтай сайхан оршил болно. Залуу чинь догдолсондоо илүү хүчтэйгээр дур тавина.

No Comments Yet

Comments are closed