Хосуудын харилцаа эрүүл байгааг илтгэх 14 шинж тэмдэг

Дараах үзүүлэлтээр өөрийнхөө харилцааг тодорхойлж үзээрэй.

Эрүүл харилцааны шинж тэмдэг

1. Та хоёрын үнэт зүйл нэг

Хоёр хүний харилцаанд ялгаатай зүйл байх нь ойлгомжтой: улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, уран бүтээлийг өөрийнхөөрөө үнэлэх үнэлэмж …

Хамгийн гол нь – хосууд нэг чигт харж явах бөгөөд амьдралын чухал зарчим нь нэг байх ёстой. Аливааг харах үзэл бодол нэг бол гэр бүлийн харилцаа үнэхээр сайхан байна. 

2. Бие биенээ хүндлэх

Харилцан бие биенээ хүндлэх – урт удаан тайван харилцааны үндэс. Хэн хэндээ амьдрал заахгүй, дарамтлахгүй байх нь чухал.

Хэзээ ч, хаана ч ямар ч нөхцөл байдал үүссэн бай бусдын гар утсыг бүү ух. Тэр хайрцгийг байгаа газар нь орхиод тайван унтаарай.

3. Бие биенийхээ муу чанарыг бус зөвхөн сайн сайхныг л хөгжүүлнэ

Миний өмнөх харилцаанд намайг хүлээлтэнд хүрэхгүй байна гэж дандаа зэмлэдэг байлаа. Сүүлдээ би өөрийгөө юу ч хийж чадахгүй, өөдгүй амьтан гэж бодоход хүргэж байж билээ.

Эрүүл харилцаа хүндлэл дээр бий болно, хоёр хүн бие биедээ харилцан тусалж амьдарна.

Өөрчлөлт – амьдралын чухал хэсэг бөгөөд байх ёстой зүйл. Гэхдээ өөрчлөгдөхийг өөрсдөө хүсэх хэрэгтэй. Эрүүл харилцаанд хосууд хөгжихийн тулд түр хагацаж болно. Бие биенээ байнга шүүмжилж байх хэрэггүй.

4. Цугтаа баярлаж цэнгэх дуртай

Цагийг цугтаа зугаатай өнгөрөөх ёстой бөгөөд сурах хэрэгтэй. Хүн болгон адилгүй тул баяр цэнгэл гэдэг ойлголт өөр байна. Хосуудын баярлаж цэнгэх ойлголт адилхан байж аль аль нь сэтгэлээ сэргээж чадах нь зүйтэй. Хосуудын нэг нь чанга дуу сонсож бүжиглэж байгаагаа зугаа цэнгэл гэж бодох бол нөгөө нь тайван орчинд ном хаялцахаа баяр цэнгэл гэж бодож байж болно. Энэ сонирхол нийцэж байх ёстой юм.

5. Хүнд үед бие биенээ түших

Амьдрал – үргэлж дардан байхгүй. Хэнд ч хүнд хэцүү үе тохиолдоно. Энэ үед эрүүл харилцаатай хосууд бие биеийнхээ сэтгэл санааг түшиж явна.

Таны эхнэр/нөхөр – таны найз бөгөөд хамтрагч. Ямар ч үед танд туслахад бэлэн, байнга хажууд байх бөгөөд зөвхөн зовлон шаналал бус баяр баяслыг ч цуг хуваалцана.

6. Бие биедээ анхаарал халамж тавьдаг

Энэ бол жирийн хүнд байдаг чанар. Эрүүл харилцааны үед өөрөө хайрлаж өөрийгөө хайрлуулахыг хүснэ. Та бусдаас зөвхөн авч бус бас амархан өгч сураарай. Өгөхдөө хариу бүү хүс.

Хайрлах – өөрийн аз жаргалыг олж бусдыг аз жаргалтай болгох явдал.

Бусадтай ямар нэгэн зүйлийг хуваалцаж сураарай. Ямар нэгэн сайхан арга хэмжээн дээр ганцаараа оччихсон бол дотроо: “Хоёулаа ирсэн бол бүр сайхан аа” гэж бодогдох үе байдаг л биз дээ?

7. Бие биедээ итгэж тайван явдаг

Чанга хараа хяналт армид л тохирно. Эрүүл харилцаатай байхад цаг тутамд хянах хэрэггүй, бие биедээ итгэж сураарай.

Жирийн харилцаа байхад хайртай хүнийхээ учир битүүлэг яриа, үйлдлийг тайлах гэж зовсны хэрэггүй. Танилуудынхаа хэлсэн сонин хачин үгэнд ч анхаарал хандуулаад хэрэггүй. Тайван өөрийнхөө ажлыг хийгээд амьдралаа тайван үргэлжлүүлсэн нь дээр.

8. Хоорондоо халуун дотно яриа өрнүүлнэ

Амьд харилцаа – эрүүл харилцааны чухал хэсэг. Дотроо урьдчилан бодолгүй шууд асуултаа асууж хариулдаг бол мөн ямар нэгэн маргаан гарахаас эмээлгүй илэн далангүй санал бодлоо солилцдог бол эрүүл харилцааны шинж юм. Хүн далдыг хардаггүйгээс хойш түүнээс юу хүсэж байгаагаа шууд хэлж чаддаг бол сайн байна. Зөвхөн ярихаас гадна сонсож сураарай.

9. Цугтаа дуугүй байхад сайхан байдаг

Сонирхолтой сэдвээр ярих нь сайхан байх нь мэдээж, заримдаа цугтаа дуугүй хэвтэх ч бас сайхан. Эрүүл харилцаанд зүгээр л цугтаа байгаа нь сайхан санагддаг. Нам гүм байгааг утгагүй үгээр эвдэх гэж оролдох бодолгүй, хэн хэн нь тайван байх бас сайхан.

10. Та хоёрын харилцаанаас гадна өөрсдийн хувийн орон зай бий

Та хоёр цугтаа байх дуртай, гэхдээ хэн хэн нь өөрсдийнхөө дуртай зүйлийг хийнэ. Мөн найз нартайгаа тусдаа цагийг өнгөрөөж дуртай зүйлээ ярьж суудаг бол эрүүл харилцаатай байгаагийн илэрхийлэл.

Эрүүл харилцаатай гээд бүх цаг заваа түүнд зориулах хэрэггүй, тэр ч, та ч гэсэн өөрийн орон зайгаа авч үлдэнэ, бие биенээ хүндэлнэ.

11. Бараг адилхан өдрийн дэглэмтэй

Харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүйгээр өдрийн дэглэм нь нэг болсон байдаг. Та өглөө эрт босдог нэгэн байхад, хайртай хүн тань орой унтдаг нэгэн байж болно – цаг хугацааны явцад нэг болж уусна.

Эрүүл харилцаанд тэнцвэрт байдлаа хадгалж тохирч чадсан байдаг, хэн хэнийхээ ая тухыг алдагдуулахгүйгээр шүү дээ.

12. Та хоёр нэг баг

Ямартай ч олон хүний дэргэд та дандаа түүний талд байна. Хоёулаа байхдаа та үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж зөрж болно. Хамгийн гол нь олны дунд байнга нэг баг байгаарай.

13. Түүний хайрын хэлээр ярьж сурсан байдаг

Заримдаа бусдын нүдээр ертөнцийг тольдож сурах хэрэгтэй. Хүн болгоны хэрэгцээ адилгүй, энэ бол хэвийн үзэгдэл. Таны хайртад чухам юу хэрэгтэй байгааг та ойлгож хэрэгтэй байгаа зүйлийг нь өгч сурах хэрэгтэй. Жишээ нь, түүнд зориг оруулах үг хэрэгтэй байвал түүнийг үгээрээ зоригжуул. Түүнийг магт, авьяас чадлыг нь хөгжүүл.

14. Сексийн харилцаа бий

Сайхан, харилцан байнга хүсдэг тэр л секс.

Энэ нийтлэл танд хамаагүй болчихвол яах вэ?
Заримдаа тэвчээртэй байх хэрэгтэй. Ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гээд өдөр болгон хайртыгаа солихгүй нь мэдээж. Зүрхэн дээрээ гараа тавиад ариун нандин болгоноо дэлгэсэн хүнээ та өөр хүнээр төсөөлөөд үз дээ?

Хүмүүсийн хоорондын харилцаа – байнгын хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа, хүч шаардсан ажил. Хүнд хэцүү ч гэсэн сонирхолтой.

Эрүүл харилцаа – энэ бол тулаан биш гэдгийг санаж яваарай. Та хоёр нэг баг тул цугтаа бүгдийг нэг зорилготой хийнэ.

Хайр – эргэн тойрон хүнд бэрх байхад та хоёрт л сайхан байхыг хэлнэ.

Continue Reading

”Secret”-номыг 20 өгүүлбэрт багтаажээ. Үнэхээр BEST шүү хадгалаад аваарай

”SECRET”-НОМЫГ 20 ӨГҮҮЛБЭРТ БАГТААЖЭЭ
“ТА “ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ”-Д ИТГЭДЭГ Ч БАЙ, ИТГЭДЭГГҮЙ Ч БАЙ ТАНД ҮРГЭЛЖ ҮЙЛЧИЛСЭЭР БАЙДАГ” ХЭМЭЭН ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД БЕСТСЕЛЛЕР БОЛСОН “THE SECRET” НОМОНД ӨГҮҮЛЖЭЭ. УНШИГЧИДДАА “НУУЦ” НОМЫН ХАМГИЙН ЧУХАЛ САНААНУУДЫГ 20 ӨГҮҮЛБЭРТ БАГТААН ХҮРГЭЖ БАЙНА. -ӨДӨР БҮР НҮДЭНДЭЭ АМИЛУУЛАН ХАРЖ БАЙ. ГЭХДЭЭ ҮҮНИЙГ ҮҮРЭГТ АЖИЛ, ДААЛГАВАР БОЛГОХ ХЭРЭГГҮЙ. НУУЦАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ӨӨДРӨГ СЭТГЭЛ. ТИЙМ БОЛОХООР ТА УРАМ ЗОРИГТОЙ, БАЯР ХӨӨРТЭЙ, АЗ ЖАРГАЛТАЙ, АЛЬ БОЛОХ СЭТГЭЛ ӨНДӨР БАЙХ ЁСТОЙ.

-Өөдрөг эерэг бодол санаа сөргөөсөө зуу дахин хүчтэй байдаг.

-Найдваргүй юм гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралын бүхий л нөхцөл өөрчлөгдөх ёстой.

-“Хэн болмоор байна?”, “Юу хиймээр байна?”, “Юутай болмоор байна?” гэдгээ бодоод АМЬДРАЛЫН ХАМГИЙН САЙХАН ХУВИЛБАР хэмээх үелзэл дээр тохируул.

-Эерэг сайхан сэтгэгдлийг мэдэрч байх үедээ та өөртөө урам зориг баяр баяслыг ёстой л нэг хувин хувингаар нь хураан цуглуулж бай.

-Сэтгэлд сайхан санагдсан тохиолдлуудыг байнга санаж, тэрхүү сэрэл мэдрэмжийг хөхүүлэн дэмжиж, тэжээн тэтгэж байгтун. Хүний зүрх сэтгэлд баяр хөөртэй хангалуун байх тусмаа илүү олон өөдрөг сайхан зүйлсийг соронздон татдагаа санаж яваарай.

-Сэтгэлийн хөдөлгөөнийг багахан өөрчлөхөд л тэр өдрийг бүү хэл, амьдралыг өөрчилж болно.

-Нүдээ ань /анхаарлаа сарниулахгүйн тулд/, өөрийн төсөөлөл мэдрэмжийг цуглуулан нэг миутын турш инээмсэглэ.

-Хэн нэгний үглэхийг, зовлонгоо тоочихыг, анхааран сатаарч, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ялдам аашлаад байх аваас мөнөөхөн тохиолдлыг бас л өөртөө татаж байна гэсэн үг юм.

-Сэтгэлд дотно сайхан дурсамжууд, ирээдүйн тухай мөрөөдөл, элэг хөшөөм явдлууд, байгалийн сайхан зургууд, агшнууд, таны хамгийн дотны хүн, хамгийн дуртай хөгжим гэх мэтийн жагсаалтыг гар дороо байлгаж хэцүү үед харж байвал сэтгэл санааг өөдрөг болгоно.

-Хайрын мэдрэмж-таниас цацарч болох хамгийн өндөр давтамж мөн. Хэдий их хайр энхрийлэл халамж анхаарлыг мэдэрнэ төдий их долгион цацарч, мөн тэр хэмжээгээр Ертөнцийн хууль танд үйлчилнэ.Image result for the secret

-Маш сайхан зүйлийг харж, гайхан шагширч байхдаа та тэрхүү эрхэм дээд чанарыг өөртөө даллан дуудаж байдаг.
-Идэж байх явцдаа зөвхөн хоолондоо анхаарлаа төвлөрүүл. Өөр юунд ч бүү сатаар. Биеэ чагна, хоолыг яаж амтархан идэж зажилж байгаагаа мэдрэн таалан соёрх.

-Уулзалгүй олон жил болж байгаа дотно найзтайгаа халуун яриа өрнүүлж байгаа дүр зургийг бодолдоо бүтээж хадгал. Ямартай ч хэн нэгэн таньтай энэ тухай ярих болно. Эсвэл тэр тань руу утасдана, захиа ч явуулж болно.

-ХҮСЭЛТ таныг хүссэнтэй чинь холбож, ХҮЛЭЭЛТ түүнийг амьдрал руу чинь даллан дуудаж байдаг.

-Өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд яг одоо та юу хийж болох вэ? Юуны түрүүнд талархаж баярлаж явдаг
зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

-Баярлалаа гэдэг үгийг та хэлж байхдаа хүссэнээ хэдийнээ авсан хэрэг болох бөгөөд Ертөнцөд маш хүчтэй дохиог илгээж байдаг юм.

-Бусдад мөнгө өг, тэгвэл таны амьдралд бүр их мөнгө урсан орж ирнэ. Та өгөөмөр байж бусадтай мөнгөө хуваалцаж байгаадаа сэтгэл тэнүүн байвал “Энэ чинь надад зөндөө л байгаа шүү дээ” гэж хэлж байгаатай агаар нэг юм.

-Сэтгэл татагдсан хүн болгондоо дурла, хайрлаж чадах хүн болгоныг хайрла.Image result for the secret

Хэрвээ нийтлэл таалагдсан бол ШЕЙР хийж найзуудаа ч бас уншуулаарай тэдэнд л лав таалагдана даа  ♥ манай сайтаар та гар утасныхаа FACEBOOK – р орж мэдээ уншихад ямар ч НЭГЖ, ДАТА унахгүй….
Дахин манай сайтаар зочилоорой баярлалаа АМЖИЛТ ХҮСЬЕ!

Continue Reading

АНГЛИ ХЭЛ СУРАХ СУРГАЛТЫН БУС ХӨГЖИЛТЭЙ, ХЯЛБАРХАН 17 АРГА

1. Хөгжим сонсох

Англи хэл сурч байхдаа хөгжим сонсох нь тархийг сэрээж сэтгэл санааг хичээл хийхэд тохиромжтой болгож өгдөг. Залхуу хүрээд эхэлбэл цоглог дуу сонсох нь эрч хүчтэй байхад тусалдаг бол намуун хэмнэлтэй дуу нь тайвнаар тогтвортой суралцахад тусалдаг.

Гэсэн хэдий ч дууг үгтэй нь сонсох нь хийж буй зүйлдээ төвлөрөхөд саад болдог гэдгийг санах хэрэгтэй. Дууны үгнүүд англи хэлээ хийх гэж хичээж байх үед анхаарал сарниулдаг. Хэрвээ саад болоод байвал үггүй ая, жишээ нь жазз эсвэл сонгодог хөгжим сонсохыг зөвлөж байна.

2. Үг өрөх тоглоом тоглох 

Энэ нь өөр өөр үсгийг эвлүүлэн үгийн сүлжээтэй ижил хэлбэрт оруулж үг бүтээдэг тоглоом юм. Энэ тоглоом нь үгийн сангаа бэхжүүлэх, баяжуулах хамгийн сонгодог аргуудын нэг. Үг өрөх тоглоомыг тоглох үед өөрт байгаа үсгүүдийг ашиглан олон үг бүтээхийн тулд “англиар сэтгэх”-ийг шаарддаг нь улмаар сэтгэлгээг задалж өгдөг.
Хэрвээ англи хэлний сургалтанд сууж байгаа бол энэ тоглоомыг авч ангийнхантайгаа тоглоорой. Мөн интернэт ашиглаж энэ тоглох боломжтой ба Фэйсбүүкт Words With Friendsнэртэйгээр суулгасан байдаг.

3. YouTube дээрх хөгжилтэй бичлэгүүд үзэх

Зөвхөн YouTube л төрөл бүрийн хөгжилтэй бичлэгтэй биш хэдий ч англи хэл сурахад туслах эх сурвалжууд маш олон байдаг. Энд дарж үзнэ үү.

4. Телевиз үзэж англи хэлээ сайжруулах

Телевизийн шоу, олон ангит цуврал үзэх нь хэл сайжирхад тусалдаг. Хэл сурахад туслах шилдэг арван инээдмийн телевизийн шоуг үзэх бол, орчин үеийн хөгжилтэй цувралуудаддуртай бол уг холбоосоор ороорой. Sci-fi шүтэн бишрэгчдээ ч мартаагүй шүү. Дараах холбоосоор орж шилдэг 10 цувралыг олж үзэн хэлээ сайжруулаарай.

5. Хэлийг шинэ орчинд сурах

Нэг газраа, эсвэл нэг өрөөнд хэлээ байнга давтах нь амархан уйдахад хүргэдэг. Хэрэв үргэлж гэртээ хичээлээ давтдаг бол кофе шоп, эсвэл номын санд суухыг зөвлөж байна. Хүрээлэн буй орчин солигдох нь сурах урам зоригийг нэмэгдүүлэхээс гадна ой тогтоолт сайжирхад нөлөөлдөг.

Хүний тархи суралцаж буй зүйл болон байгаа орчин хоёрыг холбож байдаг. Хэрэв өөр орчинд хичээлээ давтвал тархи тухайн орчинтой суралцаж байгаа зүйлийг холбохыг оролдох бөгөөд энэ үйл явц нь ой тогтоолтыг сайжруулж сурсан зүйлээ сайн санахад тусалдаг.

6. Харилцан ярилцах хамтрагчтай болох

Англи хэл дээр онлайнаар харилцан яриа үүсгэх найз нөхөд хайх хэрэгтэй. Хэл сурч байгаа нэгэнтэй Англиар и-мэйл, мессэж бичилцэх , эсвэл Скайпаар ярилцаж болно. Англиар ярилцах хамтрагчаа хаанаас олохоо мэдэхгүй бол хэл сурч буй хүмүүст зориулсан хэлний солилцооны https://www.conversationexchange.com/ сайтруу зочлоорой.

Хэлний солилцоо гэдэг нь англи хэлтэй орны хүн танай орны хэлийг сурахыг хэлж буй юм. Энэ тохиолдолд хамтрагчийнхаа төрөлх хэлээр нь ярьж, дараа нь хамтрагчтайгаа өөрийн төрөлх хэлээр ярилцах боломжтой.

7. Кино үзэж хэлээ сайжруулах

Гоё кинонд дургүй хүн гэж үгүй. Англи хэл сурч байхдаа кино үзвэл илүү үр дүнтэй.  Дараах кинонууд англи хэлээ сайжруулах гэж буй хүмүүст үзэхэд тохиромжтой. Нэмж хэлэхэд дээрх холбоос долоон киног санал болгосон байгаа ба илүүг үзэхийг хүсвэл modern American classics эсвэл classic American film хэмээн хайлт хийж киногоо олоорой.

8. FluentU хэлний блог дээр бичлэг үзэх

Толь бичиг ашиглахгүйгээр энэхүү блог дээрх бичлэгүүдийг үзэх боломжийг олгож өгсөн байна. Учир нь FluentU дэлгэц дээр бүх үгийн тайлбарыг гаргадаг ба харахыг хүссэн үгээ толь ашиглахгүйгээр утгыг нь ойлгох, жишээ өгүүлбэрүүдийг харах боломжтой.

Өөрийн гэсэн үгийн сан үүсгэж түүндээ шинээр сурсан үгээ нэмж үгийн сангаа баяжуулах боломжтой. FluentU дахь “Learn Mode” нь бичлэгүүдийг сургалтын материал болгон хувиргадаг. Өмнөхэрэглэсэн үгийн сан дээрээ тулгуурласан тухайн үгсийг агуулсан бичлэгүүдийг үзэх нь үгийн сангаа баяжуулах, бататгах боломжийг олгоно. 

9. Хүүхдэд зорилусан англи хэл дээрх эх сурвалжуудыг ашигла

Хүүхдэд зорилусан Англи хэл дээр унших номыг сонгож аваарай. Энгийн байдлаар бичигдсэн ном нь ойлгоход амархан байхаас гадна энгийн номтой харьцуулахад илүү сонирхолтой, бас уйдаахгүй. Бага насны уншигчдын боловсролд зориулсан видео тоглоом зэргийг эндээс олох боломжтой.

10. Англи хэл дээрх онигооны ном унших

Номын санд сууж байх үедээ онигооны ном уншиж үзээрэй. Тэдгээр нь англи хэл сурах бас нэгэн хэрэгтэй хэрэгсэл юм. Англи хэл дээр харилцан яриа өрнүүлэхийн тулд тухайн хэлээр ярихаас гадна хэл соёлыг нь ойлгодог байх шаардлагатай болдог.

Хошин шог нь аливаа соёлын нэг онцлог болж байдаг ба нэг оронд инээдтэй байж болох зүйл бусад газар адилхан байдаггүй. Онигооны ном унших нь нөгөөтэйгүүр хэлц үгсийн утгыг ойлгоход тусална. Онигооны ном зугаацуулах ч бас Англи хэлтэй орны хүмүүс хэрхэн инээж хөгжилддөгийг заах болно.

11. Англи хэлний хар яриаг сурах
Англи хэл сурахын өөр нэгэн хөгжилтэй хэсэг нь хар яриа сурах байдаг. Хар яриа нь албан бус бас сонирхолтойгоос гадна робот шиг биш өөрийнхөөрөө чөлөөтэй ярих боломжтой болдог.
Эхлэн суралцагчдад зорилусан хар яриаг энэхүү холбоосоор орж хараарай.

12. Караоке дуулах

Хэд хэдэн шинэ дуу сурч, дагаж дуулаарай. Энэ нь сонирхолтой байхаас гадна дуртай гадаад дууныхаа үгийн утгыг ойлгож авна. FluentU блог дахь Lyrics Training хэсэгрүү орж дуртай англи хэл дээрх дуугаа сурч, дагаж дуулах боломжтой.

Хоол хийж байхдаа, эсвэл усанд орж байхдаа, эсвэл найз нөхөдтэйгээ караокед орж дуулахыг санал болгож байна. Англи хэл дээр дуулах нь ярих, илтгэх хамгийн сайн дасгал болохоос гадна цагийг ч хөгжилтэй өнгөрүүлнэ.

13. Англи хэл сурах тухай мэдээлэл бүхий блог унших 

Блогоор дамжуулан сонирхолтой мэдээлэл авах боломжтой бий. Танд хэрэгтэй, сонирхолтой блогуудыг зөвлөж байна.

14. Блог нээж англи хэл дээр хөтлөх

Блогийн тухай ойлголттой болсон бол яагаад өөрийнэ гэсэн блогтой болж болохгүй гэж? Өдөр бүр англи хэл дээр бичихэд багахан цаг зарцуулахыг хичээгээрэй. Таны блог заавал маш сонирхолтой байх албагүй. Өдөр өөрт тохиолдсон явдал, эсвэл хэл сурах үйл явц хэр зэрэг явж буй тухай бичсэн ч болно. Блогоо олон нийтэд харагдахуйц эсвэл зөвхөн өөрт харагдах байдлаар хөтлөх сонголтоо өөрөө хийгээрэй. Энэ дасгал нь өөрийн сонирхол болон хоббиг англи хэл дээр дүрслэхэд, тухайн сэдвээр чөлөөтэй ярьдаг болоход туслах юм.

15. Гар утсандаа англи хэлний аппликэшн суулгах

Гар утсаа англи хэл сурах хэрэгсэл болгож ашиглаарай. Гар утсанд зориулсан олон хэрэгтэй аппликэшнээс сонгож зөвлөж байна.

16. Цээжлэх арга барилтай болох

Энэ нь цээжилсэн үгтэй холбоотой мэдээллийг эргэж санахад туслах зураг, дуу, өгүүлбэр гэх зэрэг байж болно. Жишээлбэл, “because,” гэдэг үгийг санахын тулд “Big Elephants Can Always Understand Small Elephants.” өгүүлбэрийг цээжлэх гэх мэт.

Цээжлэх аргуудыг интернет ашиглан олох боломж бий. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь өөрийн гэсэн аргыг зохиох байдаг. Төрөлх хэлтэйгээ холбох, эсвэл хэзээ ч хаана ч санах ямар нэг зүйлтэйгээ холбовол илүү үр дүнтэй.

17. “Giveit100” сайт дээр ахиц дэвшлээ хэмжих

“Giveit100” нь 100 өдрийн дотор ямар нэг чадвараа сайжруулах, өөрчлөх хүсэлтэй хүмүүс нэгддэг цахим хуудас юм. Өдөр бүр хийсэн англи хэлний дасгал, хичээлийнхээ тухай 10 секундын бичлэг хийж цахим хуудсанд байршуулна.

Гарч байгаа ахиц дэвшлийг өөрөө харж мэдрэхээс гадна цахим хуудсан дахь хүмүүс таныг урамшуулж дэмждэг. Үүнээс ч илүүтэй бодит хүмүүстэй коммент болон бичлэгээр дамжуулан харьцах боломжийг олгодог.

Эх сурвалж: Fluentu

Continue Reading

Англи хэл сурахад анхаарах зүйлс. Хулан багшийн зөвлөгөө

Олноо Хулан багш гэж алдаршсан Кингс Кидс сургуулийн захирал Ц.Хулангийн зөвлөгөөг хүргэж байна.

Монголын залуучуудын холбооноос явуулдаг 5 дах өдөр болгоны уулзалтын цагаар залуучууддаа англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах талаарх хувийн зөвлөгөөг Хулан багш  хүргэсэн.

Ингээд англи хэл сурахдаа доорх 6 чухал зүйлийг анхаарай.

Үүнд:

  1. Англи хэл сурч байгаа  гол зорилгоо тодорхой болгох.

Глобал хэл гэж нэрлэгддэг англи хэлийг та ямар зорилгоор сурах гэж байгаа вэ? . Танд англи хэлний чадвар эзэмших ямар шаардлага байна гэдгийг тодорхой болгоод ханцуй шамлан би чадна гэсэн итгэлээр эхлээрэй. Жишээ нь: Гадаадад тэтгэлэгээр суралцах, ажилд орох, аялалаар явах гээд танд сурах зайлшгүй хэрэгтэй шалтгаанаа гаргаж зорилгоо тодорхой болгох.

  1. Аялга

Аливаа хэлийг сурахад аялга хамгийн чухал . Хулан багш нэгэн онигоог ярьсан . Нэгэн хосууд аялж байх үед  гадаад хүн ирээд

how old are you? гэж асуужээ. Залуу хариулж байна. Ай эм дөртий. Ши из дөрти түү гэж хэлжээ.

Табүхэн юу гэжхариулсан гэж бодож байна.

I am dirty she is dirty too гэж хэлжээ. Уул нь залуу би 30 настай. Тэр ч гэсэн адилхан 30 настай гэж хэлэх гээд thirty-dirty гэж буруу аялгаар ярьсан байна.

Ийм байдалд орохгүйн тулд та бүхэн зөв дуудлагыг эзэмших хэрэгтэй. Үүний тулд шинэ үгний тольны сайтад байдаг арын дуудлагын хэсгийг нь сайн сонсож дуурайж дуудах хэрэгтэй юм.

  1. Өөрөөсөө ахадсан түвшний  ном уншихгүй байх.

10 жил англи хэл үзсэн юм чинь би одоо upper intermediate гээд маш хэцүү хэллэгтэй ном уншиж эхлээд, сайн ойлгохгүйн улмаас залхаж шантрах зүйл их ажиглагддаг. Өөрийн дуртай, сонирхсон, өөрийн хэлний түвшинтэй дүйцэхүйц номыг олж уншаарай.

  1. Тэмдэглэл бичих

Англи хэлээр бичих гэхээр эссэ гэж бүгд боддог. Хүнд сэдвээр яаж бичих вэ? гэж санаа зовж байснаас өдөр тутмын хийсэн ажил, үйлдэл, болсон зүйлээ тэмдэглэлийн дэвтэрт буулгаарай.

  1. Шинэ үг цээжлэхдээ өгүүлбэрээр нь цээжил.

Шинэ үгний дэвтэр гаргаад англи- монгол гээд л жагсааж бичдэг шүү дээ. Ярихдаа үгээр биш өгүүлбэрээр ярьдаг. Тиймээс та бүхэн шинэ үг цээжлэхдээ өгүүлбэр зохиож тогтоогоорой.

  1. Гадаад хэл сурахдаа огт ичиж болохгүй.

Буруу хэллэгээр хэлээд өөрөөсөө ичиж , ярихаасаа санаа зовдог хүмүүс олон байдаг. Хэлийг төгс сайн суръя гэж бодож байвал ичих гэдгийг мартах хэрэгтэй. Та харин мундаг байна шүү дээ эх хэлээсээ өөр хэлийг сурж, ярьж ойлгоно гэдэг.

Ингээд та бүхэнд амжилт хүсье.

Хүндэлж хайрладаг Хулан багшийн зөвлөгөө таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Continue Reading