Шээсний чинь өнгө юуг илэрхийлэх вэ?

Хөнгөнөөр бие зассаныхаа дараа суултуур луугаа нэг өнгийгөөд хар даа. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндийг шилэн цонхны цаанаас харж байгаатай адилхан гэдгийг мэдэх үү? Шээсний чинь өнгө чамайг хэр зэрэг шингэний дутагдалд орсоныг, ямар хүнсний бүтээгдэхүүн идэж байгааг чинь болон эмний гаж нөлөөг хүртэл хэлж өгөх болно.

Continue Reading

Брокколи чихрийн шижин өвчнийг эмчлэх чадалтай гэдгийг эрдэмтэд тогтоожээ

Брокколи нь чихрийн шижингийн үед судсанд үүссэн гэмтлийг сэргээх чадалтайг тогтоожээ. Уг ногоонд агуулагдах сульфорафан энэ төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ чихрийн шижинг хянахгүй бол судасны хана гэмтэнэ, ялангуяа тархины судас гэмтэх аюултай ажээ.

Чихрийн шижин маш түгээмэл өвчин. 1-р хэлбэр (инсулин хэрэглэх зайлшгүй шаардлагатай), 2-р хэлбэр (инсулин хэрэглэх шаардлагагүй, гэхдээ хоолны дэглэм баримтална). 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс бие даан ямар ч эмчилгээ хийж болохгүй, юуны түрүүнд заавал эмчтэйгээ зөвлөнө. Бидний санал болгож буй эмчилгээг эхлүүлэхээс өмнө долоо хоног элэг цэвэрлэх ажиллагаа явагдана, дараа нь эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ.

21 өдрийн турш өглөө болгон 300-500 грамм брокколиг 1 литр усанд таван минут орчим буцалгана. Шингэний талыг нь өлөн дээрээ, үлдсэнийг нь орой ууна. Брокколи болон цайны халбага цинамон өдрийн цайн дээрээ хэрэглэнэ. Үүний үр дүнд цусан дахь сахарын хэмжээ багасах юм.

Уг нийтлэлийг хэрэгтэй гэж үзэж байгаа бол найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

Continue Reading

Таны буйлнаас цус гардаг бол үүнийг заавал уншаарай!

Заримдаа шүдээ угаах, хатуу зүйлийг зажлах, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед, буйлнаас цус гарах нь бий. Ийн гарахад яг хаанаас цус гарч байгааг эхлээд мэдэх нь чухал. Учир нь буйлнаас хэр их хэмжээтэй болон яг хаанаас нь цус гарч байгаагаас шалтгаалан амны хөндий эсвэл эрүүл мэндийн ямар нэг асуудал байгаа эсэхийг мэдэж болдог. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Continue Reading

Стресс тайлах ер бусын 14 арга. Туршаад үзээрэй!

Байнгын санаа зовнил, бухимдал, түгшүүрт бодол… Сэтгэл дотор ямар нэгэн таагүй мэдрэмж төрөх. Энэ бол стрессийн ердийн шинж тэмдгүүд.

Хэрхэн даван туулах вэ? Стрессийг удирдаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө дотроо барихгүй байх, ил гаргах. Энергийн боломжит бүх хүчээ эерэг зүйлд чиглүүл. Хэрвээ ингэж чадах юм бол хамаагүй бага өвдөж, удаан хөгшрөх болно.

Continue Reading

Эдгээр шүүснүүд судас бэхжүүлж, хөлийн цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгахад хамгийн үр дүнтэй!

Ихэнх хүмүүс хөлийн цусны эргэлттэй холбоотой асуудлуудтай байдаг. Хөл хавагнах, судас өргөсөх нь ихэвчлэн доод мөчдийн архаг венийн хомсдолын шинж тэмдгүүд байдаг юм.

Эдгээр шинж тэмдгүүдийг хөл орчмын цусны эргэлтийг сайжруулах чадвартай байгалийн, тэжээллэг шүүсээр арилгаж болдог.

1. Лууван, хан боргоцой, цоохор майлз, яншуй

Орц:

  • 1 лууван
  • 1 зүсэм хан боргоцой
  • 1 аяга ус
  • 2 цоохор майлзны иш
  • Яншуй

Бүх орцоо угаагаарай. Дараа нь бүгдийг нь блендерт хийгээд дээр нь нэг аяга ус нэмнэ. Нэгэн төрлийн холимог болтол сайтар холино.

Энэхүү тэжээллэг шүүс нь хамгаалах, цэвэршүүлэх шинж чанартай.

Энэ шүүсэнд биеэс хорыг гадагшлуулахын зэрэгцээ судасны ханыг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг үндсэн элементүүд байдаг.

Яншуй нэмэхээ бүү мартаарай. Яагаад гэвэл энэ байгалийн бүтээгдэхүүн цус цэвэршүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна таны хөлийн цусны эргэлтэнд сайнаар нөлөөлөх болно.

2. Хан боргоцой, тарвас, интоор, цагаан гаа

Орц:

  • 2 зүсэм хан боргоцой
  • 1 зүсэм тарвас
  • 1 аяга ус
  • 10 интоор
  • ½ цайны халбага шинэхэн цагаан гааны үрсэн үндэс

Шүүс бэлтгэхийн тулд хан боргоцой, тарвасаа зүснэ. Дээр нь ясгүй интоор нэмээд бүгдийг нь блендерт хийнэ.

Сайтар хутгаад дараа нь үрсэн цагаан гаагаа нэмээд дахин хутгаарай.

Энэхүү байгалийн шүүс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, арьс зөөлрүүлэх, хөлийн цусны эргэлтийг сайжруулах элементээр баялаг.

Үүнээс гадна цагаан гаа болон интоор өвдөлт намдаах чадвартай байдаг.

Хэрэв та өдөр бүр интоор идвэл доод мөчдийн өвдөлт багасах болно.

3. Апельсин, хар улаалзганы шүүс

Орц:

  • 1 апельсин
  • 1 аяга ус
  • 1 амны халбага хар улаалзгана эсвэл нэрс
  • ½ цайны халбага шинэхэн цагаан гааны үрсэн үндэс

Шүүс хийх маш амархан. Апельсиний шүүсийг шахаад дараа нь бусад орцуудтайгаа блендерт хийж холино. Нэгэн жигд болтол сайтар холиорой.

Апельсин нь С амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг тул дархлааг дэмжих, чөлөөт радикалын эсрэг тэмцэхэд маш чухал хувь нэмэр оруулдаг.

Жимс жимсгэнэд агуулагдах шим тэжээлийг дутуу үнэлэх хэрэггүй.

Тэд судасны ханыг бэхжүүлэх, хөлийн булчингийн агшилтыг ихэсгэх үйлчилгээтэй антоциан болон проантоцианидин, бараан өнгийн пигментээр баялаг байдаг юм.

Үүний зэрэгцээ бид цагаан гааг хэрэглэх болно. Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ үрэвслийг багасгана.

Үр дүнд хүрэхийн тулд өдөрт 2 удаа хэрэглэх хэрэгтэй.

Шинэхэн шүүс уухын зэрэгцээ тайвшруулах ванныг санал болгож байна, ингэснээр биеийн илүүдэл шингэн гадагшлах болно. Тайвшруулахаас гадна усны даралт хөлийн цусны эргэлтийг сайжруулахад сайнаар нөлөөлдөг юм шүү.

Continue Reading
1 2 3 17