Зурхай: Эрчүүдийн секс зурхай найз залуугийнхаа ордоор

Хонины ордныхон яриагаараа сэрэл өдөөдөг
Эрэгтэй хонинууд хvчирхэг, эзэрхэг, тvрэмгий чанартай тул ихэнхдээ тийм ч сайхан таашаал өгч чаддаггvй. Эротик vйлдэл нь нэлээд бvдvvлэг байдаг. Тэднийг бяцхан хөвгvvн шиг vзэхийг тэд vнэн голоосоо тэвчдэггvй. Тэд өөрийнхөө vгээр байх бvсгvйг өөртөө татаж, ямагт өөрийнх байлгахыг хvсдэг. Хэдийгээр тэд тvрэмгий ч ямар ч сэдвээр чөлөөтэй, илэн далангvй ярилцаж, сэтгэлээ ойлголцож чаддаг учир бvсгvйчvvд тvvнд татагддаг.

Continue Reading

Өнөөдрийн зурхайгаа хүлээн авна уу /2017.12.12/

хонь

Нөхөрсөг байх шаардлагатай өдөр. Энэ нь хамтарсан үйл ажиллагааг амжилттай явуулах, бодол санаагаа хэрэгжүүлж, нэгдэж ойртоход тус болно. Шинэ төсөл, төлөвлөгөө зохио. Мөрөөдлөө биелүүлэх алхам хий. Хэт яарч сандрах хэрэггүй. Гомдлоо март, дотны хүмүүстэйгээ эргэн нэгд.

Continue Reading

Таны амьдралд эрч хүч өгөх 7 хоногийн зурхай

Даваа гараг

“Monday” буюу “A day of the Moon”. Даваа гараг нь сарны өдөр бөгөөд долоо хоногийн эхний өдөр тул хүн бүхэн эрч хүчээр дүүрэн өдрийг угтдаг. Тус өдөр та бусадтай маргалдах, жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж, бухимдахаас сэргийлээрэй. Ингэснээр таны тухайн 7 хоног бүтэлгүйтэл стресс дунд өнгөрч мэднэ. Аль болох гэгээлгээр бүхнийг харж, яг л сар шиг амгалан тайван байхыг хичээгээрэй. Нэг ёсондоо даваа гарагт бусадтай маргалдаж, өөрийгөө бухимдуулах үйлдэл хийхийг цээрлэх бөгөөд эсрэгээрээ инээд хөөртэй, бусдад аз жаргал бэлэглэж, ажлын гараагаа эхлэхэд тохиромжтой гэж үздэг байна. 

Мягмар гараг

Ангараг гарагтай адил эрч хүч, урам зоригоор дүүрэн байх өдөр. Энэ өдөр амжилтанд хүрэх гараагаа эхлэхэд тохиромжтой байх бөгөөд аз ивээсэн гараг хэмээдэг. Шийдвэр, төлөвлөгөө гаргаж, алхам хийхэд тун тохиромжтой төдийгүй таныг эрч хүчээр цэнэглэж, бүтээн байгуулах хүслийг улам ихээр дүрэлзүүлдэг аж. Та Мягмар гарагт өөрийгөө илүү дайчилж, ажилдаа анхаарлаа хандуулж байгаарай. Энэ нь таныг амжилтанд хүрэхэд илүү дөхөм болгож, бүх зүйлсийг бүтээж өгөх болно.

Лхагва гараг

Аливааг тунгаан бодож, толгойгоо ажиллуулахад тохиромжтой өдөр юм. Энэ нь Буд гарагийг илтгэдэг бөгөөд тархи, толгой илүү сайн ажилладаг гэж үздэг байна. Та ойрын ирээдүйд хийх зүйлсээ сайтар бодож, зорилгоо тодорхойлох хэрэгтэй юм. Лхагва гарагийг зүгээр сууж өнгөрүүлж хэрхэвч болохгүй ба аливаа зүйлсийг судалж, тархиа идэвхитэй ажиллуулаарай.

Пүрэв гараг

Бархасбадь гарагийн өдөр хэмээгддэг пүрэв гараг нь шинэ зүйлсийг нээн илрүүлэхэд тааламжтай, бүтээлч өдөр юм. Мөн хоббигоо хөгжүүлж, санхүүгийн асуудлаа цэгцлэхэд хамгийн тохиромжтой өдөр төдийгүй эерэг энерги хуримтлагдсан байдаг тул сонирхолтой зүйлсийг туршиж үзэн, үлдсэн өдрүүдээ үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлж болох юм.

Баасан гараг

Хайр дурлал, амралт, бүтээлч байдлын өдөр хэмээгдэхээс гадна, Сугар гарагтай адилтгагддаг. Энэ өдөр эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хүн бүр өөртөө эрх чөлөөг өгч, стрессээс ангижрах аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ учраа олж, аз жаргалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой өдөр юм. Баасан гараг нь бүхэлдээ аз жаргалын энергийг бусдад тараадаг тул үүнийг алдалгүй барьж аван, амраг хайрт, найз нөхөд, ойр дотны хүмүүстээ мэдрүүлээрэй. Мөн аливаа зүйлсийг дуусгаж, хэрэггүй зүйлсэд цэг тавихад хамгийн тохиромжтой билээ.

Бямба гараг

Аливаа зүйлсийг зохион байгуулах, шинэ зүйлс сэдэх зэрэг үйлсийг бүтээхэд тохиромжтой төдийгүй хувийн амьдралд илүүтэй анхаарлаа хандуулах өдөр юм. Бямба гарагийг Санчир гарагтай адилтгадаг бөгөөд эрч хүч, эерэг энерги цалгисан тус өдөр аль болох ажлаас хөндийрч, өөртөө амралт өгвөл зохилтой.

Ням гараг

Нарны өдөр хэмээгддэг ням гарагт та амарч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг эрхэмлээрэй. Өөрийгөө илүү жаргалтай болгож, чанга инээж, эрч хүчээр цэнэглэгдэх хэрэгтэй. Ингэснээр та дараа долоо хоногийг давах хүчийг өөртөө хуримтлууллаа гэсэн үг юм. Мөн та Ням гарагт эрүүл мэнд, биеийн хөгжилдөө анхаарлаа хандуулж, энхрий хөөрхөн үрс, гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөөрэй. Тус өдөр ямар нэгэн ажил төлөвлөж, эхлүүлэхэд бүтэмж муутай хэмээн үздэг байна.

 

Continue Reading

2017.12.12-ны өдрийн зурхай

Од эрхсийн зурлагаар тухайн өдрийн ажил үйлсээ төлөвлөдөг, заримдаа зүгээр харчихдаг нийт уншигчид даа өдөр бүрийн өглөөний 09 цагт зурхай хүргэж байх болсоноо дуулгахад таатай байна хэрэв та өдөр бүрийн зурхайгаа фэйсбүүк чатаараа авч байхыг хүсвэл энд дарж холбогдоно уу

хонь

Ажил дээр одоогоор өөрчлөлт харагдахгүй байна. Цалин нэмэх, шагнал авахад найдаад хэрэггүй. Гол нь одоо тавьсан зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй байна. Татварын алба, үл хөдлөх хөрөнгийн салбар, нийгмийн байгууллагын ажиллагсдад ажил ихтэй байх болно. Ховор олдох боломжийг алдалгүй, жижиг саадыг үл хайхран ажиллаа.

үхэр

Зарим үхрийн ордныхон бага зэрэг сэтгэлийн зовиурыг мэдрэх болно. Ойворгон зангаас болгоомжил. Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч хэрвээ сайтар бодсон төлөвлөгөөгөө дагаагүй үйл хөдлөл аюулын үндэс болж мэднэ. Эргэн тойрны хүмүүсийн танд өөрчлөлт дарамтыг бий болгож, хамтран ажиллах хүсэлгүй болгоно. Тиймээс одоо аливаа зүйлийг тулган шаардах нь тийм ч ухаалаг зан биш юм. Өөрийн хайртдаа гайхалтай бэлэг өгч романтик байдлыг бий болго.

ихэр
Сайн өдөр. Энэ өдөр эерэг хандлагууд зонхилж байна. Өнөөдөр амжилттай яваа ихрүүдийн хувьд мэргэжлийн болон худалдаа арилжааны амжилт дэвшлийн томоохон үеийг авчирна. Хэрэв та компанидаа өндөр албан тушаалд суухаар оролдож байгаа, салбараа солихоор хүсэж байгаа эсвэл шинэ ажил хайж байгаа бол энэ бол санаачлагатай байх үе. Судалгаа хийж танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах зүйлийг ол.

Мэлхий

Энэ өдөр баяртай байна. Зугаатай зүйл мөрөөднө. Хэн нэгэнд хэлэлгүй төлөвлөгөөгөө өөрчлөхөд санаа зоволтгүй. Магадгүй төлөвлөгөөнд бичсэнээр бизнесийн түншлэл ихсэнэ. Та гэрлэлтийн төлөвлөгөөгөө төсөвтэйгээ тааруулахыг хичээ. Энэ таны мөрөөдлийн өдөр байна. Найзууд болон гэр бүлтэйгээ баярт очно. Таны авъяас эвгүй байдлаас гарахад тусална.

Арслан

Төлөвлөгөө ба сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх нь сарын хоёрдугаар хагаст харилцан ойлголцолд саад болно. Сарын хоёр дахь арав хоногт хань, үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовоох асуудал гарч ирнэ. Та бусдын төлөө амьдарч, түүндээ бүхнийг даатгаж, түүний хүслээр төлөвлөгөө өөрчилж үүнээсээ баяр баясгалан авна гэж юм байх вэ.

Охин
Романтик харилцаандаа бага зэрэг адал явдлыг нэмснээр энэ нь хайрын холбоог бэхжүүлэхэд туслана. Энэхүү уур амьсгалыг бусниулж мэдэх эмзэг асуудлыг хөндөхөөс татгалз. Буулт хийх шаардлагатай үедээ буулт хийснээр бүх зүйл ямар ч саадгүй явна. Хэрвээ та найзаасаа тоглоом шоглоомоор үнэнийг мэдэх гэж оролдвол юу л бол. Цагаа буруу тооцоолвол та хүссэн хариултаа сонсож чадахгүй. Олж буй орлогоосоо ихийг зарах төлөвтэй байгаа учраас төлөвлө.

Жинлүүр

Өнөөдөр хүмүүс таны удирдан зохион байгуулах авьяасыг хүндлэн бишрэх бөгөөд, таны нэр хүнд тэр хэрээр өсөх болно. Танд ямар ч асуудал тулгарсан та амархан даван туулах болно. Таны бодсон, бүтээсэн бүх зүйл амжилт дагуулах болно. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар маш өндөр байх болно.

Хилэнц
Өнөөдөр танд мөнгө хуримтлуулах боломж олдоно. Орлого орж ирнэ. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд тохиромжтой. Ажлаа дуусгалгүй бүү орхи. Эд хөрөнгийн тооллого хийж бүртгэ. Ингэснээр өөртөө зугаацах зав гаргаж чадна.

Нум

Бүх л саадууд яг одоо чиний замыг хааж байна. Тиймээс чи өөртөө итгэлтэй мөн хэцүү байсан ч хамгийн сайнаараа байх хэрэгтэй. Сонирхолтой урилга хүлээж авна. Энэ нь чиний төлөвлөгөөтэй таарах болно. Бусад эрх мэдэлтнүүдэд анхааралтай хандуулах хэрэггүй. Гэр бүлдээ зориулж гаргасан чиний төлөвлөгөө, үдэшлэг хэдхэн хором үргэлжилж ч магад. Гэвч энэ нь зугаа цэнгэл болон сэтгэлийн баяр хөөрийг хүчингүй болгож чадахгүй. Энэ бүхэн удалгүй маш гайхалтай шинэ адал явдалтай учруулах болно.

Матар

Хэрэв та эмх замбараагүй байдал болон өөрчлөлтийн урсгал даган явах хангалттай уян байж чадвал таны хичээл зүтгэл танд ашгаа өгч эхэлнэ. Та үзэсгэлэн худалдаа, технологийн шийдэл зэргийг ойр дотны мэдлэгтэй хүнтэйгээ хамт сонирхох нь зугаатай байх болно. Та өөрт хэрэгтэй байгаа үнэтэй зүйлийг худалдан авахад тохиромжтой үе.

Хумх
Үдээс хойш зүрх судасны систем хямарч магадгүй. Халуун ууранд бүү ор. Архины хэрэглээгээ туйлын багасга. Энэ өдөр уран бүтээл хийх, бас ер нь гоо сайхантай холбоотой ямар ч ажиллагаанд таатай юм. Худалдааны ажлууд сайн явах магадлалтай. Таны хайрт хүнтэйгээ харилцах байдал чинь гүнзгийрч дотносох болно.

Матар

Архи тамхи, мансууруулах бодис болон хар энергитэй хүмүүсээс хол байж, эдгээрээс зайгаа барьж, зөн билэгдээ хөтлөгдвөл та илүү их эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй.

Continue Reading
1 2 3 20