Зурхай: Эрчүүдийн секс зурхай найз залуугийнхаа ордоор

Хонины ордныхон яриагаараа сэрэл өдөөдөг
Эрэгтэй хонинууд хvчирхэг, эзэрхэг, тvрэмгий чанартай тул ихэнхдээ тийм ч сайхан таашаал өгч чаддаггvй. Эротик vйлдэл нь нэлээд бvдvvлэг байдаг. Тэднийг бяцхан хөвгvvн шиг vзэхийг тэд vнэн голоосоо тэвчдэггvй. Тэд өөрийнхөө vгээр байх бvсгvйг өөртөө татаж, ямагт өөрийнх байлгахыг хvсдэг. Хэдийгээр тэд тvрэмгий ч ямар ч сэдвээр чөлөөтэй, илэн далангvй ярилцаж, сэтгэлээ ойлголцож чаддаг учир бvсгvйчvvд тvvнд татагддаг.

Continue Reading

Яг л ийм залуутай учиртлаа ганц бие бүсгүй хэвээр үлдээрэй

Энд дүрсэлсэн шиг залуутай учиртлаа ганц бие амьдралаас уйдах хэрэггүй шүү бүсгүй минь. Бүү яар…
Чамаар бахархаж, чамтай хамт гудамжаар хөтлөлцөөд явахдаа “Энэ чинь миний бүсгүй” гэж чамаар гангардаг тийм л залуутай учиртлаа ганц бие байхыг илүүд үзээрэй.

Continue Reading

Оддын анхны секс хэзээ, хэрхэн болж өнгөрсөн тухай

Америкийн ABC телевизээр цацагддаг The View хэмээх өглөөний ток шоунд уригдан ирж оролцсон одод өөрийнхөө анхны шөнийн талаар илэн далангүй ярилцжээ. Тэд өөрсдийнх нь анхны секс хэдэн насанд нь тохиосон талаар нууж хаах зүйлгүйгээр ярилцсан бөгөөд дээрх нэвтрүүлэгт уригдаж оролцсон алдартнуудын хэн нь хэзээ онгон байдлаа гээсэн тухайг дараах бичвэрээс уншаарай.

Friends цувралын Phoebe Buffay-гийн дүрээрээ алдартай жүжигчин Lisa Kudrow зар сурталчилгааны ажилтан Michel Stern гэгч франц залуутай 1995 онд танилцаж гэрлэсэн бөгөөд нөхөр болох Michel Stern-дээ хуримынхаа анхны шөнө охин биеэ зориулсан гэнэ. Тэр үед жүжигчин бүсгүй маань 32 настай байжээ.

Загвар өмсөгч Adriana Lima мөн л хуримласан хосуудын хооронд л дотны харилцаа байх ёстой гэж үздэг нэгэн бөгөөд түүний анхны шөнө сербийн мэргэжлийн сагсан бөмбөгчин Marko Jaric-тай гэрлэсэн гэрлэлтийнх дараа буюу бүсгүйг 27 настай байхад тохиосон гэнэ.

 Дуучин, жүжигчин Jessica Simpson өөрийн онгон биеэ 22 нас хүртлээ буюу дуучин Nick Lachey-тай гэрлэх хүртлээ хадгалж явжээ.

Америкийн жүжигчин, загвар өмсөгч Brooke Shields охин биеэ мөн л адил 22 нас хүртлээ хадгалж чадсан гэнэ.

 Америкийн хөгжимчин, жүжигчин Kevin Jonas хуучин үсчин байсан Danielle Deleasa гэгч бүсгүйтэй танилцаж гэрлээд хуримынхаа анхны шөнө анх удаагаа эмэгтэй хүнтэй ойртсон гэнэ. Тэд 2007 онд танилцаж, 2009 онд гэрлэсэн бөгөөд тэр үед Kevin 22 настай байжээ.

Хөгжимт инээдмийн Glee телевизийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ Алтан Бөмбөрцөг болон Эммигийн шагналд нэр дэвшсэн жүжигчин Matthew Morrison 21 настайдаа эр хүн болсон байна.

 Дуучин Fergie-гийн хувьд түүний анхны секс 18 настайд нь тохиож байжээ.

Дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин Megan Fox охин насаа 17 настайдаа гээж байсан байна.

Алдарт туульс “Harry Potter”-ын гол дүрийг бүтээсэн английн жүжигчин Daniel Radcliffe 16 настайдаа найз бүсгүйтэйгээ анхныхаа сексийг хийсэн байна.

Английн жүжигчин, загвар өмсөгч Sienna Miller охин биеэ 16 настайдаа хэн нэгэнд зориулж байсан байна.

 Жүжигчин Matthew McConaughey мөн л хүүхэд насандаа буюу 15 настайдаа эр хүн болж байжээ.

Холливудын алдартан Paris Hilton 15 настайдаа охин биеэ хэн нэгэнд бэлэглэсэн байна.

Дуучин Britney Spears-ын хувьд тэрээр 14 настайдаа дунд сургуульд байхдаа нэгэн хөл бөмбөгчинтэй анхныхаа шөнийг өнгөрүүлж байжээ.

 Америкийн телевизийн алдартан Khloe Kardashian нэгэн насанд хүрсэн эрд 14 настайдаа охин биеэ өгч байсан байна.

Холливудын алдарт жүжигчин Angelina Jolie дунд сургуулийнхаа найз хөвгүүнтэй 14 насандаа дотны харилцаанд орсон гэнэ.

Lost цувралын баатар жүжигчин Matthew Fox эрчүүдийн Playboy сэтгүүлд өгсөн ярилцлагандаа анх сексийн харилцаанд 14 настайдаа найз охинтойгоо орж байсан гэж дурдсан бөгөөд “Энэ үнэхээр аймшигтай бас таагүй байсан” хэмээсэн байна.

Реппэр Lil Wayne мөн л адил 14 настайдаа эмэгтэй хүнтэй ойртож үзсэн гэнэ.

 Английн алдарт дуучин Ozzy Osbourne-ы охин Kelly Osbourne эр хүний өвөрт 13 настайдаа оржээ.

 Холливудын нэр хүндтэй жүжигчдийн нэг Johnny Depp-ын сексийн анхны учрал 13 насанд нь тохиож байсан байна.

Америкийн рок хамтлаг Red Hot Chili Peppers-ын гоцлол дуучин Anthony Kiedis аавынхаа найз бүсгүйтэй 12 настайдаа анх удаа секс хийж үзэж байжээ.

 

Continue Reading

Хосуудын харилцаа эрүүл байгааг илтгэх 14 шинж тэмдэг

Дараах үзүүлэлтээр өөрийнхөө харилцааг тодорхойлж үзээрэй.

Эрүүл харилцааны шинж тэмдэг

1. Та хоёрын үнэт зүйл нэг

Хоёр хүний харилцаанд ялгаатай зүйл байх нь ойлгомжтой: улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, уран бүтээлийг өөрийнхөөрөө үнэлэх үнэлэмж …

Хамгийн гол нь – хосууд нэг чигт харж явах бөгөөд амьдралын чухал зарчим нь нэг байх ёстой. Аливааг харах үзэл бодол нэг бол гэр бүлийн харилцаа үнэхээр сайхан байна. 

2. Бие биенээ хүндлэх

Харилцан бие биенээ хүндлэх – урт удаан тайван харилцааны үндэс. Хэн хэндээ амьдрал заахгүй, дарамтлахгүй байх нь чухал.

Хэзээ ч, хаана ч ямар ч нөхцөл байдал үүссэн бай бусдын гар утсыг бүү ух. Тэр хайрцгийг байгаа газар нь орхиод тайван унтаарай.

3. Бие биенийхээ муу чанарыг бус зөвхөн сайн сайхныг л хөгжүүлнэ

Миний өмнөх харилцаанд намайг хүлээлтэнд хүрэхгүй байна гэж дандаа зэмлэдэг байлаа. Сүүлдээ би өөрийгөө юу ч хийж чадахгүй, өөдгүй амьтан гэж бодоход хүргэж байж билээ.

Эрүүл харилцаа хүндлэл дээр бий болно, хоёр хүн бие биедээ харилцан тусалж амьдарна.

Өөрчлөлт – амьдралын чухал хэсэг бөгөөд байх ёстой зүйл. Гэхдээ өөрчлөгдөхийг өөрсдөө хүсэх хэрэгтэй. Эрүүл харилцаанд хосууд хөгжихийн тулд түр хагацаж болно. Бие биенээ байнга шүүмжилж байх хэрэггүй.

4. Цугтаа баярлаж цэнгэх дуртай

Цагийг цугтаа зугаатай өнгөрөөх ёстой бөгөөд сурах хэрэгтэй. Хүн болгон адилгүй тул баяр цэнгэл гэдэг ойлголт өөр байна. Хосуудын баярлаж цэнгэх ойлголт адилхан байж аль аль нь сэтгэлээ сэргээж чадах нь зүйтэй. Хосуудын нэг нь чанга дуу сонсож бүжиглэж байгаагаа зугаа цэнгэл гэж бодох бол нөгөө нь тайван орчинд ном хаялцахаа баяр цэнгэл гэж бодож байж болно. Энэ сонирхол нийцэж байх ёстой юм.

5. Хүнд үед бие биенээ түших

Амьдрал – үргэлж дардан байхгүй. Хэнд ч хүнд хэцүү үе тохиолдоно. Энэ үед эрүүл харилцаатай хосууд бие биеийнхээ сэтгэл санааг түшиж явна.

Таны эхнэр/нөхөр – таны найз бөгөөд хамтрагч. Ямар ч үед танд туслахад бэлэн, байнга хажууд байх бөгөөд зөвхөн зовлон шаналал бус баяр баяслыг ч цуг хуваалцана.

6. Бие биедээ анхаарал халамж тавьдаг

Энэ бол жирийн хүнд байдаг чанар. Эрүүл харилцааны үед өөрөө хайрлаж өөрийгөө хайрлуулахыг хүснэ. Та бусдаас зөвхөн авч бус бас амархан өгч сураарай. Өгөхдөө хариу бүү хүс.

Хайрлах – өөрийн аз жаргалыг олж бусдыг аз жаргалтай болгох явдал.

Бусадтай ямар нэгэн зүйлийг хуваалцаж сураарай. Ямар нэгэн сайхан арга хэмжээн дээр ганцаараа оччихсон бол дотроо: “Хоёулаа ирсэн бол бүр сайхан аа” гэж бодогдох үе байдаг л биз дээ?

7. Бие биедээ итгэж тайван явдаг

Чанга хараа хяналт армид л тохирно. Эрүүл харилцаатай байхад цаг тутамд хянах хэрэггүй, бие биедээ итгэж сураарай.

Жирийн харилцаа байхад хайртай хүнийхээ учир битүүлэг яриа, үйлдлийг тайлах гэж зовсны хэрэггүй. Танилуудынхаа хэлсэн сонин хачин үгэнд ч анхаарал хандуулаад хэрэггүй. Тайван өөрийнхөө ажлыг хийгээд амьдралаа тайван үргэлжлүүлсэн нь дээр.

8. Хоорондоо халуун дотно яриа өрнүүлнэ

Амьд харилцаа – эрүүл харилцааны чухал хэсэг. Дотроо урьдчилан бодолгүй шууд асуултаа асууж хариулдаг бол мөн ямар нэгэн маргаан гарахаас эмээлгүй илэн далангүй санал бодлоо солилцдог бол эрүүл харилцааны шинж юм. Хүн далдыг хардаггүйгээс хойш түүнээс юу хүсэж байгаагаа шууд хэлж чаддаг бол сайн байна. Зөвхөн ярихаас гадна сонсож сураарай.

9. Цугтаа дуугүй байхад сайхан байдаг

Сонирхолтой сэдвээр ярих нь сайхан байх нь мэдээж, заримдаа цугтаа дуугүй хэвтэх ч бас сайхан. Эрүүл харилцаанд зүгээр л цугтаа байгаа нь сайхан санагддаг. Нам гүм байгааг утгагүй үгээр эвдэх гэж оролдох бодолгүй, хэн хэн нь тайван байх бас сайхан.

10. Та хоёрын харилцаанаас гадна өөрсдийн хувийн орон зай бий

Та хоёр цугтаа байх дуртай, гэхдээ хэн хэн нь өөрсдийнхөө дуртай зүйлийг хийнэ. Мөн найз нартайгаа тусдаа цагийг өнгөрөөж дуртай зүйлээ ярьж суудаг бол эрүүл харилцаатай байгаагийн илэрхийлэл.

Эрүүл харилцаатай гээд бүх цаг заваа түүнд зориулах хэрэггүй, тэр ч, та ч гэсэн өөрийн орон зайгаа авч үлдэнэ, бие биенээ хүндэлнэ.

11. Бараг адилхан өдрийн дэглэмтэй

Харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүйгээр өдрийн дэглэм нь нэг болсон байдаг. Та өглөө эрт босдог нэгэн байхад, хайртай хүн тань орой унтдаг нэгэн байж болно – цаг хугацааны явцад нэг болж уусна.

Эрүүл харилцаанд тэнцвэрт байдлаа хадгалж тохирч чадсан байдаг, хэн хэнийхээ ая тухыг алдагдуулахгүйгээр шүү дээ.

12. Та хоёр нэг баг

Ямартай ч олон хүний дэргэд та дандаа түүний талд байна. Хоёулаа байхдаа та үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж зөрж болно. Хамгийн гол нь олны дунд байнга нэг баг байгаарай.

13. Түүний хайрын хэлээр ярьж сурсан байдаг

Заримдаа бусдын нүдээр ертөнцийг тольдож сурах хэрэгтэй. Хүн болгоны хэрэгцээ адилгүй, энэ бол хэвийн үзэгдэл. Таны хайртад чухам юу хэрэгтэй байгааг та ойлгож хэрэгтэй байгаа зүйлийг нь өгч сурах хэрэгтэй. Жишээ нь, түүнд зориг оруулах үг хэрэгтэй байвал түүнийг үгээрээ зоригжуул. Түүнийг магт, авьяас чадлыг нь хөгжүүл.

14. Сексийн харилцаа бий

Сайхан, харилцан байнга хүсдэг тэр л секс.

Энэ нийтлэл танд хамаагүй болчихвол яах вэ?
Заримдаа тэвчээртэй байх хэрэгтэй. Ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гээд өдөр болгон хайртыгаа солихгүй нь мэдээж. Зүрхэн дээрээ гараа тавиад ариун нандин болгоноо дэлгэсэн хүнээ та өөр хүнээр төсөөлөөд үз дээ?

Хүмүүсийн хоорондын харилцаа – байнгын хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа, хүч шаардсан ажил. Хүнд хэцүү ч гэсэн сонирхолтой.

Эрүүл харилцаа – энэ бол тулаан биш гэдгийг санаж яваарай. Та хоёр нэг баг тул цугтаа бүгдийг нэг зорилготой хийнэ.

Хайр – эргэн тойрон хүнд бэрх байхад та хоёрт л сайхан байхыг хэлнэ.

Continue Reading

Гэрлэхээсээ өмнө хайртай хүнээсээ заавал асуух 17 асуулт

Та болон таны хамтрагч стресст ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ, асуудлыг та хэрхэн шийддэг вэ, мөнгө, секс, шашны талаар та ямар бодолтой байдаг вэ? Сэтгэл судлаач Андреа Бонэйр гэрлэхээсээ өмнө эдгээр болон бусад асуултуудын хариултыг мэдэж авахыг танд санал болгож байна.

 

Сэтгэл судлаач, зохиолч, The Washington Post Express-ийн сэтгүүлч

Сэтгэл судлаачийн зүгээс нэн тэргүүнд хэлэхэд би маш олон гэрлэлтэндээ сэтгэл дундуур хүмүүстэй уулзаж байсан. Зарим тохиолдолд дараах зүйлс асуудал үүсгэдэг: нэг нэгнээ хайраар дутаах, хүүхдүүдээ өсгөхөд хүндрэл гарах, өвчин зовлон эсвэл санхүүгийн хүндрэл. Гэвч хоорондоо таарч нийцэхгүйгээс болж өдөр бүр асуудлууд үүсч байдаг.

Хэрвээ та тухайн хүнтэйгээ амьдралаа холбох гэж байгаа эсвэл хамтдаа амьдарч эхлэх гэж байгаа бол доор дурьдсан зөрчилдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Хайр нь өөрөө хүсэл тэмүүлэл учраас эдгээр бүгд уучилж болох асуудлууд . Иймээс асуудал тулгарсан ч харилцаагаа хадгалаарай.

1. Ямар ялгаатай талуудад та одоо дуртай байгаа вэ, мөн 5 жилийн дараа энэ нь таны бухимдлыг төрүүлж эхлэх болов уу?

Романтик хайр дурлалын хувьд эхлээд та хамтрагчийнхаа өөрөөсөө эсрэг зан чанарт нь татагдана. Түүний өөрийнхөөрөө байх зан чанар сэтгэл хөдөлгөм санагдана яагаад гэвэл та төлөвлөгөөний дагуу байх дуртай. Түүний өвчнийг даван гарч эдгэрч буй нь гайхалтай хэдий ч та мөн адил ханиадыг эдгээх гэж өөрийгөө дайчлана.

Биоритм, ажил эсвэл хоббитой холбогдсон бусад зуршлуудын чамин, шинэлэг байдал нь анхаарал татдаг боловч та өөрийхөөрөө байх нь зонхилдог. Үүний дараа юу бишрүүлэх вэ?

2. Та хоёр хамтдаа стресст орхоороо юу мэдэрдэг вэ?

Түгжрэлд орохоороо танай хүн юу хийдэг вэ? Хэрвээ та хангалттай нойр авч чадахгүй байвал хэрхэн аашлах вэ? Мөн түүний эцэг эхэд гэнэт эрүүл мэндийн асуудал тулгарвал яах вэ?

Харилцааны эхэн үед та хоёр хоёулаа үлгэр жишээ байхыг хичээх боловч энэ нь та хоёрыг ямар нэгэн асуудалд өөрийхөөрөө хэрхэн ханддаг вэ гэдгийг мэдэхээс сэргийлдэг. Цаашид олон жил хамт амьдраад ирэхээр энэ нь том асуудал болдог.

Хамтдаа уурлаж бухимдах үед та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгээ мэдэх нь чухал. Та зүгээр л орхиж ганцаараа байхыг хүсдэг үү эсвэл хамтдаа учрыг нь олдог уу?

3. Таны хамтрагч архи, тамхи, мөрийтэй тоглоомд яаж ханддаг вэ?

Мэдээж тамхи, мөрийтэй тоглоомд донтох нь гэнэт л тохиолдох зүйл боловч ихэнхдээ хүний ухамсараас үүнийг мэдэж болно. Та зүгээр л айдаг эсвэл анзаарахыг хүсдэггүй. Эсвэл та залуу байгаа дээрээ үдэшлэгт явах нь хэвийн зүйл гэж үздэг. Харин хүүхэдтэй болсон үед энэ нь засрахгүй байвал гэр бүлд тийм ч таатай зүйл биш.

Хамтрагчаа одоо арай илүү ажигла, анхаар. Боломжит асуудлуудыг та хэр эрт анзаарна, тэр хэрээр илүү амжилттай шийдэгдэх болно.

4. Гэртээ хэр таарамжтай байдаг вэ?

Таны хажууд байгаа хүн хайртай хүн чинь биш зүгээр өрөөний найз гэж төсөөл. Амьдрахад хэр байна вэ? Таарамжтай байж тухтай унтаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Цэвэрлэгээ, хоол хийх, орон байрны түрээс, гэрийн тэжээвэр амьтан, зочид гийчид гэх мэт асуудлуудыг хэрхэн шийддэг вэ? Тооцоог хэн төлдөг, хэрвээ угаалгын өрөө асуудалд орвол хэн үүнийг засах вэ? Энгийн боловч маш чухал асуултууд.

5. Хүүхдийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Гэрлэхээсээ өмнө чи хүүхэд хүсч байгаа үгүйгээ мэдэх хэрэгтэй ч хоорондоо нарийн зөвлөлдөх нь чухал. Хоёр хүүхдийн эцэг эх болохыг хүсэж буйгаа мэдэгд. Зарим хүн зөвхөн ганц л хүүхэдтэй болохыг хүсдэг. Хэрвээ та үргүйдэлтэй байвал яах вэ? Жирэмсэн болох уу эсвэл хүүхэд өргөж авах уу? Бид илүү гүн рүү нь орж бүх ялгааг мэдэх хэрэгтэй.

6. Бусадтай харилцааныхаа талаар хэр их ярилцдаг вэ?

Эхэндээ бол найз, төрөл садантайгаа үүнийгээ хуваалцах нь энгийн зүйл. Гэрлэлт бүх зүйлийг өөрчилдөг. Түүнчлэн хэрвээ эхнэр чинь найздаа сексийн талаарх асуудлаа ярьсан бол эсвэл нөхөр чинь ээжээсээ гэр бүлийн зөвлөгөө хүссэн бол энэ нь үнэхээр ноцтой асуудал болно гэдгийг ойлгох нь чухал.

Эдгээр асуултуудад зөв хариулт гэж байхгүй боловч таньтай нийцэж буйн хэрээр хамтдаа байхад илүү амар болно.

7. Зөрчил үүсэхэд та ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

Хамтрагчийнхаа зөрчилдөхөд гаргадаг зан аашийг мэдэж ав. Магадгүй хэн нэг нь түрүүлж байнга уучлал гуйдаг уу? Харин нөгөөх нь байнга маргадаг уу? Эсвэл нэг нь хашхирч загнадаг нөгөөх нь чимээгүй байж тайвшруулдаг уу? Энэхүү нөхцөл байдлыг яаж сайжруулах талаар бод.

Эрүүл зөв харилцаа нь ямар нэгэн тоглоом наргиа, түрэмгий байдал, зан араншин өөрчлөгдөх мөн хүчирхийлэлгүй шударга, хүндэтгэсэн харилцаа юм.

8. Бие биенийхээ төрөл саданд хэр тааламжтай байдаг вэ?

Нэгэнт сонгогдсон гэр бүлийг хүсэхгүй байна гэж байхгүй боловч тэр таны гэр бүлийн харилцаанд сэтгэл хангалуун байвал танд л хэрэгтэй.

Мөн та эцэг эхдээ хайртай ч хамтрагч тань таны эцэг эхийг тэвчдэггүй бол та юу хийх хэрэгтэйгээ мэдэж байх нь зүйтэй. Эсвэл хэрвээ тэр амралтаа өөрийн хамаатнуудтайгаа өнгөрөөхийг хүссэн ч та хүсэхгүй байгаа. Тэд таны ирээдүйн хүүхдийн хүмүүжилд ямар үүрэгтэй байх вэ? Хэрвээ тэдэнд мөнгө, туслалцаа хэрэгтэй болвол яах вэ? Эсвэл эсрэгээрээ тэд танд мөнгө өгч эхлэх үү?

Хуримын бэлтгэлийн үеэр анхны гэр бүлийн хэрүүл эхэлдэг. Харилцаандаа гэр бүлдээ туршлага хуримтлуулах боломж болгон ашигла.

9. Та ямар нэг зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байна уу?

Би салсан хүмүүсээс дараах үгийг зөндөө сонсож байсан: “тэр маш хувиа хичээдэг байсан гэвч би хүүхэдтэй болоод бүх зүйл өөрчлөгдөнө гэж боддог байсан” эсвэл “тэр мөнгөнд маш хариуцлагагүй ханддаг. Би нэг л өдөр бид байшинтай болж сайхан амьдарна гэж итгэсэн.”

Гэрлэсний дараа хүүхэдтэй, зээлэнд хамрагдаад эсвэл хариуцлагатай ажилтай болоод таны хамтрагч ид шидийн мэт өөр хүн болно гэж боддог уу? Дахин бодож үзээрэй.

Магадгүй болох ч гэсэн хүсэл гэдэг таниас биш түүнээс гарах ёстой. Хэрвээ хамтдаа амьдралаа холбохоор шийдсэн бол түүнийгээ байгаагаар нь хүлээн ав.

10. Мөнгөний талаар ямар бодолтой байдаг вэ?

Санхүүгийн талаарх үзэл бодол хэдий чинээ ялгарна тэр чинээгээр харилцаа бат бөх байдаг. Хэр том байр авахыг хүсч байгаа, хэр ихийг хадгалахаар төлөвлөж байгаа, найзууд хамаатандаа хэдийг зээлдүүлэхэд бэлэн байлгах гэх мэт зардлаа тамаглах нь чухал.

Эдгээрийг шударгаар ярилцдаг бол танай гэр бүлийн нэгдмэл байдал төдий чинээ сайн бат бөх байна.

11. Танд хэр их чөлөөт цаг хэрэгтэй вэ?

Хүн бүрт ганцаараа байх, найзуудтайгаа уулзах гээд өөр өөр хэрэгцээ байдаг. Хэрвээ хамтрагч чинь ойлгож хүндэлдэг бол эдгээр ялгаа арилна. Жишээ нь нэг нь орой найзуудтайгаа уулзаад нөгөө нь гэртээ уйтгарлаад суулаа гэхэд хоорондоо үүний талаар ярилцахгүй бол нэгэндээ гомдсоор байна.

12. Ажлын талаар ямар бодолтой байдаг вэ?

Ажлаас халагдах, албан тушаал ажил мэргэжил өөрчлөгдөх эсвэл ажилтай холбоотой бусад хүчин зүйлс гэр бүлд нөлөөлдөг учраас дараах асуултуудад хариулах нь зөв. Цалин, нэр хүнд, ажил эрхлэлтээрээ илүү ач холбогдолтой нь хэнийх нь ажил вэ? Хэрвээ энэ ажлаа алдвал юу тохиолдох вэ? Хэн нь мөнгө олж, хэн нь хүүхдээ харах вэ гэдгийг бодож үзсэн үү? Аль нэг нь тушаал дэвшиж, боловсролоо дээшлүүлэн таны ажил мэргэжлийг өөрчилвөл юу болох вэ?

Мэдээж чи ахиц дэвшил гарна гэсэн бүх зүйлд найдаж болохгүй. Гэхдээ таны санаанд нийцэж байвал ирээдүйд учрах саад бэрхшээл илүү хялбар байх болно.

13. Таны хувьд бусадтай ямар түвшний дотно харьцаатай байх нь зөвшөөрөгдөх вэ?

Сээтэгнэх маяг, хамтрагчидтайгаа сэтгэл санааны хувьд ойр байх мөн найзуудын харилцаа гээд олон хэмжигдэхүүнээр хүн бүр өөр өөр.

Мэдээж хэрэг орчин үеийн бүсгүйчүүд эрэгтэй найзгүй байна гэдэг нь зөөгч бүртэй сээтэгнэж байдаг Дон Жуаны дэргэд жаргалтай байж мэднэ.

Хамтрагч тань хамтдаа орондоо байхдаа ажлын найз руугаа эможи явуулбал таны сэтгэлд нийцэх үү? Танд хэлэлгүйгээр экстэйгээ уулзсан бол та гомдох уу?

Аль аль нь хил хязгаар тогтоох ёстой. Хэрвээ та бүх зүйлийг сэтгэлд нийцсэн мэт царайлбал урвалт л бий болно гэсэн үг.

14. Таны шашны чиг хандлага юу вэ?

Магадгүй шашин өдөр тутмын амьдралд тийм ч их нөлөөлөхгүй гэж бодож байж мэднэ. Гэвч энэ бол чухал зүйл. Тэмдэглэлт өдрүүдийг яаж тэмдэглэх вэ? Хүүхдүүдтэйгээ сүм хийд, дуганаар зочлохыг зорьдог уу? Хэн нэг нь их эсвэл бага шүтлэгтэй бол яах вэ?

15. Хаана амьдарна гэж төлөвлөж байна?

Ихэнх хүмүүс суурьшин амьдрахыг хүсдэг. Магадгүй энэ хотод, өсөж төрсөн хотдоо эсвэл аав ээжийнхээ амьдардаг газар. Нэг нь нөгөөдөө тохируулах талаар санаа зовоод хэрэггүй. Гэвч нэг нь орон сууцанд амьдрахыг хүсэж байхад нөгөө нь эцсийн шийдвэр гаргаж чаддаггүй.

16. Та биеийн гоо үзэсгэлэнг хэр таашаадаг вэ?

Гадаад байдал өөрчлөгдөж таарамжгүй, хэцүү байгаа хосуудыг олныг харсан. Эрүүл ахуй, жин, дутагдал, хувцаслалт, үс, гажиг согог гээд бүгд багтана.

Гэрлэхийнхээ өмнө нэг нэгнийхээ хамгийн муухай дүр төрхийг харсан гэж төсөөл. Таны болон нөхрийн чинь дүр төрх дараа нь эрс өөрчлөгдвөл яана. Эдгээр өөрчлөлтийн талаар та хэр ярих шаардлагатай вэ? Нөгөө хүнийхээ санал бодлоос хамааран стилээ хэр өөрчлөх хэрэгтэй вэ?

17. Бэлгийн харьцаандаа сэтгэл хангалуун байдаг уу?

Зарим хосууд зөвхөн хуримын дараа дотно харьцаанд ордог. Гэвч энэ тохиолдолд ч хамтын амьдралд секс ямар үүрэгтэйг ойлгох нь чухал.

Ихэнхдээ сексийн хэв маяг хуучных байдаг. Иймээс та маш олон асуултанд хариулах хэрэгтэй. Жишээ нь, дур хүсэл буурвал яах вэ? Хоёулаа порнод хэр ханддаг вэ? Таны сексийн дур хүсэл ялгаатай юу? Хэн нь ихэвчлэн сексийн эхлэлийг тавьдаг вэ энэ нь танд нийцдэг үү? Дотно харьцааг эрч хүчний хэлбэр байдлаар ашигладаг уу?

Харилцааны эхэн үеийн секс сайхан нийцэж байвал бусад асуудлуудыг халхалдаг. Гэвч түүнд асуудал тулгарвал үүний талаар ярилцах нь хамгаас чухал.

Дээрх бүх асуултанд санал нийлэхгүй бол битгий цөхөр.

Continue Reading
1 2 3 56