“Баунти” рулет хийх арга

Орц: 200 гр печень

100 мл ус

20-100 гр элсэн чихэр (печенээс хамаарна)

2 хоолны халбага какао

80 гр кокос

80 гр зөөлрүүлсэн цөцгийн тос

60 сахарын пудр

Бэлтгэх арга: Жигнэмэгээ жижиглэж үйрмэг болгоод какаотой холино. Халуун усанд элсэн чихэр хийж хөргөнө. Жигнэмэг дээр уснаас бага зэрэг нэмээд сайтар холино ингэснээр наалдамхай зуурмаг болох ёстой. Кокосоо цөцгийн тос болон сахарын пудртэй холино. Зуурмагийг хүнсний цаасан дээр тавьж тэгш өнцөгт хэлбэртэй болгон илдээд (хэт зузаан биш), дээр нь кокосон холимгоо тараагаад рулет болгон эргүүлээд хөлдөөгчинд 1 цаг байлгана. Хөлдүү рулетыг иртэй хутгаар зүсээрэй.

Continue Reading

Гүзээлзгэнэтэй чизкейк хийх арга

 

Орц: Цөцгийн тос – 50 г

Цөцгийтэй бяслаг – 250 г

33-35 хувийн тослогтой цөцгий – 100 мл

Сахарны нунтаг – 120 г

Желатин – 10 г

Гүзээлзгэнэ – 8 ш

Ванилийн экстракт – 1 ц.х

Аарц – 50 г

Жигнэмгийн үйрмэг – 200 г

Хийх арга: Цөцгийн тосоо хайлуулж жигнэмгийн үйрмэгтэйгээ холино. 16 см диаметртэй хэвэнд зуурсан жигнэмгээ тарааж тавиад сайтар дарж хэвлэнэ. Хэсэг хугацаанд хэв барьтал байлгаарай. Желатинаа усанд хийж дэвтээгээд тал цөцгийгөө хийж зөөлөн гал дээр желатин уустал хутгана. Хөргөнө. Үлдсэн цөцгийгөө сахарны нунтагтай хольж миксердэнэ. Цөцгийтэй бяслагаа аарцтай холино. Дээрээс нь хөөсрүүлсэн цөцгий, ванилийн экстракт, желатинтай цөцгийгөө нэмээд бүгдийг сайтар холино. Гүзээлзгэнээ дундуур нь хуваана, чимэглэлд хэдийг авч үлдээрэй. Цагираг хэлбэртэй хэлэнд цаас дэвсээд дээрээс нь гүзээлзгэнээ тарааж тавина. Хэвээ гүзээлзгэнийн кремээр дүүргээд жигд тараана. Чизкейкээ хөргөгчид хийж хэдэн цаг (хонуулбал сайн) биежүүлнэ. Биежсэний дараа хэвнээс салгаад үлдсэн гүзээлзгэнэ, самар, жигнэмгийн үйрмэг, кокосын үйрмэг зэргээр чимэж болно.

 

Continue Reading

Хийхэд маш хялбар 17 хоолны жор

Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах хялбархан хоолнуудаас сонгон хийж үзээрэй. Дараа гэж хойшлуулалгүй туршаад үзэхийг зөвлөе.

Шарсан хаш

Хашийг нарийхан зүсээд дээр нь цагираг байдлаар хэрчсэн улаан лооль тавиад бяслаг цацаж давс, укроп, ямар нэг ногоогоор амтлаад оливийн тос цацна. 7 минут шараарай.

Зайрмагтай сэндвич

Хоёр жигнэмэг аваад дунд нь хүссэн зайрмагаа хавчуулаад л болоо.

Гранита

Улаан дарсыг 1/4 устай хольж шингэлээд элсэн чихэр нэмж амтлаад хэвэнд хийнэ. Хөлдөөгчинд хийгээд итали хөлдөөсөн амттан бэлэн боллоо.

Нимбэгтэй загас

Шинэхэн загасан дээр оливийн тос асгаад ягаан чулуун давс цацна. Дээр нь нимбэгний шүүс цацаад зүсэм нимбэг, базилик, сармис тавина. Хүсвэл ногоо нэмж тавьж болно. Дараа нь 180 °C-т 40 минут жигнээрэй.

Шанцтай бин

4 өндөгний цагааныг овъёос болон нэг цайны халбага шанцтай хольж сайтар хутгаад халаасан хайруулын тавган дээр шарна.

Сальморехо

Испани улаан лоолийн хүйтэн шөлийг бэлтгэхийн тулд 1 кг жижиглэсэн улаан лооль, зүсэм талх, сармис, 125 мл оливийн тос, дарсны цуу, давс хэрэгтэй. Мөн хоолоо илүү өег болгохыг хүсвэл дээр нь чанасан өндөг, гахайн утсан мах нэмж болно.

Овъёостой нарийн боов

Овъёосыг тараг, түүхий өндөгтэй холиод нэг цайны халбага газрын самрын тос, зөгийн бал нэмээд 180°C-т 30 минут жигнэнэ.

Авокадо, хүрэн манжингийн салат

Талхан дээр авокадоны талыг нарийн савхан зүсэж тавина. Дээр нь шоо дөрвөлжин хэрчиж шарсан хүрэн манжингаа тавиад “ууталж” чанасан өндөг, ногоон сонгино эсвэл салатны навчаар чимэглээрэй.

Үйрмэг шоколадтай жигнэмэг

2 гадилыг овъёостой холиод дээр нь үйрмэг шоколад асгаж 180 °C-т 15 минут жигнэнэ.

Улаан лооль, моцарелла бяслагтай салат

Моцарелла болон хэрчсэн черри улаан лоолио базиликтэй холиод оливийн тосоор амтлаад л болоо. Уксус нэмж болно.

Шарсан хулуу

Хулуугаа дундуур нь зүсээд махан татшаа нимгэн тавиад базилик, улаан лоолиор чимэглэнэ. Дээр нь оливийн тос цацаад давс, перц, жижиглэж үрсэн сармис, бяслагаар амтална. 350°C-т 20-30 минут шараарай.

Буржгар байцааны чипс

Буржгар байцааны навчийг оливийн тосонд хийгээд давс, перцээр амталж 180°C-т 12 минут жигнэнэ.

Цагаан хоолтны фриттата

Чидун жимс, сонгино, сармис, амтат чинжүү, улаан лооль, тахианы өндгийг хамтад нь холиод оливийн тос, давс, перц болон бусад төрлийн амтлагчаар амтлаад бяслагаар чимэглэнэ. Урьдчилж халаасан шарах шүүгээнд 180 °C–т 15 минут жигнээрэй.

Мангоны салат

Манго, ногоон авокадо, ягаан сонгино, буурцагт чинжүүг том шоо дөрвөлжин хэрчинэ. Холиод давс, перцээр амтална.

Киноаны салат

Киноа дээр черри улаан лооль, гааны навч, авокадо, манго, пекан самар, алим, давс, перц, оливийн тос нэмнэ.

Шарсан хүрэн лууван

Хүрэн лууванг савхан хэрчээд ногоон шош, сармис, перц, амтлагч нэмж амтлаад оливийн тосон дээр 15-20 минут шарна. Кетчуптэй идэж болно.

Өндөг, гахайн махтай аяга

Хэвний ёроолд талх тавиад дараа нь гахайн махаа тавьж түүхий өндөг хагалж хийгээд үрсэн бяслаг цацаж өгнө. 180°C-т 15 минутын турш жигнээрэй.

Continue Reading