Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад нөсөө толбоноос салах гайхалтай аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг 3 хоногийн турш хэрэглээд л үр дүнг мэдрэх болно.

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

Төмс болон нимбэг

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Нимбэг – тал

Бэлтгэх арга:

Төмсөө арилгаж, чаналгүй түүхийгээр нь нухаад дээр нь нимбэгний шүүсээ хийж хутгаарай.

Хэрэглэх арга:

Бэлтгэсэн нухашаа нүүрэндээ түрхэж, зөөлөн илээрэй. Ойролцоогоор 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.

 

Төмс болон сонгино

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Сонгино – тал

Бэлтгэх арга:

Төмс болон сонгиноо арилгаж, блендэрт хийж холиорой.

Хэрэглэх арга:

Нөсөө толботой хэсэгтээ бэлдсэн зуурмагаа түрхэж, 15 минутын дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.

Төмс болон өргөст хэмх

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Өргөст хэмх – тал

Бэлтгэх арга:

Төмсөө хальслаад өргөст хэмхний хамт блендэрт хийж холино.

Хэрэглэх арга:

Мөн л нүүрэндээ түрхэж, тойруулан иллэг хийж орхиорой. 25 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Төмс болон лууван

Орц:

  • Төмс – 1 ширхэг
  • Лууван – тал

Бэлтгэх арга:

Арилгаж, цэвэрлэсэн төмс болон луувангаа блендэрт хийж холиод зуурмаг бэлтгэнэ.

Хэрэглэх арга:

Зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж, иллэг хийх хэрэгтэй. 20 минутын дараа нүүрээ угааж цэвэрлээрэй.

Та эдгээр аргуудаас аль нэгийг нь сонгож, хэрэглэснээр үр дүнг мэдрэх болно. Мөн гол орц болох төмсийг огт чаналгүй, түүхийгээр нь хэрэглэх ёстойг анхаараарай. 

 

Continue Reading

Ганцхан ширхэг түүхий төмс хэдхэн минутын дотор өө сэвийг арилгаж, арьсыг тань гайхамшигтай болгоно

Төмс бол крахмалын энгийн нэг үүсвэр, гэхдээ тэрээр арьсны толбо, нүхжилт болон хар толбоны асуудлуудыг шийдэх чадвартай.

Эдгээр төмстэй нүүрний маскыг туршиж үзээд гайхамшгийг мэдрээрэй.

Арга 1:

  • Төмсөө бүдүүн хэрчээд дээр нь хэдэн нимбэгийн дусал дусаана
  • 8-10 минутын турш түүгээрээ толбо, өө сэв үүссэн газруудаараа үрэх хэрэгтэй
  • Дараа нь нүүрээ бүлээн усаар угаана
  • Багадаа нэг сарын турш өдөрт 3-4 удаа давтаж хийнэ.

Арга 2:

  • 1 төмс арилгаад шүүсийг нь шахна. Тэнцүү хэмжээний нимбэгийн шүүс нэмээд хутгаж холино
  • Үйлчилгээ хэрэгтэй нүүрний хэсэгтээ түрхэнэ
  • 20-30 минут байлгаж байгад нүүрээ бүлээн усаар угаана
  • 1 сарын турш өдөрт 2 удаа давтаж хийнэ.

 

нэмэлт мэдээлэл

Таныг төсөөлж байснаас ч илүү залуу харагдуулах 10 нууц

Бүсгүй хүн бүр топ модель Одгэрэл шиг залуу, сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ залуу насны гоо сайхнаа хадгалахын тулд өөрөө өөрийгөө арчлах ёстой байдаг билээ. Гэхдээ арчилна гэдэг маань гоо сайхны хагалгаанд орох, эсвэл өдрийн ихэнх цагийг толины өмнө эргэлдэж өнгөрөөнө гэсэн үг биш юм. Та ердөө залуу, сайхан харагдах гэсэн хүсэл эрмэлзэл дээрээ нэмээд, доорх хялбархан 10 зүйлийг хийхэд болох аж.

Мөс

Өдөр болгон нүүрээ мөсөөр арчвал арьс өнгөлөг байдлаа хадгалж үлддэг. Үүний учир нь тун энгийн. Хүйтэн зүйл нүүрний арьсан дахь цусны эргэлтийг хурдасгаж, чангалдаг аж. Ингэснээр арьсны хөгшрөлтийг үгүй хийж, өнгөлөг болгодог байна.

А витамин

А витамин агуулсан тос түрхвэл эд эс сэргэдэг. Эмийн сангуудад худалдаалдаг А витаминыг нүүрнийхээ тосонд холивол “залуу насны шидэт бэлдмэл” болох юм. Тус амин дэмийг тосондоо хольсноор үйлчилгээ нь сайжирч, арьсанд илүү гүн шингэдэг ажээ.

Гуужуулагч

Нас нэмэх тусам арьс хуурайшиж, эд эс нь үхжиж байдаг. Үүний дүнд арьс гуужиж, шинэ арьс нөхөн төлждөг билээ. Тиймээс арьсаа гуужуулж, нөхөн төлжилтийг түргэсгэх нь зүйтэй. Ингэснээр арьс илүү залуу харагддаг байна.

Нарны хамгаалалт

Нарны хэт ягаан туяа арьсанд толбо үүсгэж, үрчлээтүүлж байдаг. Тиймээс “SPF” шүүлтүүртэй нарны тос өвөл, зунгүй түрхэж байх хэрэгтэй. Ийм тосонд витамин А, Е, Ц агуулагддаг билээ. Мөн нарны цацраг өдрийн цагаар маш хурц байдаг тул тосноос гадна малгай, нарны шил зүүж байх нь зүйтэй.

Чийгшүүлэгч

Үрчлээний эсрэг тос ихэвчлэн чийгшүүлэгч багатай байдаг тул өдөр болгон зориулалтын бүтээгдэхүүнээр арьсаа чийгшүүлж байх нь тун чухал билээ.

Антиоксидант

Антиоксидант нь эд эсийг гэмтээж байдаг молекулуудыг устгадаг ач тустай. Харин антиоксидант нь усан үзэм, нэрс болон бууцай зэрэг хүнсэнд ихээр агуулагддаг. Харин гоо сайхны бүтээгдэхүүний хувьд найрлагандаа “Coenzymes Q10” болон витамин Ц, Е агуулсан байх хэрэгтэй бөгөөд мөн анар жимс, ногоон цайнд эдгээр амин дэм нь агуулагддаг аж.

Усанд орох

Усанд орох үед хүний биеийн хор ялгарч, судас тэлдэг. Ингэснээр бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж, арьс толигор, чанга болдог ажээ. Мөн хүйтэн шүршүүрт ороод, дараа нь халуун усанд орвол температурын өөрчлөлтөөс болж арьс өнгөлөг болдог гэнэ.

Хүйтэн халбага

Хүйтэн халбаганы уламжлалт арга одоо ч хоцрогдоогүй. Хөлдөөгчинд хонуулсан хоёр ширхэг төмөр халбага нүдэн дээрээ тавибал зовхи чангардаг. Бүр үр дүнтэй болгоё гэвэл халбагаа балжин гарамтай цайнд дүрээрэй.

Уруул

Уруул үргэлж дур булаам харагдах ёстой. Харин үүний тулд танд уруул чийгшүүлэгч хэрэгтэй юм. Гэхдээ тус бүтээгдэхүүн найрлагандаа байгалийн гаралтай тос агуулсан байх нь чухал бөгөөд химийн хольцтой чийгшүүлэгчээс аль болох зайлсхийгээрэй.

Үс

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тэгвэл гялалзсан үстэй болохын тулд та үсээ угаачихаад хүйтэн усанд толгойгоо дүрээрэй. Температурын огцом өөрчлөлтөөс болж гэмтсэн үс унаж, ширхэг нь гялалзан, зөөлөрдөг ажээ.

Дээрх хялбархан бөгөөд үр дүнтэй 10 аргыг та хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаж, мөнхийн залуу нас, гоо үзэсгэлэнг бэлэглээрэй.

Continue Reading

Хумс хугарах шалтгаан болон арчлах арга

Хумс хугарах шалтгаан болон арчлах арга

Урин дулаан цаг айлчилж хүүхнүүд маань хумсаа будаж гангалахын зэрэгцээ хумс хугарах асуудалтай байгаа бүсгүйчүүд олон байгаа байхаа. Хумс хугарах шалтгаан бол хуурайшилт, шим тэжээл дутагдах, нас ахих, стресснээс үүддэг байна. Мөн түүнчлэн ямар нэгэн далд өвчин нуугдаж байдаг тохиолдол байдаг. Ингээд хумс хугарах шалтгаан болон хугарахаас сэргийлэх арга, хумсаа арчлах аргын талаар танилцуулъя.

Хумс хугарахад нөлөөлөх шалтгаанууд

Хумс хугарахад олон янзын шалтгаанууд нөлөөлдөг. Танд аль нь таарч байна вэ гэдгийг шалгаад үзнэ үү.

  • Угаалгын нунтаг, зарим нэг бодисноос болж хумс хагарч хугардаг

Биеийн хэсгээс хамгийн түрүүнд хурууг хамгаалж байдаг хумс нь байнга гадны нөлөөнд автаж байдаг.

Өдөр бүр аяга таваг угаадаг нь нэг шалтгаан юм. Угаагч бодис нь хумсыг цочроож, хумсны өнгөн хэсэг дээр нарийхан цууралт үүсгэх нь ч бий. Тэр нь улам муудвал хугарахад хүрдэг.

Мөн маникурын будаг лак хумсыг цочроодог байна. Хумсны будаг лак нь хумсны өнгөн хэсэг дэх шингэнг сордог учраас хуурайшилт үүсч хугарахдаа амархан болдог.

  • Нэг зүйлийг хэт их идэх буюу буруу хооллолт

Буруу хооллолт нь хумс хугарах шалтгааны нэг юм. Арьстай адилхан уурагнаас бүтэж байдаг хумсанд уураг хангалттай хүрч очихгүй байвал хумс муудаж эхэлдэг. Витамин А нь хумсны эрүүл байдлыг хадгалдаг хамгийн чухал шим тэжээл юм. Иймд Витамин А дутагдахаар хуурайшилт үүсч хумс хугарахдаа амархан болдог гэсэн үг юм.

Мөн Витамин В2 нь шинэ хумс урган гарахад чухал үүргийг гүйцэтгэдэг шим тэжээл юм. Витамин В2 дутагдсанаар хумсны гялтгар чанар алдагдаж улмаар хумсны ургалт удааширдаг байна.

Буруу хооллолтоос гадна нэг зүйлийг хэт их идэх, дэглэм барих зэргээс болоод шим тэжээл дутагдахад хумсанд мөн адил тэжээл дутагдаж хугарахад хүрдэг.

Хумс босоо хэлбэртэй цуурах шинж тэмдэг

Хумс хугарах шалтгаанд “Хумс босоо хэлбэртэй цуурах шинж тэмдэг” ажиглагддаг бөгөөд энэ нь бас нэгэн шалтгаан болдог байна. Хумсны уганд булдруу гарах ч юмуу ямар нэгэн эмгэг үүсч, хумсны өнгөн хэсэг хууларч унах, босоо хэлбэртэйгээр хугарч унадаг. Нас ахих, экзем, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, маникюр хийлгэх, дагжин чичрэх зэргээс нөлөөлдөг.

Хумс үйрч унах шинж тэмдэг

Хумсны үзүүр хэсгүүд цуурч унахыг хэлнэ. Үзүүр хэсгийн хумс нимгэн байх тусмаа хугарахдаа амархан. Өөрөө хэлбэл хумс давхарлаж ургах нь үүний нэгэн төрөл юм.

 Хумсны өнгө цайх шинж тэмдэг

Хумс болон махны завсар нян үрждэг байна. Ингэснээр хумсны өнгөн хэсэг цагаан өнгөтэй болж булингартаж харагдах ба шар өнгөтэй болж, улам муудах ч тохиолдол байдаг. Ийм байдалд орвол хумс үйрч хугардаг.

Хумс шигдэх нь бариу гутал өмссөнөөс үүднэ.

Хөлний хумсны тухайд бол бариу гутал өмссөнөөс болж хумс арьсанд шигдэж орох тохиолдол байдаг. Зогсож байхад болон явж байхад биеийн жинг дэмжиж байдаг чухал хэсэг учраас аль болох хөлний хумсанд ачаалал өгөхгүй байх нь зүйтэй.

Мөн түүнчлэн хумсаа хэт тулгаж авбал эсрэгээрээ муу үр дүнтэй байдаг. Тиймээс хумсаа тулгаж авах болон бариу гутал өмсвөл хумсны хэлбэрт өөрчлөлт орж, улмаар хугарах шалтгаан болдог юм.

Хумс хугарахаас сэргийлэх мөн хумсаа арчлах арга

Хумс хугарахаас сэргийлэх ямар арга, арчилгаа байдаг вэ?

1. Хумсаа лав авахгүй байх

Хумсыг лав авснаар хумсны эргэн тойрны арьс сөрөгдөж хумс арьсанд шигдэн ордог. Тиймээс хумсаа авах үедээ ялангуяа хумсны хоёр талыг хэт битгий лав аваарай. Хуруунаас бага зэрэг илүү үлдээж авах хэрэгтэй.

2. Хөлдөө таарсан эвтэйхэн гутал өмсөж байх

Бариу гутал нь хумсыг дараад байдаг. Мөн гутлын хоншоор хэсэг нарийхан мөртөө өсгий өндөр байвал биеийн жин өлмий дээр ирдэг учраас хумсыг дарж, хугарах шалтгаан болдог. Өөрийнхөө хөлд таарсан гутал сонгосоноор хөлний хумсны асуудлаас сэргийлэх юм.

3. Эрүүл тэнцвэртэй хооллолт чухал

Хумс нь өдөр бүр шинэчлэгдэн ургаж байдаг бөгөөд ургалтыг нь тогтвортой байлгахын тулд тэнцвэртэй хооллолт ч мөн чухал юм.

Хумс хугарах янз бүрийн шалтгааны нэгээр хооллолтыг дурдсан бөгөөд хумсыг тэжээдэг гол найрлага бол уураг байдаг ба хумсыг хуурайшихаас сэргийлэх витамин А, хумсны ургалтыг дэмждэг витамин В2- ийг сайтар хэрэглэж байгаарай. Түүнээс гадна амино, цайр, кальци дутагдах нь мөн адил хумс хугарахад нөлөөлдөг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл хумс хугарахаас сэргийлээд зогсохгүй, хумсны янз бүрийн асуудлаас сэргийлж өгөх юм.

4. Хумс болон хумсны махны завсрын хэсэг хуурайшихаас сэргийлэх

Хумс хуурайшихад тэндээсээ үүдээд хугаралт үүсдэг. Хумснаас гадна хумсны махыг чийгшүүлж хуурайшихаас сэргийлэх нь чухал юм. Чийгшүүлэгч тос түрхэхдээ бүхэлд нь сайтар түрхэж байгаарай.

Ялангуяа хумсны будгийг арилгах гээд азатон хэрэглэснээс болж улам хуурайшдаг. Зарим үед хумсаа байнга будалгүй амрааж байх нь зүйтэй.

Дээрх хумс арчилгааны аргуудыг хэрэглээд сайжрахгүй байх үе ч байна. Зүгээр л хумс хугарсан юм чинь гээд тоолгүй орхиж болохгүй шүү.

Continue Reading

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөөлөн, булбарай болгох вэ?

Жавар тачигнасан өвлийн улирал аль хэдийн хаяанд иржээ. Хүйтэн сэрүүний улиралд бидний арьсанд тохиолддог хамгийн том асуудал бол хүйтний, утааны цочролоос үүдсэн хуурайшилт болон улайлт юм. Хүйтэн агаараас гэнэт дулаан байшинд орох үед температурын огцом ялгаа нь  арьсанд цочрол өгдөг бөгөөд тасалгааны агаар нь халаалтаас үүдэж хэт хуурай байдаг учраас бидний арьс чийгээ алддаг. Тиймээс бид зөвхөн танд зориулан өвлийн улиралд арьсаа илүү зөөлөн, булбарай байлгахын тулд өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой шилдэг 6 зөвлөмжийг хүргэж байна.

1. Чийгшил, чийгшил бас дахин чийгшил.

Өвлийн улиралын хатуу ширүүн цаг агаар, гэр доторх халаалтаас хамгаалах хамгийн эхний арга бол арьсаа сайтар чийгшүүлэх явдал юм. Ялангуяа хүйтний улиралд та арьсандаа илүү их чийгшил өгөх бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.

2. Зөөлөн цэвэрлэгээ

Цэвэрлэгээ гэдэг бол арьсаа эрүүл толигор хэвээр хадгалах хамгийн эхний үндэслэл болдог. Тэгвэл та хүйтэн температурт хатуу ширүүн нүүр цэвэрлэгчээс татгалзан, нүүрний саван, нүүр цэвэрлэгч шингэнийг сонгохдоо чийгшүүлэгч бүтэц өндөртэйг нь сонгох нь чухал.

3. Унтахын өмнөх арчилгаа

Шөнийн цагаар хүний бие чийгшлээ хурдан шингээдэг тул орой унтахдаа нүүрэндээ чийгшлүүлэгч эмульс түрхэж, түүнчлэн гар, хөмсөг, хөл, өвдөг зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ тос түрхэж унтаж байгаарай.

4. Халуун уснаас татгалзах

Мэдээжийн хэрэг халуун устай ваннд орох нь хүйтэнд гадуур даарч явсны дараах хамгийн сайхан сонголтуудын нэг байдаг. Гэтэл халуун ус нь арьсыг чийгшүүлэхэд зориулагдсан хүний биеийн байгалийн тосыг үгүй хийдгийг та мэдэх үү. Тиймээс та усанд хэвтэх, шүршүүрт орохдоо халуун уснаас аль болох татгалзаж, арьсаа чийгшүүлэхээ бас битгий мартаарай.

5. Арьсаа гуйжуулах

Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс хуучин арьс арьсны нүх сүвийг бөглөж, бохирдол үүсгэн, чийг тосны тэнцвэрийг алдагдуулдаг байна.

Continue Reading

Цаг хугацааг эргүүлэх боломж: Үрчлээний эсрэг шилдэг маскууд

Хөгшрөлтийн анхны шинж тэмдэг болох үрчлээсийг цаг тухайд нь арчилж маск тавьбал үр дүнтэйгээр асуудлыг шийдэж болно. Байгалийн цэвэр гаралтай маск нь арьсны бүтцийг эвдэхгүй харин ч шим тэжээл өгч эд эсийг залуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Гэрийн нөхцөлд маск хийхэд гар доорх материал орно, жишээ нь масло, амин дэм, далайн гаралтай хүнс, ургамлын болон сүүн бүтээгдэхүүн.

Нүүрний хувирлаас үүссэн жижиг үрчлээсийг дэлгүүрийн лангуу болгон дээр хэвтэх төмсний крахмалаар арилгах бүрэн боломжтой.

 

Крахмалыг хуурайгаар нь тослог арьсан дээр эсвэл холимог арьсан дээр түрхэнэ. Нүүрний арьсанд чухам төмсний крахмал зохино, эрдэнэ шишийн крахмал нь арай өөр үйлчилгээтэй тул төдийлөн сайн үр дүнгээ өгч чаддаггүй байна.

Крахмал яагаад арьсны залуу төрхийг дэмждэг вэ?

Крахмал нь үрчлээг зөөлрүүлж арьсыг тэгшлэх үйлчилгээ үзүүлдэг. Түүний идэвхтэй бодис (С, РР, Е амин дэм, төмөр, холин, кали, тиамин, пантотен болон фолийн хүчил зэрэг) нь арьсыг гүн цэвэрлэж цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Үүний ачаар хүчиллэг чанар нь сэргэж өөхний булчирхай хэвийн ажиллаж эхэлдэг ажээ.

 

Насжилтын эсрэг маск бэлдэх зарим нэг арга

Крахмал дээр суурилсан үрчлээний эсрэг маск гэрийн нөхцөлд хийх арга :

  • 1 х.х төмсний крахмалыг 0,5 стакан бүлээн усанд уусгана.
  • Уусмалыг халуун усанд хийж хутгаад дахин 0,5 стакан ус хийж хутгасаар жанхуу шиг болтол нь зөөлөн галаар буцалгана (10-15 минут).
  • 5 х.х крахмалыг хөргөөд
  • 1 лууван арилгаж шүүсийг нь авна
  • Хөргөсөн жанхуун дээрээ 5 х.х луувангийн шүүс, 2 х.х гэрийн цөцгийн нэмж сайтар хутгана.
  • Нэг давхарга тавиад хатангуут нь дахин тавьж энэ байдлаар 3 давхар маск багсаар тавина.
  • 20 минутын дараа усаар зөөлөн угааж хатаагаад бүйлсэн самрын тос түрхэж дахин 20 минут байлгана.
  • Шингээгүй тосыг цаасанд шингээж авна.

Луувангийн эрдэс бодис, амин дэм нь арьсанд шим тэжээл өгч уян хатан чанарыг хангана.

Зөөхий нь арьсны давхаргыг зөөлрүүлж өгдөг. Гэрийн нөхцөлд хийсэн маскны тусламжтайгаар нүд болон амны орчмоор суусан үрчлээг арилгаж болно.

 

Энгийн вандуйн эмчилгээний чадал

Энэтхэгийн гоо сайхан бүсгүйчүүд вандуйг “арьсны амин дэм” хэмээдэг ажээ. Ургамлын бүтээгдэхүүний идэвхит бодисууд нь арьсны уян хатан чанарыг хангаж өгдөг байна. Насжилттай холбоотой үүсэх үрчлээ нь микро цууралт явагдсаны үр дүнд бий болгодог, вандуй чухам энэ төрлийн арьсны гэмтлээс сэргийлэх ажээ.

Гэрийн нөхцөлд гүн үрчлээ арилгах маск хийх арга:

  1. 2 х.х вандуйг сайтар угааж хатаана
  2. Хатаасан вандуйг нунтаглаад 2 х.х бүлээн ус хийнэ.
  3. 2 минутын дараа вандуйн дээрээ 2 х.х цэвэр тараг хийж 5-7 минут байлгана, энэ хооронд вандуй илүүдэл шингэнийг өөртөө шингээх болно.
  4. Бэлэн болсон маскыг цэвэрлэсэн нүүрэндээ зузаан түрхэнэ (нүд, уруул орчмыг тойруулж).
  5. 15-20 минутын дараа усаар зөөлөн угааж тэжээлийн тос түрхэнэ.

Маск нүүрэнд хатаж байхдаа арьсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг. Цэвэр тараг нь арьс чийгшүүлнэ. Энэ маскыг 25-27 наснаас эхлээд долоо хоногтоо нэг удаа тавьж байхад үр дүнгээ өгнө.

Япон эмэгтэйчүүд залуу төрх, арьсны уян хатан чанараараа гайхагддаг. Лифтинг хийхдээ тэд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ – мушгиа замаг эсвэл будааны гурил.

Мушгиа замаг нь амин дэм, микро элементээр баялаг тул арьсны уян хатан чанарыг хадгалж чаддаг байна. Адил төстэй хүчил нь мөн хөхний сүүнд агуулагддаг. Будааны гурил нь арьсны эсийг сэргээх амино хүчлээр баялаг.

Хамар орчмын үрчлээсийг арилгах гэрийн нөхцөлд хийх маск:

  • 4 ш мушгиа замаг эмийг нунтаглаад 2 ц.х гэрийн зөөхийтэй холино.
  • 1 өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад бусад орцуудтай болгоомжтой холино.
  • Түүхий будааг нунтаглаад бусад орц дээрээ 2 ц.х-аар хийнэ.
  • Нүүрэндээ түрхэнэ (уруул, дээд зовхиндоо хүргэхгүй)
  • 15-20 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ.

Хатсан будаа нь арьс чангална. Хэрвээ хуурай арьстай бол өндөгний цагааныг шараар солихыг зөвлөж байна. Будааны гурилыг мөн овьёосны гурилаар орлуулж болно.

 

Желатиныг гоо сайханд ашиглах нь

Үрчлээний эсрэг желатины маск – арьсны уян хатан чанарыг дэмжих амьтны гаралтай коллаген болдог. Арьсны гүнд нэвт шингэж арьсны эсийг залуужуулна. Цусан хангамжийг идэвхжүүлж арьсыг залуужуулах ажээ.

Маскыг хийхэд:

  1. 0,5 стакан бүлээн усанд 1 х.х желатин хийж 30 минут байлгана.
  2. 4 ш мушгиа замагны эм дээр 2 х.х тасалгааны хэмтэй ус нэмж бүрэн уусгана.
  3. Зөөлөрсөн желатиныг усны ууран дээр тавьж уусгана.
  4. Мушгиа замаг дэр 0,5 ц.х нимбэгийн шүүс, 2 дусал тосон А амин дэм нэмнэ.
  5. Бага зэрэг хөргөсөн желатин дээр бүгдийг нэмж сайтар холиод нүүрэндээ түрхэж 30 минут байлгана.

Мөн марль шиг зууралдсан болгосон маскыг нүүрэндээ 20 минут тавьж болно.

Доод зовхи орчмоор уг маскыг тавихгүй. Арьс эмзэг бол нэг дусал тосон А амин дэм байхад болно.

Уг лифтингийн үр дүн гурван удаагийн хэрэглээнээс мэдрэгдэж эхэлнэ. Долоо хоногтоо 2 удаа түрхэж болох бөгөөд 3 өдөр завсарлаад 3-4 хоногийн турш ашиглах бас нэгэн хувилбар бий.

Гэрийн нөхцөлд хийсэн байгалийн цэвэр гаралтай маскыг нүүрэндээ түрхэхээс өмнө харшлах эсэхийг нь (загатнах, улайх, тууралт гарах) шалгаж байхыг зөвлөж байна. Үүний тулд шууны нимгэн арьсанд түрхээд 15 минут харна. Ил шарх, идээт тууралт зэрэгтэй нүүрэнд маскыг тавихаас татгалзана.

Эдгээр маскыг 30-35 наснаас хойш ухамсартайгаар ашиглаж эхлээрэй. Хэрэглэхээс өмнө мэргэжлийн гоо сайханчаас зөвлөгөө авахыг анхаарна уу.

Continue Reading
1 2 3 10